Энэ долоо хоногт санал болгох дуунууд


За уламжлал ёсоор та бүхэндээ шинэ бас давгүй дуунуудаасаа санал болгож байна. Мэдээж нэг өдрийн дотор зөндөө олон дуунууд төрдөг. Тэднээс нэг бүрчлэн сонсож үзээд давгүй дуунуудыг нь та бүхэндээ санал болгодог. Энэ долоо хоногт охидын 2 хамтлагийн дуу бас 2 дуэт дуунууд багтсан байгаа. Одоо тухлан сууж сонсох л үлдэх шивдээ...

1. Destiny's Child - Twirk

Энэ хамтлаг жинхэнэ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн гайхалтай охидын хамтлаг байсан гэдэгтээ бүгд санал нэгдэх байх. Хамтлах тарснаас хойш бүгд л дуулж нэрд гараад авсан. Гэтэл гэнэт хамтраад нэг дуу хийгээд авсан байхын. Эргээд нэгдэх гэж байгаа юм биш байгаа гэж бодоод хайж үзлээ. Одоохондоо тэхдээ тийм мэдээ энтэр лав алга. Дууны хувьд мэдээж бөөн эрч хүч, бас өвөрмөц дуулалт...



2. Electrik Red - Touch Me

Шинэхэн охидын хамтлаг. Тэхдээ хууччуулыг яаж гүйцэх вэ дээ. Нэг дуугаараа нилээн олон бишрэгчтэй болоод амжсан. Энэ дуу нь надад хуучны хэв маягийн дуулалтыг шинэ үеийн дуугаралттай холисон юм шиг санагдсан. Нээх гоё тийм...Эхлэлийг дуулжаагаа дуучны хоолой ёооё. Алтан үеийн дуучдых шиг...



3. Paula Campbell - Can't Stop Cryin' Feat. Ne-Yo
Төгөлдөр хуурын дуугаралттай маш гоё дуу. Мэдээж гайхалтай NeYo Stargate 2-ын хамтын бүтээл шүү дээ. Дуу нээх гоё санагдаад байгаа. Маш хөгжимлөг санагдсан. Мэдээж та бүхэн өөрсдийнхөө дүгнэлтийг өгөх байх гэж найдаж байна.



4. Nicole Scherzinger feat Pharrell - I M.I.S.S. U
Маш хөнгөн хэмнэлтэй дуу. Мэдээж Pharell байгаа юм чинь гоё дуу нь тодорхой. Fergie-ын гаргаж ирсэн үгийг үсэглэдэг хэлбэр бас дахилтанд нь орсон байгаа. За хэнийг хэн санаад байгаад та сонсоод үзээрэй. Шинэ жилийн хонх ч орцон байгаа хэхэ.



За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com

1 Сэтгэгдэл байна .

  1. chillin da bet хэлэхдээ:

    Rnb duu neeh sonsood bdaggui ch end bgaa duunuud taalagddag shu :D amjilt !!! favourited NeYo brand new song !!

Сэтгэгдэл үлдээх