Үндэсний минь сайхан баяр болоод өнгөрөв гэж. Би энэ баярт үнэхээр дуртай. Жинхэнэ утгаараа гэр бүлийг уулзуулж учруулдаг, ахмад буурлаа хүндэтгэх, үндэсний ёс жаягаа дээдлэхэд хэрэгтэй баяр. За тэгээд Амар байна уу? гээд л золгоно шүү дээ. Би ч сайхан нутагруугаа оччоод ирсэн. Уушиг муудсан шалтгаанаар акт аваад харичаад ирэх шив дээ. Өвөө эмээтэй за тэгээд бас бус бүх л хамаатнуудтайгаа золгов. Дүү нар хүртэл надтай золгох гээд наасан. Хөгширснөө мэдрэв гэж. Зарим нас ойролцоотойгоо өө гар барьчихая гээд л золгохоос татгалзлаа шдээ. Бууз салат жүүсийг больё гэтэл хүртэж бэлгийг тор цүнх дүүртэл цуглуулав гэж. Зарим хүмүүс архи энтэр хундгалав. Угаас уудаггүй болохоор уучлаарай л гэлээ шдээ. Энэ жил нэг хийморийн ууландаа гарлаа шдээ. Нарны анхны цацрагийг харахаад ямар сайхан байв аа. Уулын цаанаас бар гарч ирээд биенд шингэж байгаа юм шиг л байлаа шдээ. Бар жил хийморлог явна даа.Монгол үндэсний шинэ жил гэж...
Ангилал:
Тэмдэглэл
Үндэсний минь сайхан баяр болоод өнгөрөв гэж. Би энэ баярт үнэхээр дуртай. Жинхэнэ утгаараа гэр бүлийг уулзуулж учруулдаг, ахмад буурлаа хүндэтгэх, үндэсний ёс жаягаа дээдлэхэд хэрэгтэй баяр. За тэгээд Амар байна уу? гээд л золгоно шүү дээ. Би ч сайхан нутагруугаа оччоод ирсэн. Уушиг муудсан шалтгаанаар акт аваад харичаад ирэх шив дээ. Өвөө эмээтэй за тэгээд бас бус бүх л хамаатнуудтайгаа золгов. Дүү нар хүртэл надтай золгох гээд наасан. Хөгширснөө мэдрэв гэж. Зарим нас ойролцоотойгоо өө гар барьчихая гээд л золгохоос татгалзлаа шдээ. Бууз салат жүүсийг больё гэтэл хүртэж бэлгийг тор цүнх дүүртэл цуглуулав гэж. Зарим хүмүүс архи энтэр хундгалав. Угаас уудаггүй болохоор уучлаарай л гэлээ шдээ. Энэ жил нэг хийморийн ууландаа гарлаа шдээ. Нарны анхны цацрагийг харахаад ямар сайхан байв аа. Уулын цаанаас бар гарч ирээд биенд шингэж байгаа юм шиг л байлаа шдээ. Бар жил хийморлог явна даа.
Subscribe to:
Post Comments (Atom)







0 сэтгэгдэл:
Post a Comment