Хүний мэдрэмж гэж бас сонин зүйл шүү. Миний хувьд хөгжмөөс таашаал авдаг гэж хэлж болно. Тэхдээ мэдээж жирийн хөгжмөөс биш гайхалтай аялгуулаг, хөгжимлөг юманд дуртай. Бусдын сонсдог хөгжим бас таалагдахгүй байх нь бий. Сүүлийн үед маш гайхалтай хэдэн дуу сонссоноо хүргэе. Мэдээж хип хоп, жазз, soul, поп гэх мэтчилэн. Өөрийн гэсэн тусдаа хөгжмийн нэвтрүүлэг хөтлөх сонирхол ойрд их төрөөд байгаа. Миний сонсдог хөгжим гэсэн үг шүүдээ. Радионуудад санал тавиад л байгаа. Нэг нь зөвшөөрөх байлгүй дээ. Тэгвэл бүгдээрээ радиогаар уулзах нь байна шүү дээ. Илүү таньтай ойртоно гэсэн үг юм. За таний чих гайхалтай хөгжимийг мэдрэхэд бэлэн биздээ.1. Anan Ryoko & Kero One - Forever we will be
Дэндүү хөгжимлөг. Энэ Kero1 угаасаа цаанаа л нэг гоё юмнууд хийгээд байдаг юм. Tөгөлдөр хуурч бүсгүй мэдээж бас гайхалтай... Энэ дууг одоо хэдэн сар сонсоноо хэхэхэ

2. Flying Lotus -Do the Astral Plane
Зөөлөн нэг тийм хөнгөн хэмнэл, өвөрмөц жазз дуугаралтууд. Төгсгөл хэсэгтээ электроник хөгжим. За чангалаад л сонсвол ч дэндүү гайхалтай. Түүний продюсерлэсэн дуунууд өвөрмөц байдаг нь өөрийнх нь уран бүтээлээс үнэртэнэ гэжаагаа.

3. Panacea - Stumble Home
Мөрөөдлийн дуугаралт хэхэхэ. Бас сайн мэдэхгүй юмаа. Нэг тийм бодит биш дуугаралт. Үүнийх инди хип хоп гарууд их ашигладаг. Энэ уран бүтээлч ч гэсэн ашигласан. Дээрээс нь жазз хөгжмийн хэмнэлүүд гоё айн.

4. Caits Meissner - Something Greater

3. Panacea - Stumble Home
Мөрөөдлийн дуугаралт хэхэхэ. Бас сайн мэдэхгүй юмаа. Нэг тийм бодит биш дуугаралт. Үүнийх инди хип хоп гарууд их ашигладаг. Энэ уран бүтээлч ч гэсэн ашигласан. Дээрээс нь жазз хөгжмийн хэмнэлүүд гоё айн.

4. Caits Meissner - Something Greater







0 сэтгэгдэл:
Post a Comment