RSS

Шинэ дуунууд RnB

За үнэн гоё дуу олон байнаа гэж... Ер нь өнгөрсөн долоо хоногт маш олон гоё гоё дуунууд гараад байнаа гэж. Нэг маш өвөрмөц залуугийн нэг уран бүтээлийг санал болгоно гэж байгаа. Цомог нь гарсан байна лээ. Нээрээ миний блогоор зочилогсод багасцан юм шиг санагдаад байгаа шдээ. Удахгүй нэмэгдэх байх гэж найдаж байна. За шинэ дуунуудыг сонсоод байждээ.

1. Ryan leslie - Is it real love
Маш хөгжимлөг бас уран сэтгэмжтэй дуу. Хүмүүс дууны дуулалтыг тааруухан гээд байгаа. Надад бол үнэн гайхалтайа. Бүх юмны хослол болсон гайхалтай дуу.



2. J.Holiday - You don't know
Ёоё энэ залуу ийм л дуу гаргах хэрэгтэй байсан юм. Үнэхээр янзтай. Өмнө нь илүү нийтэд зориулсан дуу гаргадаг байсан одоо бол жинхэнэ RnB/Soul гэдгээ баталлаа. Чи мэдэхгүй ээ гэж...



3. Paul dateh - Celtic Blues
Шинэ үеийн блюз, Soul/RnB дуучин хөгжимчин, зохиолч үнэхээр гайхалтай. Хийсэн аяз болон дуунуудыг нь та заавал олж сонсоорой. Тэр дундаа саяхан гаргасан цомгийг нь заавал сонсоорой.



4. Ne Yo - That's entertainment

Энэ залуу бүр байхгүй болцон байжаагаад одоо л нэг юм сэрж байгаа юм шиг байна. Давгүй дуу хийгээд эхэлсэн шүү. Цомог нь бас товлогдсон сурагтай.



За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гэнэтийн гутрал

Ойрын үед гэнэт л сэтгэл гутралд автчихлаа. Уул нь өвлийн улирлаар цаадах чинь сэргээд л явчдаг. Энэ жил нэг л сонин байна. Өөрийгөө хөгширч байгааг мэдрэх ямар тэнэг гэдгийг мэдэрлээ. Өөрийн блогтоо одоо дандаа сэтгэл дотрох зүйлээ уудалж байхаар шийдлээ. Дан ганц хөгжмийн блог байлгаснаас энэ бол Итгэл гэдэг залуугийх гэж байхаар бичлэгүүд үлдээхээр шийдэв. Блогоороо ч шагайхаа больсон. Одоо өөрчилнөө. Би өөрчлөгдөнө. Өөрийгөө тодорхойлсон чинь би нэг тийм гутранга тэгсэн хэрнээ нэг тийм их зантай маягийн бас байнга инээж явдаг тийм хүн юм байна. Нээрээ цаг нөхцөөх юмтай болсон. Шинэ гитар авлаа. Нээрээ бас шинэ утас аваад жинхэнэ эдийн засгийн хямрал болоод наасан. Yamaha F310 CS ийн гитар авсан шдээ.
Хамгийн эхний тоглож сурч байгаа ая мэдээж "эмээ өвөө бясаа гурав" шүү дээ. Овоо сурцан гэжаагаа. Ээж тоглодог болохоор багшлаад байгаа. Одоо харин зав гаргаж сургалтанд суудаг юм билүү гэж бодоод л байна. 2дох тоглож сурах дуу бол "эх үрсийн элбэрэл". Одоо нэг халтар хултар нухаад л байна. Удахгүй тачигнатал тоглодог болноо гэж... Уул нь радиогийн 5 жилийн ойгоор гитартай дуулна гэсэн төлөвлөгөө байсан нураад наасан. Тэхдээ ямар ч байсан дуулнаа хэхэхэ.


http://www.emocutez.comИнгээд л дуулаад байна даа. хахаха

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

New RnB

За тэхээр энэ долоо хоногт гарсан шинэ РнБ дуунаас та бүхэндээ хүргэе. Тэхдээ ямар нэг тайлбаргүйгээр хүргэдэг юм билүү гэж бодож байна. Нээх онц гоё дуу олж сонссонгүй ээ. Тэхдээ шинэ хэд хэдэн монгол гоё дуу сонссон. Тэгжаагаад нэг зав гарахаар тухтайхан шиг таньд санал болгоноо. Энэ долоо хоногийн дуунууд яахав дээ болохоор нээх олон юм бичмээргүй байна. Тэхдээ бас муу ч дуунууд бас бишээ гайгүй хэд хэдэн дуу байгаа. Сонсоод л үз.

1. Alicia Keys - Try Sleeping With A Broken Heart



2. Chris Richardson - Floating Off The Ground



3. London - 2 Girls One Heart



4. Krys Ivory - Mr Maybe


За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өөр...гэхдээ шинэ

Тиймээ миний зүгээс RnB/Soul-с бусад урсгалын дуунуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа ч бас хэд хэдэн маш их таалагдаад байгаа дуунаасаа хүргэе гэж шийдлээ. Зарим хүмүүс магад зөвхөн нэг урсгалд үнэнч байдаг байх. Миний хувьд тэр бүх урсгал нь нийлээд эцсийн эцэст хүнд таашаал өгөх гайхалшигт нэг цогц гэж боддог. Бүгдэд нь давуу тал бий учраас аль аль өнцгөөс харж ойлгохыг хичээдэг гэж болох юм. Өнөөдөр chillout, reggae, electro pop урсгалын шинэ дуунууд санал болгох гэж байна. Мэдээж таньд таалагдвал яаж ийж байгаад олоод авна гэдэгт итгэж байна. Бүр олдохгүй бол надад хандаарай.

1. Florence and the Machine - You've Got the Love (xx remix)
Маш өвөрмөц сонирхолтой дуу. Цаанаа л нэг хүнд эрч хүч өгдөг гэж болно. Аялгуулаг дуунд дуртай хүмүүст таалагдах байх. Хамтлаг 6 гишүүний бүрэлдэхүүнтэй 2 vocal 2уулаа гоё дуулна. Өөлөх юмгүй сайн уран бүтээл. Мэдээж ритмлэг хувилбар нь. Electro pop дуу.



2. Casker - Vague (ft Hey)

Солонгосыг бид өнөөх л хэцүү поп дуучид хамтлагуудаар төсөөлдөг. Гэвч энэ улсын урлаг Америкийн мэдлийн улс байсан болоод ч тэр үү үнэхээр гайхалтай хөгжсөн байдаг юм байна. Олж чадвал бусдыг алмайруулах продюсер, хамтлаг дуучид олон байдаг юм байна. Би хайж хайж нэг гайхалтай хамтлаг олсон юм. Бусад дуунуудыг нь сонирхоод үзээрэй. Хамтлаг 2 гишүүнтэй. Dj болон дуучин. Jazz chillout талдаа.



3.Rodney Hunter - Cool
Ази Америкийн эрлийз өнгөт аристан Dj. Яг энэ уран бүтээл нь ази аялгуутай ч гэсэн барууны хэлбэр шингэсэн chillout юм. Энэ төрлийн дуу хөгжим сонирхдог хүмүүс шүүмжлэнэ биздээ. Надад лав таалагдсан.



4. Rox - Rock Steady

За нөгөө халуун орны янзын хөгжим дөө. Дууг сонсоод л нөгөө ногоон улаан шар өнгө санаанд орох байх. Тэгээд далай эрэг, халуун нар санаанд орох байх. Reggae дуу. Уул нь soul дуучин юм байгаан.




За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цасан дунд ганцаар...

За чөлөөт цаг гэж надад бараг гарахаа байж. Ажилд явлаа. Ядарсан амьтан гэртээ орж ирээд ор хараад л нам. Тэгээд сэрээд дахиад явах бэлтгэлээ базаана. Тэгээд унтана. Ажилд дуудагдана. Гэрээс ажлын зүг. Нэг хэвийн тогтсон урсгалд баригдаж байх шиг байна даа. Яджаахад манай ажил сайн амрахыг шаарддаг. Тэгэхгүй бол нөгөө насны эцэст өвчний үүр уурхай болно гэсэн үг. Би нэг иймэрхүү байна даа. Блогтоо ч орж ч чадахгүй байх шив дээ. Тэхдээ аль болох чадхаараа мэдээ нэмээд л байна гэж амлая даа.


Өчигдөр үнэхээр гайхалтай өдөр байсныг нуух юун. Яг шөнө ажлаас буугаад гадаа гартал ёооё ямар гоё байсан гэж санана. Цасан зөөлөн хаялаж байдаг юмдаа. Баярлаад л алхахаар шийдлээ.Уул нь гэрлүү хүргэдэг унаа хүргэж өгдөг л дөө. Ийм сайхан байхад алхахаас өөр яахавдээ. Нэг дуу сонсоод л дагаж аяласан шиг алхлаа. Энэ дууг нэг жазз найз цаснаар сонсоорой гэж байсан лдаа. Тэхдээ угаасаа би So you think you can dance-с дууг нь түрүүлээд мэдцэн байсан юм. Тэгээд сонсоод аялаад бүжиглэх шахам явлаа гэж. Тэгээд та нарт бас энэ дуугаа санал болгоё гэж шийдлээ. Бүжигтэй нь хамт хэхэхэ.


Jamie Cullum - I Only Have Eyes For You



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS
: