За энэ дуунуудыг аль дээрээс та бүхэнд санал болгох гээд байсан юм. Дарчаад таг мартсан бөлгөө. Ойрд ч ажил ихтэй байв. Цагаан сар өнгөрөөд санхүүгийн хувьд хямралтай байgаa. . Бас энэ амьдралынхаа гайхалтай нэг хэсгийг алдсан. Мэдэхгүй ойрд жаахан хүндхэн өдрүүд үргэлжилсэн. Шинэ дуу хөгжмүүд ч зөндөө байна. Одоо нэг сайн бөмбөгдөөд өгнө дөө. Soul Blues дуунууд их сонсоод байгаа. Шууд одоо санал болгоё.1. Corinne Bailey Rae - Paris nights NY mornings
Хөнгөхөн дээрээс нь мэдрэмж хөгжимлөг... Үнэхээр гайхалтай. Амьд хөгжим гэхээр ганцхан Рок Пальт дуу биш гэдгийг баталсан даа. Бас сайн сонсвол өвөрмөц дуугаралтууд зөндөө сонсогдоно. Шинэ цомгийн хамгийн гоё дуунуудын нэг гэж...

2. M.Hawthorne - When i said goodbye
Үнэхээр гайхалтай дуу. Тэхдээ яг энэ бичлэгээсээ илүү амьд хувилбар нь илүү гоё. Та Live хэсэгт орж тэр бичлэгийг нь үзээрэй. Үнэхээр давгүй шүү.

3. Sade - The moon and the sky
Дэндүү гоё дуу. Ялангуяа тэр гитарын хөнгөхөн аялгуу бол майр майр. Дуучны хоолой ч бас гайхалтай. Энэ дууг сонсохгүй бол унтахаа больцон шдээ хэхэ.

4. Aloe Blacc - I need dollar
Бүгд долларт дуртай байх. Зарим нөхдүүд дурладаг байх. Тэхдээ амьдрал доллар дээр тогтдоггүй шүү. Тун гоё дуу. Манай зарим дуучид энэ дуунаас юм хусцан юм шиг санагдаад байгаа юм даа.







0 сэтгэгдэл:
Post a Comment