RSS

Энэ дуунуудыг та заавал сонс

Ер нь РнБ / соул дуу хөгжмийг үнэхээр жинхэнэ утгаар мэдрэе гэвэл хуучны алтан үеийн уран бүтээлийг заавал сонсож үзэх ёстой юм. Шинэ зүйл гэдэг мартагдсан хуучин сайн зүйлийг хэлдэг энтэр гэсэн үг байдаг даа. Энэ юм болгон дээр л илэрдэг. Нэгэн үеийн хит дуунуудыг зарим нөхдүүд шинэчлээд л амжилтыг олдог тохиолдол олон шүү дээ. Энэ дурдсан хамтлаг уран бүтээлчид зөвхөн рнб биш бусад рок, альтарнатив урсгалын хамтлагуудыг ч сайн уран бүтээл хийхэд нөлөөлж чадсан юм. Бүр тэд тэднийг бишэрдэгээ нуугаагүйг хэлэх нь зөв болуу.

1. Drifters - Saturday Night At The Movies (1964)
Тэдний чартуудыг тэргүүлсэн дуу нь биш лдээ. Тэхдээ л сайн дуу. Энэ үеийн дуучдын дуунууд яагаад тийм төгс юм болоо? Дотроо гайхав... Johnny Moore дууг гоцлон дуулсан ба атлантик рекордс ивээн тэтгэж дууг бичсэн юм. Энэ дууг америкчууд нээх оошоогоогүйч англичууд над шиг дуртай дууныхаа жагсаалтанд багтаасан юм.



2. Snap - The Power (1990)
Энэ дууг рнб гэхгүй л дээ. Тэхдээ рнб дуулалт мэдрэгдээд байдаг юм. Тэдний анхны бас хамгийн хит дуу. Гэхдээ бүр сайн дуу ч би лдээ. Ariola Records дуун дээр ажилсан бөгөөд Luca Anzilotti дуунд маш чадварлаг хоолой хийсэн юм. 90-д оноо гэж...



3. Lucy Pearl - Don't Mess With My Man (2000)
1999-2002 оны хооронд оршин тогтносон ч гэсэн маш гайхалтай дуунуудыг хийж чадсан уран бүтээлчдийн нэгдэл. A Tribe Called Quest, Tony! Toni! Toné!, En Vogue хамтлагийн гишүүд Raphael Saadiq-ийн удирдлаган дор нэгдсэн юм. Тэд жинхэнэ рнб/соул хамтлаг ямар байх ёстой вэ гэдгийг бүгдэд баталсан ч шилдгүүд нэг дот байж чаддаггүй гэдгийг бас бүгдэд мэдрүүлсэн.



4. Anthony Hamilton - The Truth (2006)
Өвөрмөц сөөнгөдүү хоолой тэхдээ тийм ч сүртэй чадалтай хоолойтой биш. Тэхдээ түүний мэдрэмжийг хэн ч гүйцэхгүй. Тийм ч өндөр биш гэдгийг нь эмэгтэй дуучидтай хамтарч дуулахаар хөөрхий намхам харагдаад байдгаар нь мэдэж болно. Тэхдээ авьяас хаанаас ч төрж болно шүү дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: