Блогтоо эргээд ирэхэд бас нэг л сайхан ч юм шиг санагдаад байна даа. 1 жил өнгөрөхөд би хувь хүнийхээ хувьд ч тэр , хөгжмийн сонголтынхоо хувьд ч нилээд өөрчлөгдсөн байгаагаа мэдэрсэн. Том том үсрэлттэй өөрчлөлт хийснээ одоо эргээд харахад нэг л өөрөөрөө бахархмаар санагдсан. Шинийг эрэлхийлдэг байснаа хуучныг ухдаг болж хувирсан. Нөгөө нас яваад байгаа болохоор тэгээд байгаан байлгүй дээ. Зарим залуус маань бүр хөгжмийг хэт ухаад дэндүү дэндүү юм сонсдог бас нэг л орчлонгоос тасраад байгаа нь эрс мэдрэгдээд байгаа. Шүүмжлэх гэсэн юм биш лдээ. Зүгээр юм энгийн дээрээ сайхан. Юмны хачир тун ихдэхээр бантан болдог гэж хэлмээр санагдсан. За тэгээд олон юм нуршилгүй шинэ дуунуудаараа аяалдаа.1. Will I Am and Justin T - Nature of the world
Ямар нэг дуунаас хуссан байж магад л юм. Чихэнд нэг л ойр тусаад байгаан. Тэхдээ хөгжмийн хувьд үнэхээр их таалагдсан. Өнөөх юмны донж нь таарахаар күүл болдог эндээс мэдрэгдсэн дээ.

2. Beyonce - Run the world girls
Ий сүүлийн энэ бүсгүйчүүд яах гээд л байна даа. Ер нь бид бол хүчтэй энтэр гээд дайрдаг болж. Яахав ерөнхийдөө сонсогчдод таалагдаад байгаа. Гэхдээ нэг гэм нь нөгөө жинхэнэ рнб соул хадагтай алга болоод байгаа. Нэг л электроник болоод байхын хэрэг алга.

3. Jennifer Hudson - No One Gonna Love You
Гоё ч дуу, гоё ч дуучин. Аймшигт явдал болсноос нь хойш эргээд уран бүтээл хийнэ гэхэд нь эргэлзэж л байлаа. Гэхдээ эрч хүчтэй бүсгүй юмдаа. Гунаж гутарсан үе байсан л байх. Бүгдийг давж гараад өөрийнхөө гадаад үзэмжиндээ жинхэнэ өөрчлөлт хийсэн байна лээ. Бишэрмээр шүү. Зарим бүсгүйчүүд түүнээс суралцмаар ч юм шиг.


4. Frankie J - Missing you
4дөх нь мэдээж өнгөрөгч хугацаанд гарсан гоё дуунууд. Энэ дууг бүх үеийн дуучид дуулсан байдаг. Франки ч гэсэн өөрийн хувилбараар дуулсан нь их таалагдсан. Фэнүүд нь бүр унаж туссан гэсэн энэ дуунд.







0 сэтгэгдэл:
Post a Comment