Энэ шинэ хувилбар нь гэхэд үнэхээр гайхалтай болжээ. Бүр мил гайхсан. Маш гайхалтай.
Ledisi - Let's stay together

Al Green - Let's stay together

Хамгийн гайхалтай RnB/Soul дуу хөгжмийг эндээс зөвхөн мэдрээрэй. Амжилт хүсье. Итгэл-с


Ажил амьдрал тань тавлаг тухлаг байгаа гэдэгт итгэж байна. Бороотой бол бороотой нартай бол нартай зугаатай бол зугаатай сайхан зуны өдрүүд үргэлжилсээр л байна. Бороотой өдрүүдийг далимдуулаад хэдэн шинэ уянгын дуунуудыг хүргэе гэж бодож байна. РнБ дуу хөгжмийн хамгийн сайхан нь уянгалаг аялгуу болон дуучны мэдрэмжийн хослол гэж боддог. Эдгээр дуунуудад бүгд багтсан байгаа гэж ойлгож болно. Шинэ шинэ дуучид олон төрж байгаа гэхдээ манай акулуудын дуунууд үнэхээр гайхалтай байгаа юм шүү. Хамгийн сүүлд хамгийн онцгойг нь хүргэнээ гэж. Тиймээ түүний анхны домог болсон цомог "Songs in A Minor"
Шинэ гоё дуунуудаа одоо хүргэе дээ. Үнэхээр тасарцан шинэ дуунууд гарчээ. Би бол байнга сонсоостой. Таны ч сонсох дуртай дууны жагсаалтанд багтана гэдэгт итгэж байна. Гадуур алхах даа ч юмуу эсвэл машинаар явах даа сонсохсод яг тохирно. Dionne Bromfield-ийг их биширсэн. Одоо дөнгөж 15тай гэхэд яаая тэр хоолой. Яг Amy winehouse шүү аргагүй л багш шавь 2 байх. За мөн Jill Scott хатагтай янзын гоё дууг гаргацан байна даа. Нөгөө 2 дуу нь ч бас гоё. Хуучны хөгжимлөг РнБ эргээд ирж байгаа юм шиг санагдаад байгаа шүү.
Шинэвтэр гэдэг нь их учиртай үг лдээ. Би нилээд олон шинэ дуунууд татсан гэвч хүргэж амжихгүй яваад л байсан. Сүүлийн үед РнБ лаг лаг дуу зөндөө гарсан. Нэг доор бөөндөж байгаа нь нэг тийм. Би удахгүй нүүх гэж байгаа юм лдаа. Тэхээр нэтгүй болчиндо яах вэ гээд л байжийна даа. За тэгээд блогоор маань хүмүүсээ орж байгаад их баяртай байгаа. Шинэвтэр дуунуудаараа шимтэн аяална уу.