skip to main |
skip to sidebar
Улиран одох 2009 он дуусч шинэ бүхний эхлэл 2010 он айсуй гэж. Бүх хүмүүсдээ шинэ оны баярын мэнд хүргэе. Та бүхэн шинэ оноо халуун дулаан гэр бүлийн хамт өнгөрөөсөн байх гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд хүйтэн тэргэнд яг Мааньт гэдэг газрын ойролцоо угтах шив дээ. Энэ жил жингээ замд явах юм байлгүй дээ. Угаасаа төмөр замд цаг агаар ямар нэг баяр энтэр нөлөөлөх биш дээ. хэхэхэ. Ямар ч байсан хөдөлмөрлөж байгаад гаргасан. Тэгээд өглөө ирээд жаахан бууз салат торт идсэн болох шив дээ. Он гараад гадуур алхаад харихад ёстой сайхан байсан. Гадаа ч сайхан тогтуун. Сэтгэл санаа цаанаа л нэг гоё. Харин үдээс хойш өнөөх ганцаардал дахиад л намайг хучих шив дээ. Хийх юмаа олж ядаад л. Хүмүүс нэг л хүйтэн хөндий болцон санагдав. Өрөөний охидууд хүртэл шал сонин болцон байсан. Бас юу буруу хийцийн бол гэж бодов. Заза энэ хувийн асуудал ч яахав. Дахиад шинэ оны мэнд. Аз жаргал баяр баясгалан, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.
2 сэтгэгдэл:
Chamd ch bas shine Onii mend ! on garah muchid hicheelee albaar hiiv :P
Za tegvel zalhtlaa hicheel hiihne dee hu
Post a Comment