RSS

Дахиад шинэхэн дуунууд

Ажил амьдрал тань тавлаг тухлаг байгаа гэдэгт итгэж байна. Бороотой бол бороотой нартай бол нартай зугаатай бол зугаатай сайхан зуны өдрүүд үргэлжилсээр л байна. Бороотой өдрүүдийг далимдуулаад хэдэн шинэ уянгын дуунуудыг хүргэе гэж бодож байна. РнБ дуу хөгжмийн хамгийн сайхан нь уянгалаг аялгуу болон дуучны мэдрэмжийн хослол гэж боддог. Эдгээр дуунуудад бүгд багтсан байгаа гэж ойлгож болно. Шинэ шинэ дуучид олон төрж байгаа гэхдээ манай акулуудын дуунууд үнэхээр гайхалтай байгаа юм шүү. Хамгийн сүүлд хамгийн онцгойг нь хүргэнээ гэж.

1. Enrique Iglesias feat Johnta Austin - Lost Inside Your Love
Энэ 2ыг ингэж хамтраад ийм дуу хийчихнэ гэж хэн мэдэх билээ. Старгет ч аргагүй л мэдрэмжтэй продюсер юм даа. Энрикийг ийм дуу гаргасанд мэл гайхсан. Хоолой нь гоё тохирох ч юм шиг ийм бит-нд.



2. Alicia Keys - Typewriter
Нээх өвөрмөц дуу юм шиг санагдав. Гол нь дуугаралт нэг тийм цаанаа л өвөрмөц. Түүний шинэчилж гаргаж байгаа алдарт цомогт нь багтсан дуу даа. Тэгээд сонсоод дүгнэх үлдэв.



3. Beyonce - I miss U
РнБ хөгжимд маш том өөрчлөлт эргэн ирж байгаа нь мэдрэгдээд байгаамдаа. Бүгд эргээд электрон дуугаралтаас залхаж хөгжимлөг нэг хуучин танил зөөлөн дуугаралтыг сонгож байна. Акулуудаас эхлээд л ингээд байвал ч болжийшүү. Дууны хамгийн том онцлог дээд доод өнгөөр нэгэн зэрэг дуулсан нь нэг тийм өвөрмөц болгосон.



4. JoiStarr - Mr Forever
Хамгийн гоё дуугаа хамгийн сүүлд задлая даа. Дэндүү сайн уран бүтээл. Яг хуучны хэв маягтай гэхээр бас орчин үелэг. Дуугаралтууд нь хамгийн төгс. Нэг киноны дуу гэсэн даанч нэрийг нь мартчихаж. Миний хувьд нилээд хит болсон. Яахав гарад 1сар лав болцон дуу хэхэ

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: