
1. Ginuwine - Pictures
Тэр нэг хэсэг чимээгүй байсан. Гэвч эргээд л гайхалтай дуу хийгээд эхлэлээ. Ийм л дууг би хүсэж хүлээгээд байгаа юм. Яахав залуучууд маань удахгүй чих нь ийм зөөлөн дуу хүсэж, хангинасан хахирсан юмнаас залхаж эхлэх байх гэж найдая.

2. Swizz Beatz & Mary J Blige - It's u
Өөөө юу хэлхэв дээ гайхалтай. Энэ дуу ямар ч байсан энэ сарын турш дуртай дууны жагсаалтаас гарахгүй байхаа. Swizz Alicia-тай сууснаас хойш онгод нь жинхэнэ оргилон буцалж байх шиг байнаа. Магадгүй шинэ хүүхэдтэй болсон болохоор эрч хүчээр дүүрэн байгаа байх лдаа. Өшөө олон дуучидтай хамтарч ийм дуу гаргаасай.

3. George Michael - You and I
Зөөлөн иймэрхүү Поп/РнБ дуу ч бас сонсоход гоё шүү. Мэдээж нэгэн үеийн домог дуучин залуу бэлгийн чиг хандлагаасаа болж нилээдгүй нэр хүндээ алдаж нэг хэсэгтээ урлагийн тайзаа орхисон байсан. Тэхдээ тэр эргээд ирж байгаа бололтой. Шинэ дуу нь яаая бас л гайхалтай. Байнга сонсоод байгаа шдээ энэ дууг. Чи бид 2...


4. Цэлмүүн - Хайрын бурхан
Монголын шилдэг дуунуудын нэг бол яах аргагүй хайрын бурхан. Дуучин Сараа энэ дууг амилуулж бүгдэд хүргэж чадсан. Дууг мэдээж гитарчин Өөжгий зохиож продюсер хийсэн гэдэг утгаараа эзэмшдэг. Тэрээр энэхүү дуугаа "Хайрын эрэлд" тв цувралд зориулж Цэлмүүнээр дуулуулсан юм. Мэдээж бас л гайхалтай болсон. Дуу өөрөө гайхалтай учраас тийм байхалдаа. Тэхдээ нөгөө нугалаа элдэв чимэг ихдэхээр дууг алчдаг талтай. Энэ дуу тэгцэн юм шиг надад санагдаад байгаан. Цэлмүүн арай хэтрүүлчихсэн. Тэрнээс гоё дуу.







0 сэтгэгдэл:
Post a Comment