RSS

Rock хөгжимд ч дуртай гэж

За лаг хөгжим мэддэг хүмүүсийн хувьд миний мэддэг өчүүхэн дуунууд юу ч биш байлгүй дээ. Хэхэ. Яахав нөгөө хөгжимлөг юманд дуртай болохоор юм юмаар чихээ мялааж чимэж явна шүү дээ. Нээрээ миний блогоор хүн зочилж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Би уул нь комментоор нь мэдчих байх гэсэн үгүй юм шиг байна. Яаг хуучин шиг ганцаарахнаа бичээд байгаа юм шиг санагдаад эхэлсэн. Яахав хавар болоод хүмүүс жаахан завгүй болсон байх лдаа. Юун тэр нэтээр хэсэх. Миний ажил ч ид оргилж байгаа. Гэхдээ л блогтоо хэдэн юм нэмж амжих юм байна шдээ. Тэхээр блогоор тэнэх зав байдаг байлгүй дээ. Миний блогоор зочилсон бол зочилсон гэдэг мөрөө ядаж үлдээл дээ хүмүүсээ хэхэ. За гоё дуунууд тавилаа сонсоорой гэж.

1. The Sundays - Here's where the story ends (1990)
Англиас гаралтай алит рок, дрийм поп урсгалаар тоглодог байсан энэхүү хамтлагийн 90 онд гаргасан төрөлх хотдоо хит болоогүй ч америкчуудыг байлдан дагуулсан дууг хүргэж байна. David Gavurin, Harriet Wheeler нар маш зөөлөн хэмнэлтэй америк модерн маягийн рок дууг зохиосон бөгөөд Raymond Shulman дууг гайхалтайгаар продюсерлэсэн юм



2. David bowie and Queen - Pressure (1981)
Хэхэ инээмсэглэв. Эхлэнгүүт нь л ice ice baby гэчмээр байгаа биз. Тэхдээ энэ хувилбар нь илүү гоё гайхалтай санагдсан. Дуу гарсан даруйдаа ёвропын орнуудын чартыг тэргүүлсэн. Америкчууд тийм ч өндөр үнэлээгүй. Харин азийн улсууд дууг бүр ойлгоочгүй юм шиг байгаан чартад нь сүүлийн байруудад бичэгдсэн байгаан. Дууны эхлэлийн хэсгийг тэгээд л дуучид хамтлагууд үе үеээрээ хуссаар л байгаа. Queen and David Bowie над хамтарч дуугаа зохиож хамтарч продюсерлэсэн.



3. Datarock - Catcher In The Rye (2011)
Норвегаас гаралтай жинхэнэ нисдэг залуусдаа. Дуунуудыг сонсохоор шууд газраас хөндийрмөөр. Dance rock болон electro rock урсгал угаасаа хүнийг хөөргөж нисгэж чаддаг урсгал юм. Иймэрхүү дуун дээр сайхан тааз эргэх ч бас гоё шүү. Дундуур нь бас аяаяаяаяа гэхээ юу гэж мартах вэ дээ.



4. My Morning Jacket - Circuital (2011)
За хамгийн сүүлд хамгийн дуртай болж байгаа дуугаа хүргэлээ. Цоо шинэ дуу. Тэхдээ цаанаа л нэг гоё. Хэв маяг донж дуулалт, гитар, бөмбөр гээд л. Эхлэлээсээ өрнөл төгсгөл гээд л бүх юм нь төгс. Надтай санал нийлэх хүн гарах байлгүй дээ. Цомгоо энэ дуугаараа нэрлэснийг бодвол хамгийн сайн дуу гэдэг нь тодорхой. Хамтлагийн ахлагч Jim James өөрөө энэ дуун дээрээ чадварлаг ажилласан. Сор бүтээлээ гэж.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 сэтгэгдэл:

Anonymous said...

UU chinii blog-oor orj l bnshd..Nuk bn

Post a Comment

: