Соул хөгжим хэмнэлтэй бас уянгын ч байдаг. Би бүр дэндүү дуртай. Сайн яривал бүх урсгалын дотроос соул урлаг хамгийн шилдэг нь гэж нүүр бардам хэлнэ. Ажилынхаа хажуугаар хийдэг ганц юм соул дуу сонсох. Дотогшоо дуунууд байдаг юм. Яг сэтгэл доторлуу нэг тийм кайф жаргал гүйгээд л орчиж байгаа юм шиг санагдаад л. Энд тавих дуунууд ялангуяа хамгийн гоё дуунууд байгаа шүү. Та заавал сонсоод үзээрэй бас коммент мартав нөхдүүдээ. 1. Ledisi - Shut up
Нээх гоё хөнгөхөн дуу. Тэр хөгжмийн сонголт бас үнэн давгүй. Элдэв бусын балай дуунуудаас ийм дуу хэдэн зуу дахин дээр. Аягүй энэ оны шилдэг соул дуунд ч орж магад шүү.

2. Chris Turner - Feeding Off the Land
Маш зөөлөн мэдрэмж... Гунигтай бас утгагүй юм шиг хирнээ маш гайхалтай дуу. Сонсох тусам дуртай болоод л. Шинэ өвөрмөц дуулалт бас дуу. Амжилт залуу минь

3. Solange - Left Side Drive
Эгчээсээ илүү надад таалагдаад байгаа бүсгүй дээ. Түүний фенүүд дандаа соул дуу хөгжимд дуртай гэж ойлгож болно. Тэр улам л классик болоод байгаа. Яахав дуу нь тийм сайн биш лдээ. Тэхдээ сонсоход муугүй шүү.

4. Jill Scott ft Anthony Hamilton – So in Love
Соул хослол... Мэдээж тун гоё. Өөр юу хэлхэв дээ. Надад лав 100% санагдсан.







0 сэтгэгдэл:
Post a Comment