RSS

Энэ долоо хоногийн шинэ дуунууд - Эмэгтэй

Энэ долоо хоногийн шинэ дуунуудаа ангилсан. Одоо бүгдээрээ эмэгтэйчүүд энэ долоо хоногт ямар шинэ дуунууд гаргасаныг сонирхоё. Шинэ маш авьяслаг дуучид шинээр төрсөөр л байгаа. Гэхдээ тэд зогсчод нь харамсалтай. Энэ долоо хоногийн шинэ дуунууд дунд нэг шинэ дуучин багтсан юм. Эрчүүд бүсгүйчүүдээ магтсан бол бүсгүйчүүд юу дуулна вэ? их сонирхолтой байна.

1. KeKe Wyatt - Who Knew
Зөөлөн аялгуу дээрээс нь хэмнэл. Дуучин харин тун давгүй дуу гаргасан байна. Яг цэвэр RnB дуу болсон байна. Мэдээж дахилтан дээрх аялгуу их гоё. Амжилт КэКэ



2. Rihanna - Rude Boy

Би энэ дуучинд тийм ч дуртай биш лдээ. Тэхдээ зарим дуу нь бас давгүй шүү. Take Bow гэдэг дуунд нь их дуртай. Stargate-тай хамтрахаар гайгүй юм хийгээд байдаг юм. Тэд дахин хамтарсан бөгөөд дуу мэдээж бас гайгүй болсон санагдав. Тэхдээ түүний онцлог дуунд хадгалаастай л байна.



3. Monica - Everything (To Me)
Өөрийгөө жинхэнэ RnB/Soul дуучин гэдгээ баталсан дуучин. Дууг алдарт Missy Elliot дууг нь продюсер хийсэн юм. Дунд зэргийн л дуу. Лав дуу алдахаар биш.



4. Ciara - Secret
Энэ дуучин гайхалтай дуунууд хийдэг шүү. Надад энэ дуу маш зөөлөн хэмнэлтэй хирнээ яг нөгөө мах шөл таарсан гэдэг шиг бүх юм нь таарсан дуу шиг санагдсан. Сонсох тусам Ciara-ийн нууцруу нэвтэрч байгаа юм шиг. Бас hush hush hush hush hush...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 сэтгэгдэл:

Anonymous said...

listening KeKe Wyatt - Who Knew Cool! i appreciated it :XXx

Post a Comment

: