Шинэ оны шинэ дуунууд...


Шинэ он гараад бүх зүйл шинэ эрч хүчээр цэнэглэгдээд сайхан байгаа байх. Монголд урлагийхан энэ тэрүүгээр халтуур энтэр хийгээд завгүй байдаг байх. Харин дэлхийн хэмжээнд ирэх оныхоо цомгийг бэлдээд гарууд тун завгүй байдах байхаа. Баахан шинэ дуунууд төрсөөр л байна. Тэднээс өөрт таалагдсан дуунуудаа би та бүхэнд санал болгодог ёсоороо санал болгоё. Надад лав дуунууд овоо таалагдсан шүү. Зарим хүмүүс өнөөх шинэ оны дуунаас бүр залхсан байх. Би ч бас залхаад байгаа. Тэхээр шинэ дуунуудаа сонсоод байж дээ.

1. Tyrese - Put Up With Me
Тун дажгүй дуу шүү. Угаасаа энэ залуу цаанаа л нэг бусдаас ондоо дуунууд хийдийн. RnB ч тэр Soul ч тэр тун сайн дуунууд хийдэг. Энэ дуу ч цаанаа л нэг аялгуулаг дээрээс нь бүгдийн дуртай хөнгөхөн биттэй гэжаагаа.



2. Alicia Keys - Heaven's Door
Түүний эрх чөлөөг билэгдсэн гайхалтай цомог худалдаанд гараад удаагүй байгаа билээ. Мэдээж дэлхийн өнцөг булан бүрт байгаа залууст зориулагдсан байдаг билээ. Түүний арлын японы сонсогчиддоо зориулсан дууг та бүхэнд санал болгоё. Гитар хэмнэл тэгээд гайхалтай хоолойн хослол болсон дуу...



3. Musiq - Fish In The Sea
Тиймээ жинхэнэ хөгжимлөг RnB/Soul дуу гэж энийг хэлнэ дээ. Залуу угаасаа сайн уран бүтээлч. Түүний дуунууд маш хөгжимлөг хэрнээ бит хүчтэй бас аялгуулаг байдаг юм. Дууны хамгийн гайхалтай нь цахилгаан гитарын хурц дуугаралт...



4. Marcus Johnson - How Many Times
Миний хувьд байдаг л нэг дуу шиг л санагдсан. Тэхдээ яахав бусад бүр муу дууг бодвол сонсууштай гэж хэлж болно. Дуучин залууд маш их ирээдүй байгаа юм шиг санагдсан шүү. Жазз төгөлдөр хуурч юм байна.




За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com

0 Сэтгэгдэлүүд байна .

Сэтгэгдэл үлдээх