Бие холдвол сэтгэл холдоно...


Тиймээ бие холдвол сэтгэл холдоноо гэж... Аргагүй л үнэн үг байхаа. Нэг ёсондоо мартагдана. Өөр хүнд татагдана гэсэн үг байх лдаа. Яагаад нэг нэгэндээ, хайр дурлалдаа үнэнч байж болдоггүй юм болоо. Магадгүй хүний зүрх сэтгэл гэж хурдан мартаж шинэ зүйл хүлээж авахдаа бэлэн байдаг хамилон байхалдаа. Тэхдээ л...Нэг видёо клипийг санал болгоё.
Энд бүр яг тодорхой маш хөөрхөн байдлаар харуулсан байгаа. Үлдэж байгаа тэр чукча л өрөвдөлтэй. Хичнээн хүн энэ чукча шиг байдалд ордог бол оо... Манайхан нэг бодож тунгаах байлгүй дээ. Дурлалдаа үнэнч яг нөгөө Сэрчмаагийн дурлал дуу шиг л байх хэрэгтэй шдээ...

Aberfeldy - Love Is An Arrow

Цааш нь унших

Хэнд ч зориулаагүй шүлэг...


Бүдэг тусах тэр гэрэл хэн нэгнийг чиглэнэ
Бүлээсэх салхины аяыг даган хийсэж
Будрах цасны өнгийг дуурайн туяарч
Зөөлөн хөгжмийн хэмд тааран ойж
Зөрөг сэтгэлийн гүнрүү яаран шингэн уусна.
Бүдэг тусах тэр гэрэл хэн нэгнийг чиглэнэ
Мандах нарны тусгалыг нэмэн цацарч
Мөнгөн шөний анирыг цочоон сэрээж
Хөнгөн аялгуут чимээг уяраан хайлуулж
Хонгор зүрхний лугшаанд хүч түрэн цохилооно.
Бүдэг тусах тэр гэрэл хэн нэгнийг чиглэнэ
Магад ганцаардлын гашуун үнэнлүү
Мартагдсан түүхийн бодит дурсамжруу
Өнгө мөнгөний худал сэтгэлрүү
Өршөөл эрэн зөнгөөрөө гэрэлтүүлнэ
Бүдэг тусах тэр гэрэл
Бүхнийг тэтгэх чин сэтгэл
Бүгдийн хүсэх аз жаргал
Сайн сайхны илэрхийлэл
Саруул төгс хайр юм байж...




Цааш нь унших

Тун удахгүй...


За өдрийн мэнд. Ажил амьдрал бүх зүйл тань хэвийн үргэлжилж байгаа гэдэгт итгэлтэй байна. Он гараад халуухан гайхалтай цомгууд нээлтээ хийх гэж байгаа мэдээг та бүхэндээ миний бие хүргэе. Бидний сайн мэдэх дууг сонсох дуртай Corinne Bailey Rae, Sade нар шинэхэн цомгоо гаргах гэж байна. Бүр эхний дуунууд нь аль хэдийн дэлхий нийтэд хүрээд эхэлсэн байна. Бүр клиптэй болцон. Тэхдээ дуугаа албан ёсоор гаргаагүй байна. Би та бүхэнд ямар ч байсан клипыг нь хүргэхээр шийдлээ.

Corinne Bailey Rae - The Sea

Цомог албан ёсоор 2010 оны 2-р сарын 1нд нээлтээ хийх бөгөөд хамгийн эхний дуу I'd "Do It All Again" нэртэйгээр яг энэ өдөр нээлтээ хийх юм байна. Энэ цомогт Corinne бүх бие сэтгэлээ зориулсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд түүний хамгийн их хайрлаж байгаа дуу нь өөрийн хайрт нөхөртөө зориулсан "Are You Here" юм байна. Түүний нөхөр энэ хорвоог харамсалтайгаар орхисон юм байна. За одоо бидэнд хүлээх л үлдэх шив дээ.

1. Are You Here
2. I'd Do It All Again
3. Feels Like The First Time
4. The Blackest Lily
5. Closer
6. Love's On Its Way
7. I Would Like To Call It Beauty
8. Paris Nights/New York Mornings
9. Paper Dolls
10. Diving For Hearts
11. The Sea



Sade - Soldier of Love


Английн хамгийн гайхалтай хамтлагийн нэг Sade хамтлаг шинэхэн цомгоо мөн ирэх онд 2010 оны 2-р сарын 8нд "Soldier of Love" нэртэйгээр гаргахаар болсон байна. Эхний дуу нь дэлхий дахинд аль хэдийн нээлтээ хийн яг одоо радио станцуудаар явж эхлээд байгаа юм байна. Тэдний 6дах энэхүү цомог Sony records-с гарч байгаа бөгөөд хамтлагийн дуучин бүсгүй Sade Adu болон Mike Pela нар продюсераар нь ажилсан байна.

1. The Moon and the Sky
2. Soldier of Love
3. Morning Bird
4. Baby Father
5. Long Hard Road
6. Be That Easy
7. Bring Me Home
8. In Another Time
9. Skin
10. The Safest Place



Одоо бүгдээрээ цомгоо хүлээн дуунуудыг нь сонсоод суух л үлдэх шив дээ...
Цааш нь унших

Live live...


Бидний танил RnB/Soul дуучид амидаар хэрхэн дуулдагийг та бүхэндээ цувралаар хүргэхээр шийдлээ. Мэдээж амьд гайхалтай бичлэгүүд олон байдаг. Бүр шинэ дуу нь олдохгүй хирнээ амьд хувилбар нь байж байх тохиолдол олон байдаг. Та бүхэнд ямар ч байсан таалагдах байх гэдэгт итгэлтэй байна. Монголын ураб бүтээлчид ч гэсэн удахгүй ийм болох байх.

Corinne Bailey Rae - Like a star



Alicia Keys - Try Sleeping With A Broken Heart


Solange - I Decided



Adele - Chasing Pavements

Цааш нь унших

Хэзээ ч залхахгүй...


Тиймээ. Сайн дуу он цаг өнгөрөх тусам илүү гайхалтай гэдэг нь мэдрэгддэг. Үнэ цэн нь өсдөг гэх юмуу даа. Миний зүгээс сонсоод л баймаар ер уйддаггүй хэд хэдэн дуунууд байдаг юм. Тэдгээр дуунаасаа цуврал болгоод хүргэсээр нилээд ч хугацаа өнгөрчээ. Та бүхэнд ч бас тийм дуу байдаг байх. Надад санал болгоорой гэж хүсье. Миний хаяг Brneddi@gmail.com гэсэн хаяг байгаа. Мэдээж чөлөөтэй санал бодлоо хуваалцаж болноо гэдгээ хэлэхэд таатай байна.

1. Billy Stewart - I Do Love You (1965)
Жинхэнэ алтан дуунуудын нэг. Аялгуу, хөгжим энтэр үнэн гайхамшигтай. Орчин үеийн дуунууд нээрээ хажууд нь... 32хон насласан RnB/Soul хөгжмийн гайхамшигуудын нэг Billy бүр багаасаа гэр бүлийн хамтлагтаа дуулдаг байсан юм. Түүний 1965 оны хит таньд таалагдах байхаа.
Producer: Billy Stewart Label: Chess



2. Kenoly Brothers - Spend Some Time (1999)
Яг 90-д оны дуугаралт таньд өөрийн эрхгүй мэдрэгдэх болно. Шинэ жакын урсгалын онглог дуугаралт, дуулалт гээд л бүгд агуулагдсан, залуусын зүрх сэтгэлд хүрсэн дууны нэг.
Producer: Randy Emata Label: Acts 26




3. Maxwell - This Moman's Work (2002)
Энэ дууг сонсохоор таньд эмэгтэй хүний ариун нандин сэтгэл, эх хүний үрээ гэсэн сэтгэл гээд л тэдний бүх гайхамшигтай бүхэн нүдэнд чинь харагдах байх. Жинхэнэ гайхалтай аялгуу, дуучны ур чадвар... Анх Kate Bush 1988 онд уг дууг амилуулж байсан ба Maxwell дууг Soul маягт оруулж дуулсан юм.
Producer: MUSZE (Maxwell) and Kate Bush Label: Columbia



4. Дашка ft Чинбаа - Сайхны өмнө харц буруугүй
(2001)
Монголын шилдэг дууны нэг. Дууны үг бас аялгуу. Одоо ч энэ дууг сонсохоор нэг л сайхан байдын. Эрчүүдийн хэлэх дуртай үнэн үгний нэг... Бүсгүйчүүд ойлгох байлгүй дээ.
Producer: Долгион,Чинбаа Label: Сонор



5. Black Buddafly - Rock a Bye
(2005)
Маш өвөрмөц дуу. Залуусыг өөртөө татах увьдастай, хөнгөхөн бит дээрээс нь мэдээж хамтлагын өвөрмөц дуулал. Продюсерын зохилдлого их гоё хийгдсэн. Ая нь цаанаа л нэг өвөрмөц. Миний дуртай дууны нэг.
Producer: The Featherstone Brothers Label: Def Jam

Цааш нь унших

Маш гоё шинэ дуунууд...


За залуустаа энэ долоо хоногийн шинэ дуунуудаа танилцуулая. Энэ долоо хоногт маш гайхалтай хэд хэдэн дуу олж сонслоо. Тун удахгүй он гараад гайхалтай дуучин өөрсдийн шинэ цомгоо гаргахаар товлосон байнлээ. Тухай бүрд нь хамгийн түрүүнд би та бүхэндээ хүргэх болноо. Уул нь дуунууд нь байгаа лдаа. Тэхдээ далд байлгаж байгаад он гарахаар нэг мөсөн цөм хийх гээд байнаа Итгэл чинь. Хуучин оноо дүгнэж оны шилдэг RnB/Soul 100н дууг бэлдэж жагсаах гэж байгаа. Таньд санал болгох дуу байвал хэлээрэй гэж...

1. NLT - My Sweet Baby
Эргээд залуусын хамтлаг хүчээ авч байгааг бүгд мэдэх байх. Тэдний нэг миний сонсох дуртай NLT хамтлаг шинэ дуугаа гаргасан байна. Надад лав арай өөр, англи талын РнБ хамтлаг юм шиг санагдаад байгаан.



2. Mary J Blige Ft Jazmine Sullivan - Gonna Make It
Jazmine-ы хүчтэй хоолой энд жинхэнэ цөм авч байна даа. Ритмлэг Soul дуу гэж ихэнх хүмүүс үзсэн байна лээ. Угаасаа Jazmine РнБ/Поп юм хэзээ ч хийдэггүй. Надад лав их таалагдаж байна. Иймэрхүү дуу гараагүй удсан байна гэж...



3. Alicia Keys - Loverman

Үнэхээр гайхалтай дуу. Сонсох тусам улам унамаар. Надад зориулцан ч юм шиг хэхэхэ. Цомогт нь багтаагүй дуу болохоор бүр гоё айн. Best best best... I like it...




4. Usher - I Love You 2
Зөвхөн гитартай дуу. Тэхдээ нөгөө элдэв бусын дуугаралттай дуунуудын хажууд хол тасархай. Usher нэг л сонин сонин дуу гаргаад байсан энэ дуу нь жинхэнэ гайхалтай дуучин маань эргээд ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүллээ. Энэ дууны үгийг сужаагаад дуулнаа хэхэхэ. Маш гоё дуу.



За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com
Цааш нь унших

Сэтгэл хөдөлгөсөн кинонууд...


Нүд баясаж сэтгэл хөдлөнө гэдэг байхаа. Ойрын үедээ нүдээ их баясгаад байгаа. Дагаад сэтгэл ч хөдлөөд айн. Тун удахгүй нээлтээ хийх нэг киноны танилцуулгыг сонирхолоо. Хэзээдээ ч Монголд ирээд бичлэгийг нь авчдын. Үнэн хөөрхөн. Өөрөө хүүхэдтэй болмоор санагдсан шүү. Бас тэр сахилгагүй ямаа хэхэхэ үзээд ойлгох байхаа. Бас алдарт PIXAR-ын нэг хөөрхөн богино хэмжээний хүүхэлдэйн кинонуудаас үзлээ. Аргагүй л энэ салбартаа нэгт гэдэг нь тодорхой юмаа. Энэ жил UP оскар авна гэдэгт итгэж байгаа. За тухлан сууж таалан болгооно уу.

Babies (Trailer) by Focus


Partly Cloudy by Pixar


Presto by Pixar
Цааш нь унших

So You Think You Can Dance Season 6


Үнэхээр гайхалтай шоу. Бүр эхний улирлаас нь эхлээд үзсэн болоод ч тэр үү нэг ч дугаар алгасахыг хүсдэггүй юм. Шинэ улирал нь эхлээд дуусах гэж байгаа. Тэхдээ энэ улирлын хувьд сэтгэлд бас нээх ч хүрээгүй ээ. Учир нь зарим шилдэг бүжиг дэглээч нар байхгүй бас шүүгч нь тогтсон 3 хүн болсон болоод ч тэр үү... Adam Shankman байнгын шүүгч болсон. Mia Michaels бүжиг дэглэхгүй байгаа болоод ч тэрүү сэтгэлд хүрсэн Contemporary бүжиг байсангүй. Тэхдээ бас давгүй бүжгүүд байгаа лдаа. Яг одоо би таньд тэр бүжгүүдийг хүргэе. Уул нь оролцогчид маш хүчтэй бүжигчид байгаа. Даанч гоё дэглэлт байхгүй бас цэлгэр том тайз нэг л эвгүй ч юм шиг.

Ashleigh & Jakob - Hip Hop by Tabitha and Napoleon


Mollee & Jakob - Viennese Waltz
by Jason Gilkison


Pauline & Peter - Jazz by Wade Robson


Mollee & Nathan - Bollywood by Nakul Dev Mahajan
Цааш нь унших

Tsegmee - д баяр хүргэе...


Бидний сайн танил эрхэм хүндэт дотны анд Tsegmee сургуулиа амжилттай төгсчээ. Би түүний блогоор зочлох их дуртай. Хүнд хэрэгтэй бас сонин содон зүйл их байдаг. Бас үзэл бодол нь ч их таалагддаг. Надаас ах байх гэж бодож байна. Жинхэнэ нэрийг нь бас сайн мэдэхгүй болохоор блогийх нь нэрээр л хэхэ. Tsegmee ахдаа баяр хүргэе. Одоо Монгол орондоо ихийг хийж бүтээгээрэй. Таны цааш цаашдын ажил амьдрал бүх зүйлд чинь хамгийн сайн сайхныг хүсэе. Хүндэтгэсэн Том Итгэл (ийм нэртэй болсон хэхэ)...

Та чадсан шүү... Түүний энэ баярыг хуваалцахыг хүсвэл энд дарна уу.
Цааш нь унших

Гайхалтай...


Өглөө, өдөр, оройн мэнд хүргэе. Ажилд явах гээд хүлээгээд сууж байна. Би ч ойрд улам л залхуу болоод байгаа шдээ. Блогтоо арай гэж л мэдээ нэмэж байна. Блогоор зочилдог хүмүүс нэмэгдэж байгаад их баяртай байгаа. Энэ тэрүүгээр хэсэж байгаад нэг тун гайхалтай уран бүтээлчийг оллоо. Маш өвөрмөц бас өөрийн гэсэн онцлогтой. Дуулж байгаа бүсгүй нь маш гоё хоолойтой. Та өөрөө сонсож үзээд ойлгох байх аа.

Count Bass D

Everybody Knows Count



Pato Instrumental

Цааш нь унших

Шинэхэн...


Шинэ дууны урсгал үргэлжилсээр. Өдөр бүр олон зуун дуу төрсөөр л... Тэр дундаас би таньд өөрт таалагдсан дуунуудаа санал болгож байна. Шинэ он дөхөөд үнэхээр гоё байх шиг байна. Удахгүй дуучид шинэ жилийн дуунууд гаргадаг үе нь эхэлнэ дээ. Тэр үед нь хамгийн түрүүнд нь би таньд санал болгоноо.

1. Robin Thicke - Mrs.Sexy
Маш зөөлөн хирнээ бас хэмнэлтэй гайхалтай дуу. Бүх юм нь маш гоё ч гэх юмуу даа...



2.Alicia Keys - Put It In A Love Song (ft Beyonce)
Их сонирхолтой дуу. Удахгүй Alicia шинэ цомгоо гаргах гэж байгаа. Beyonce ч бас лаг лаг дуучдыг дуусгаж байх шиг байлээ. За тэгээд хоёр гарын дуу өвөрмөц, хэн хэнийх нь онцлогийг багтаасан дуу.



3. Chris Brown - Sing Like Me

Энэ дуучинд бүр итгэл алдарцан байсын. Нэг л буруу тийшээ далийгаад. Тэгсэн маш хөөрхөн нэг дуу гаргасан байна. Сонсоод л шууд дуртай болооский.



4. Joe - Endless Possibilities
Мэдээж бүгдийн дуртай RnB хэмнэл дээрээс нь Joe-ын гайхалтай хоолой. Эцэст нь гайхалтай дуу болно шүү дээ.

Цааш нь унших

Winter...


За сонин сайхан юу байцгаана залуусаа. Надаар сонин их байгөө. Хорио тавигдаад үнэн гоё байна. Дээрээс нь оны шилдэг дуунууд шалгаруулах энтэр гээд тэрүүхэндээ бас завгүй байлаа шдээ. Өвөл үргэлжлээд л гоё байнаа. Заримдаа дуу сонсонгоо гадуур цэвэр агаарт алхаад л. Тэхдээ цэвэр ч гэждээ мэдээж өнөөх утаагаар амисгална лдаа. Цаг хугацаа харавсан сум шиг л хурдлах юмаа. Он гарах болсон байдаг. 2009 онд би чинь юу хийж бүтээлээ гээд л бодлоо. Овоо их юм амжуулжээ. Тэрүүхэн тэнд өөрөөрөө бахархах сэтгэл төрж байв шүү. Та ч бас энэ талаар бодоод нэг үзээрэй. Шинэ жил гээд энд тэндгүй хүмүүс бэлдэж мэлдээд айн. ТВ-р нуль шинэ жилийн урамшуулал зарласан рекламууд. Аманд хүртэл шинэ жилийн дуу аялагдаад гоё байна шдээ. Тэхдээ яагаад ч юм яаг шинэ жилийн үдэш нээх онцгүй болчдын. Тэгэс ингэс гээд л шинэ он гардаг. Энэ жил өөр байлгах гээд үзнэ дээ. Ажилтай л таарчдаггүй юм бол. Нээрээ хэд хэдэн шинэ жилийн дуртай дуугаа оруулахаар шийдлээ бас цастай хөөрхөн клип. Сонсоод бас үзээд сэтгэгдлээ бичнэ биздээ.

Яаг цас орж байх үед хотын гудамжаар алхахдаа энэ дууг сонсоорой.



Харин энэ дууг хайртай хүнээ бодохдоо сонсвол ч...

Цааш нь унших

AIDS түүний эсрэг бүгдээрээ тэмцэцгээе.



…Чамд зориулсан магтаал, талархлын үгс чамайг зүхсэн хараал болон эгэх болно. Чам руу талимаарч байсан харц бусдыг л ширтдэг болно. Урин дуудаж байгаа инээмсэглэл бол үнэн хэрэг дээрээ чамайг ганцаардуулах гяндан юм шүү дээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ ба ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг өдөр. Энэ өдөр хүмүүс бие биенээсээ “Бид ХДХВ ба ДОХ-той бишгүй л тэмцлээ. Тэгээд тусыг олов уу?” гэж асуух нь олширчээ. Өнөөдөр манай оронд ХДХВ-ийн халдварын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нэг үеэ бодоход ХДХВ ба ДОХ-оос айж цэрвэн, сандарч, мэгэддэг нь багассан бололтой. Харин халдвар авсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь гачлантай. Нэг талаас хувь хүн ХДХВ ба ДОХ-ын асуудалд анхаарна уу байна уу, хамаагүй юм гэхэд улс орон яагаад ч чих дөжирч, дасал болж болохгүй. Анх дэлхий дахинаа ХДХВ-ийн вирус бүртгэгдсэнээс хойш хоёр зууныг дамжин гучаад жил болж байгаа ч хүн төрөлхтөний гайхамшигт ухаантнууд түүнийг анагаах эм танг нээн гаргаж чадаагүй нь бид бүхнийг хамгийн ихээр санаа зовоож байна. Хаа очиж урьдчилан сэргийлэх арга байгаа нь бидэнд аз юм даа.

Дэлгэрэнгүйг www.news.mn - s




Цааш нь унших

Дотоод сэтгэлийн хөгжим


Тиймээ жинхэнэ урлаг. Энэ бол Soul дуу шүү дээ. Шинэ шинэ гайхалтай дуунууд өдөр бүр шинээр төрсөөр байна. Яагаад ч юм сонсох тусам дотор нэг л тайвшрал тайтгаралын дуу сонсогдох шиг болдын. Ялангуяа яг орон дотроо унтах сонсвол яаая жинхэнэ гоё. Solange, Alicia , Kelis, Jessy -ын дуунууд энэ удаа багтсан байгаа. Дахиад би тун удахгүй бас хэдэн дуу тавих болноо.

1. Solange - Stillness Is The Move
Энэ дуучинд үнэхээр хайртай шүү. Эгчийгээ бодвол илүү Soul талдаа дуунуудыг хийгээд байдаг юм. Мэдээж эгч нь ч сайн уран бүтээлч.



2. Alicia Keys - Empire State Of Mind part II
Энэ дууг одоо бүгд мэддэг болсон байлгүй дээ. New York гээд л бүгд дагаад дуулдаг биз. Alicia keys өөрийн дуулсан хувилбараа цомогтоо багтаасан байна лээ. Тэр хувилбарыг та бүхэндээ зориулж байна.



3. Kelis - Acapella
За хүлээж байсан дуучин маань шинэ дуунууд гаргаж эхлэж байх шиг байна. Ура... Ар гэрт нь жаахан асуудалтай байсан ч дуучин маань шантраагүй л байна дөө.



4. Jessy Boykings iii - Chanel (Machine Drum Remix)
Жинхэнэ soul дуу л хийдэг артистуудын нэг. Үнэхээр гайхалтай ч түүний дууны remix хувилбарууд нь илүү гайхалтай.




За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com
Цааш нь унших