Rock хөгжимд ч дуртай гэж
Ангилал:
Other,
Санал болгох дуунууд
За лаг хөгжим мэддэг хүмүүсийн хувьд миний мэддэг өчүүхэн дуунууд юу ч биш байлгүй дээ. Хэхэ. Яахав нөгөө хөгжимлөг юманд дуртай болохоор юм юмаар чихээ мялааж чимэж явна шүү дээ. Нээрээ миний блогоор хүн зочилж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Би уул нь комментоор нь мэдчих байх гэсэн үгүй юм шиг байна. Яаг хуучин шиг ганцаарахнаа бичээд байгаа юм шиг санагдаад эхэлсэн. Яахав хавар болоод хүмүүс жаахан завгүй болсон байх лдаа. Юун тэр нэтээр хэсэх. Миний ажил ч ид оргилж байгаа. Гэхдээ л блогтоо хэдэн юм нэмж амжих юм байна шдээ. Тэхээр блогоор тэнэх зав байдаг байлгүй дээ. Миний блогоор зочилсон бол зочилсон гэдэг мөрөө ядаж үлдээл дээ хүмүүсээ хэхэ. За гоё дуунууд тавилаа сонсоорой гэж.Хамгийн халуухан бүжиг... Танго
Ангилал:
Бүжиг
Дэлхийн хамгийн шилдэг танго бүжигчидээр тэд тодорсон. Бас бүжгийн шоуны тангог дандаа тэд л дэглэдэг. Яагаад шилдэг нь вэ гэдгийг энэ бичлэгийг үзээд ойлгох болов уу?
Бяцхан ялагчидын гайхалтай танго
Ангилал:
Бүжиг
Live To Dance шоуг Paula Abdul зохион байгуулаад нилээд амжилтыг олсон. Мэдээж шоуны финалд бяцхан бүжигчид үлдсэн бөгөөд энэхүү бяцхан оролцогч хос маань түрүүлсэн юм. Танго гэж ямар агуу бүжиг вэ гэдгийг эндээс мэдрээрэй. Тэд чадсан та ч чадна.
Music Box цуврал
Ангилал:
Клип
Бүхий л диско клубууд энэ дуугаар амьсгалж байсан тэр үеийг бүгд мэдэх байлгүй дээ. Та ч энэ дуунд дуртай, дуун дээр хөлсөө гартал бүжиглэж байсан гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.
Шинэ дуу зөвхөн RnB
Ангилал:
Санал болгох дуунууд

Түүн шиг болохыг эрмэлзэнэ.
Ангилал:
Санал болгох дуунууд,
Тэмдэглэл
Нээрээ түүн шиг стиль бүхий уран бүтээлч болохыг эрмэлзээд байгаа шдээ. Түүний cover-ууд маш чадварлаг болдог. Доорх дууг уул нь энэ шинэ жилээр байгуулгынхаа ёолкон дээр дуулая гэж бодож байсан. Даанч тэр өдөр ажилтай болциймаа. Тэхдээ л дуулвал ч гоё байхдаа. Нэг боломж гарвал хүмүүсийн урд гитартай дуулах санаатай. Ер нь л түүн шиг болох болноо. Бид 2ын шил их төстэй шүү хэхэ.
Ёооё энэ Soul гайхалтай
Ангилал:
Санал болгох дуунууд
Соул хөгжим хэмнэлтэй бас уянгын ч байдаг. Би бүр дэндүү дуртай. Сайн яривал бүх урсгалын дотроос соул урлаг хамгийн шилдэг нь гэж нүүр бардам хэлнэ. Ажилынхаа хажуугаар хийдэг ганц юм соул дуу сонсох. Дотогшоо дуунууд байдаг юм. Яг сэтгэл доторлуу нэг тийм кайф жаргал гүйгээд л орчиж байгаа юм шиг санагдаад л. Энд тавих дуунууд ялангуяа хамгийн гоё дуунууд байгаа шүү. Та заавал сонсоод үзээрэй бас коммент мартав нөхдүүдээ. Энэ дуунуудыг та заавал сонс
Ангилал:
Заавал сонсоx ёстой дуунууд
Ер нь РнБ / соул дуу хөгжмийг үнэхээр жинхэнэ утгаар мэдрэе гэвэл хуучны алтан үеийн уран бүтээлийг заавал сонсож үзэх ёстой юм. Шинэ зүйл гэдэг мартагдсан хуучин сайн зүйлийг хэлдэг энтэр гэсэн үг байдаг даа. Энэ юм болгон дээр л илэрдэг. Нэгэн үеийн хит дуунуудыг зарим нөхдүүд шинэчлээд л амжилтыг олдог тохиолдол олон шүү дээ. Энэ дурдсан хамтлаг уран бүтээлчид зөвхөн рнб биш бусад рок, альтарнатив урсгалын хамтлагуудыг ч сайн уран бүтээл хийхэд нөлөөлж чадсан юм. Бүр тэд тэднийг бишэрдэгээ нуугаагүйг хэлэх нь зөв болуу. Music Box цуврал
Ангилал:
Клип
Tevin Campbell - Can We Talk
Хуучны бас шинэ хамаагүй дууны видёо клипүүдийг энд байрлуулахаар шийдлээ. Энэ булангаар аялах нь таалагдах байх. Бас дараагийн дуунууд ямар дуу байх бол????
Шинэ дуунуудаа гэж
Ангилал:
Санал болгох дуунууд
Блогтоо эргээд ирэхэд бас нэг л сайхан ч юм шиг санагдаад байна даа. 1 жил өнгөрөхөд би хувь хүнийхээ хувьд ч тэр , хөгжмийн сонголтынхоо хувьд ч нилээд өөрчлөгдсөн байгаагаа мэдэрсэн. Том том үсрэлттэй өөрчлөлт хийснээ одоо эргээд харахад нэг л өөрөөрөө бахархмаар санагдсан. Шинийг эрэлхийлдэг байснаа хуучныг ухдаг болж хувирсан. Нөгөө нас яваад байгаа болохоор тэгээд байгаан байлгүй дээ. Зарим залуус маань бүр хөгжмийг хэт ухаад дэндүү дэндүү юм сонсдог бас нэг л орчлонгоос тасраад байгаа нь эрс мэдрэгдээд байгаа. Шүүмжлэх гэсэн юм биш лдээ. Зүгээр юм энгийн дээрээ сайхан. Юмны хачир тун ихдэхээр бантан болдог гэж хэлмээр санагдсан. За тэгээд олон юм нуршилгүй шинэ дуунуудаараа аяалдаа.
Subscribe to:
Posts (Atom)






