Би угаасаа дуу хөгжмийн хорхоотой хүн учраас бусад дуу хөгжмийг ч бас та бүхэндээ хүргэдэг байсан билээ. Одоо ч бас тэгдэг юм билүү гээд л. Миний 104.5-р хүрч буй шоу бүхий л дуу хөгжмийг хүргэдэг юм. Лхагва пүрэв баасан гарагуудад 19.00 - 20.30д хүрч байгаа. Харамсалтай нь би радио нэрээ өөрчилсөн болохоор та бүхэн танихгүй л байхалдаа. Радио хамтрагч маань нэг хөөрхөн бүсгүй би. Зөв зүйлийн тухай ярьж зөвлөж чаддаг. Жинхэнэ залуусын нэвтрүүлэг болж чаддаг юм. Манийхаа блогийг бас нэвтрүүлэг сайн сурталчилаарай залуусаа. Одоо маш олон гайхалтай дууг санал болгох учраас чихээ бэлдээд урагшаа. 1. Dave Brubeck Quartet - Take a five (1959)
Жинхэнэ сонгодог. Teo Macero продюсер хийж Paul Desmond зохиосон юм. Хэлэх ч үг алга. Энэ аяыг сонсоод пиво шимэнгээ суугаад л... Нэг тийм гайхалтай. Монголд иймэрхүү жазз тоглодог хамтлаг байгаа болуу? Тийм Pub ч юмуу?

2. Wild Beasts - Albatross (2010)
Зөөлхөн. Нэг тийм өвөрмөц хамтлаг санагдсан. Хамтлаг үнэхээр гайхалтай маш сайн. Дахилтын хэсэгрүү бүр ч сонирхолтой болдог. Дууг сонсоход art rock-ч юмшиг сайн сонсвол dream pop байж болохоор. Domino рекордс Richard Formby нар энэ хамтлагийн жинхэнэ нууц бөгөөд шинэ цомог нь удахгүй нээлтээ хийнэ.

3. Moloko - Sing it back (1998)
Ирланд болон Английн 2 уран бүтээлчийн дуэт хамтлаг. Тэд дуугаа хамтран зохиож продюсер хийдэг. 90-д оны төгсгөл үе бол тэдний амжилтын үе бөгөөд 2006 онд мөр мөрөө хөөж хамтлаг тарсан юм.

4. Yoshida Brothers - Arigato (2004)
Японы үндэсний хөгжимийн гайхамшиг. Шанз нь өөрөө хурц тод аялгуутай ч жинхэнэ зөөлөн мэдрэмжийг төрүүлж чаддаг гэдгийг баталж чадсан гайхалтай уран бүтээл. Ийм гайхалтай ах дүү 2-ыг бэлдсэн гэр бүлийг нь магтмаар бас хүндэтгэмээр.







1 сэтгэгдэл:
Дажгүй пост болжээ... хэхэ. Амжилт.
Post a Comment