Soul Soul Soul гэж...


Тиймээ энэ бол дотоод сэтгэлийн хөгжим. Та өөрийгөө сонсоно гэсэн үг лдээ. Яагаад ч юм илүү мэдрэмж төрүүлдэг бусдаас илүү гайхалтай хөгжим. Өнгөрөгч өдрүүдэд би нээх ч дуу энтэр хайж сонсоогүй лдээ. Гэхдээ та бүхэндээ хүргэх гээд хэд хэдэн дуу дарцан байсын тэрийгээ өнөөдөр хүргэхээр шийдлээ. Магад эхлээд сонсоход чихэнд чинь нээх наалдаж өгөхгүй байж магад лдаа. Та сонсоод л байвал тэр аялгуу өвөрмөц дуугаралт дуучны донжийг өөрийн эрхгүй мэдрэх болно.

1. Mamas Gun - Let's Find a Way (DJ Mitsu Remix)
Ёооё бас л гоё дуу болсон байна лээ. Dj Mitsu угаасаа ямархуу рэмиксүүдийг хийдгийг бараг бүгд мэдэх байх. Тэрний л адил тэхдээ онцгойлон санал болгомоор дуу.



2. Porsche Smith - Goodbye
Өмнө нь яагаад ч юм энэ аялгууг сонсож байсан юм шиг санагдаад байгаамдаа. Нээх тийм зөөлөн хирнээ донжтой гитарын дуугаралт гээд л авах юм ихтэй бас гоё дуу. Сонсох тусам бит гитар бусад жижиг дуугаралтанд нь уусаад л байна.



3. Nneka - The Uncomfortable Truth
Нэг тийм өвөрмөц хоолойтой дуучин. Дэлхийн томоохон хөгжмийн сэтгүүлүүдийг түүнийг нэг л онцгойлоод байгаа. Яагаад гэдгийг цомог нь гарахаар мэдэж авна даа. Дууны хувьд жазз дуугаралт их ашигласан тэхдээ жазз биш.



4. Osunlade - Butterfly
70,80-аад оны хөгжим мэдрэгдэх болно. Тэхдээ иймэрхүү дуу сонсох маш гайхалтай байдаг юм. Дуучины хоолой тэхдээ яг тэр үеийнх шиг байж чадаагүй нь жаахан тиймэрхүү.

1 Сэтгэгдэл байна .

  1. Anonymous хэлэхдээ:

    Bi chinii sanal bolgodog soul duunuud chin durtai shuu

Сэтгэгдэл үлдээх