RSS

Эргээд шинэ дуугаар уулзаж байна

За сайн байцгаана уу залуусаа. Би эргээд ирлээ. Мэдээж нэг хэсэг RnB/Soul дуу хөгжмөөр та бүхнийг цэнэглэж байгаад залхсан уу эсвэл зүгээр л завгүй болснуу хөтөлмөөргүй санагддаг болсон. Харин найзууд бас зарим нэг хүмүүс блогоо эргээд хөтлөхийг санал болгосон болохоор эргээд ирж байна. Энэ хугацаанд маш олон шинэ гайхалтай дуунууд, цомгууд гарсан. Тэхдээ бүх юмыг эндээс эхлэе. Харин өмнө гарсан дуунуудаа нэг нэгээр нь санал болгоноо. Нээрээ 104.5 радиогаар шинэ шоу хөтлөж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байгаа. РнБ шоугаа нэг хийе гэж бодоод л байна. Надад амжилт хүсээрэй. За ингээд эргээд ирсэн гоё байна шүү. Коммент л хүлээе дээ та нараас. Гүнээ хүндэтгэсэн Итгэл

1. Paper Plane Project - Don't hold back
Хамгийн их онцлон сонсоод байгаа уран бүтээл. Ер нь бол дуу гэхээсээ илүү хөгжим. Soul болоод ч тэр юмуу дээр нь дуртай үгээ зохиогоод ч дуулж болох л юм.



2. MusiQ Soulchild - Yes
Энэ дуучнаас гэнэт гэнэт сайн уран бүтээл гардаг. Нэг тийм муу дуу гаргадаггүй гэж болно. Шинэ цомог гарах гээд дуугаараа бөмбөгдөж эхэлсэн байх. Сонсохоор шууд л Yes гээд орилмоор байгаам даа.



3. BX - Хайр байж
Давкагийн хувилбарт дуртай байсан. Энэ хувилбарт нь бүр дуртай болсоныг хэлэх нь зөв байх. Гоё дуу. Сайн ч дуу. Нэг гэм нь дууныхаа үгэн дээр алдцан санагдсан шүү хэхэ



4. Jamie Woon - Lady Luck

Амалсан ёсоор өнгөрөгч хугацаанд гарсан сайн дуунуудыг 4дөх дуу болгон санал болгох болно. Англи аялгуу гэхдээ л өвөрмөц. Тэр бол шинэ эрдэнэс л гэсэн үг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

6 сэтгэгдэл:

Anonymous said...

Hi Itgelee 104.5 deer heddeh udur heden tsagaas we?....

Том Итгэл said...

lhagvaas baasand 19.00 - 20.30 hoorond shde

Jenni said...

:) Itgelee Welcome back .
goyo duunuud sanal bolgosond bayarllaa
goodluck with new radio show.
Online-r yavdag boldog sonsmoor l bn

Том Итгэл said...

www.1045.mn -r shuud sonsoj boldog gesen shde

june said...

hi chi 104.5-d ajillaj bgaamuu? 9 8 9-d bhad chin l sonsdog bsan yum

Том Итгэл said...

June>> tehh ajillaj bgaa. Neg show hiij bgaa. Tehdee rnb bish. Zugeer music

Post a Comment

: