Тиймээ Радио хаагдсан. 98.9 радио хаагдсан. HiFi хаагдсан. Итгэмээргүй байгаа биз. Миний хамгийн дурсамжтай өдрүүд энэ радиод өнгөрсөн гэж хэлж болно. Радиогаас би олон зүйл мэдсэн сурсан чадсан. Олон ч сайн найзуудтай болгосон. Танилийн хүрээ мааньч нэмэгдсэн. Энэ радиод ажилдагтаа өөрөөрөө бахархдаг байлаа. Хоолтой хоолгүй, нойртой нойргүй хоносон бүх сайхан дурсамжууд одоо ч сэтгэлд үлдсэн. Яг эцсийн мөчид нүднээс нулимс өөрийн эрхгүй дусаж байсан. Яагаад ийм юм болцоныг ч бодох сөхөө байгаагүй. Тэнд байсан бүх хүний дотор ямар байсныг би лав мэдэж байна. Магадгүй бид эргээд нэгдэх байх. Тэр болтол сонсогчид маань хүлээх бол уу? Гэнэт нэг шүлэг тэрлэмээр санагдчихлаа.Тиймээ бид эхэлсэн
Өглөөнөөс үдэш хүртэл эфирийг эзэгнэж
Өөрөөсөө сонсогч хүртэл мэдрэмжийг өсгөж
Их хотын хөгжмийн амьдралыг тодорхойлон
Ирээдүй өөд танийг бас бүгдийг түлхсэн
Тиймээ бид хичээсэн
Зорисноо урдаа тавин урагш тэмүүлж
Зорилгоо дээдлэн хүчээ шавхан тэмцэж
Түрүүлж сонссоноо тэргүүнд нь хүргэж
Таалагдсан болгоноо тархинд нь хөтөлсөн
Тиймээ бид чадсан
Өглөөний нойрыг мэдээгээр цочоож
Шөнийн уйтгарыг инээдээр саринуулж
Үй олноор гишүүдийг гэртээ нэгтгэж
Үргэлж шилдэг бусдыг манлайлсан
Харин одоо баяртай
Бид үргэлж нэг бодол сонирхолтой
Бид үргэлж нэг хүсэл эрмэлзэлтэй
HiFi энэ бидний үүрдийн гэр орон
98.9 энэ бидний мөнхийн дурдатгал






1 сэтгэгдэл:
Намайг явахаас өмнө тэгж яриад байсан үнэн байсымуу ... цццц . балаймаа ганц сонсдог радио ... хнн
Post a Comment