Эрчүүд бидний өөрсдөө нэрлээд байгаа эрчүүдийн баяр, албан ёсондоо бол монголд зэвсэгт хүчин байгуулагдсаны баярын өдрөөр юу хийснээ энд бичмээр санагдав. Өдөр нь ажлаас ирээд ханидаа орой гарчих хүн хайв. Гэвч хүмүүс мартлаад ядуурсан бололтой. За тэгээд яг орой болсон чинь нэг л шоу цэнгэлээс хол баймаар санагдаад... Тэгээд ганцаараа зүгээр гадуур алхахаар шийдэв. Дуртай дуугаа сонсонгоо. Яг намайг гарахыг мэдсэн юм шиг гадаа чинь цас энтэр орж айн би баярлаж энтэр. За тэгээд хөл хөдөлгөөн гэж найгүй. Хүмүүс мартлаад хамаг юмаа шавхсан ч гэсэн дахиад нөөцтэй байсан бололтой. Бөөн бөөнөөрөө алхалах эрчүүд (мэдээж охид дунд нь байгаа лдаа). Хосууд ч олон байлаа. Тэхдээ эрэгтэй нь согтуу, эмэгтэй нь маллаж яваа аятай хөтлөөстэй харагдав. Нас мас бол хамаагүй. Хижээл насны хосууд ч залуучууд ч яг адилхан ийм дүр төрхтэй байсан. Бодвол баярлаад харьж яваа бололтой. Миний бие дуу сонсонгоо алхаад л байсан. Мэдэхгүй агаар энтэр нэг л цэнгэг. Дуртай дуугаа амандаа аялангаа алхаад л алхаад л. Тэр үед өөрийгөө майр жаргалтай хүн юм байна гэдгээ мэдэрсэн дээ. Ер нь зөвлөхөд зарим үед ганцаараа алхах ч сайхан шүү. Бүр нэг стрэст орсон үедээ энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй. Нээрээ намар тагтан дээрээсээ авсан хэдэн зургаа энд оруулчихая. Би угаасаа зурагчин биш учраас шүүмжлэх гээд хэрэггүй биздээ хэхэ.






1 сэтгэгдэл:
...i wish i was there wit ya man kk ...sounds cool man ! dat durtai duuga aylaad l alhaad l ain
gehdee sogtuu erchuud haaya goe haraggdag :P
and luuvin this pikcha :X Michelle
Post a Comment