Showing newest 9 of 12 posts from October 2009. Show older posts
Showing newest 9 of 12 posts from October 2009. Show older posts

Цас цас... Би энэ цасанд хичнээн дуртай гээч...


Би анх блог нээхэд бас цастай байсан шиг санаж байна. Бас нэг цасны тухай шүлэг бичиж байснаа санав... Дахиад л миний дуртай улирал ирж байна даа. Цас ороод л... Бүх зүйл амгалан бас зөөлөн. Цагаан өнгөөр бүх зүйл туяараад л цаанаа л нэг сайхан байдаг юм. Яахав нэг хэцүү нь өнөөх шуурга л байх. Бүгд дулаан хувцасаа өмсөөд цасан дээр алхлаад урагшаа гэж. Гэнэт нэг шүлэг тэрлэмээр санагдчихлаа. (яая яруу найрагч шиг тэ... халит мөрөөдөв )
Winter Энэ миний өмнө нь бичэж байсан шүлэг байна хэхэ.

Цас намайг чиглээд зөөлөн орж байна
Бодлын хязгаарт гэрэл болон цайрч
Сэтгэлийн гүнд чимэг болон гялалзаж
Хайрын галд оч нэмэн бадрааж
Будран хөврөн чимээгүй хаялаж байна.
Цас чамайг чиглээд зөөлөн орж байна.
Зүрхний хэмнэлд хүч болон царцаж
Зүүдний тэнд түүх болгон сэргээж
Амьдралын голд чийг болон шингэж
Хөвөрч будран чимээгүй хаялаж байна.
Цас намайг чамайг бүгдийг чиглээд
Цайран гялалзаж зөөлөн бударч байна.
Цас бодол хайр амьдарлыг чиглээд
Царцан өдөөж чимээгүй хаялаж байна.








Цааш нь унших

Youtube нууц дуучид


За Youtube-ыг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Цаана чинь лаг лаг дуулдаг гарууд байдын байна. Надад боломж нь байдаг бол би ч бас ингээд дуулвал айн бас боломж бий шүү. (Өөрийгөө магтав) хэхэ.


Чадвал би ингээд дуулнаа. Da dadadada... За тэгээд тухлан сууж таалан болгооно уу.



Цааш нь унших

Энэ долоо хоногт цоо шинээр


Шинэ дуунууд гэж... За тэхээр уламжлал ёсоор шинээр гараад байгаа РнБ уран бүтээлүүдийг та бүхэндээ санал болгон хүргэх гэж байна. Шинэ дуунууд яахав давгүй дуунууд байлаа. Тэхдээ бас сэтгэлд хүрсэн гоё дуу бас ховор байх шив дээ. Тэхдээ мэдээж 100% гайхалтай дуу ч байлаа. Сүүлийн үеийн РнБ дуунууд гэхээр л заавал ядаргаатай нэг хэвийн ритм бас дээрээс худлаа дуншсан аялгуу байдаг болчиж. Яг нөгөө уналтын үеийнх шиг. Тэхдээ бас давгүй дуунууд гараад л байгаа. Энэ нөгөөх продюсеруудаас л болж байгаа зүйл лдээ. Зарим нөхдүүд өөрчлөгдмөөр ч юм шиг.

1. Brian McKnight - Always Be My Baby (10/10)
Жинхэнэ нөгөө гайхалтай... Гэнэтийн дуу байлаа. Шинэ цомог нь удахгүй гарна гэсэн. Өөртөө өөрчлөлт хийсэн цомог гаргана гэж амласан. Юу хэлхэв. Үнэхээр гайхалтай.




2. Jaheim - Ain't Leavin Without You (9/10)
Гоё ритмлэг rnb/soul дууны нэг дээ. Тун давгүй шүү. Ер нь архагууд залуучуудыг хол хаяхаар шийдсэн бололтой. Дууг сонсоод шууд л толгой хөдлөөд л айн. Бөөн ритмлэг мэдрэмж...




3. Ryan Leslie - Zodiac (7.5/10)
Уул нь сайхан ч дуулдаг, сайн ч продюсер залуу даа. Шинэ цомог нь яджаахад гарчаагаа. Нэг онд 2 цомог яаая. Хөдөлмөрч юмаа гэж... Би байсан бол хэхэ...




4. Mary J Blige - I Am (ft Johnta Austin) (7.5/10)
Мэдээж хааяа нэг ийм дуэт дуунууд ч янзын шүү дээ. Яг миний хэлснээр хуучны гарууд хүчээ авч байна даа. Mary J гоё шүү.



Цааш нь унших

Дүүдээ амжилт...



За дүү Итгэл-дээ баяр хүргэе. Дээр хүргэж чадаагүй жаахан тийм байна. Үнэхээр авъяастай юмаа. Надад хамгийн их тусалдаг хүний нэг дээ. Нэр хүртэл адилхан гэжаагаа. Kings of Convenience - the Weight of my words дуунд бяцхан видёо клип хийсэн байна. Анхных гэхэд ямарав хүмүүсээ? Гайхалтай видёо клип. Хэхэ. Надад үнэхээр таалагдсан. Өшөө олон олон авъяас бий гэсэн. За тэгээд хөгжүүлээд байгаарай. Ирээдүйд хүсэж мөрөөдөж байгаа бүхэн нь сэтгэгчлэн бүтэх болтугай.
Гүнээ хүндэтгэсэн Итгэл



Цааш нь унших

Үе үеийн шилдэг дуунууд


За би өөрийнхөө дуртай РнБ дуунуудыг цуврал болгож та бүхэнд хүргэж байгаад нэг хэсэх орхигдуулсан юм шиг байна. Өнөөдөр хэдэн дуртай дуугаа санал болгоё. Та харин заавал сонсож үзээрэй. Тэгээд надад чи энэ дууг энэ жагсаалтандаа оруулаач гээд санал болгоод хэлбэл бүр л сайн байна. Миний блогоор зочлогсод нэмэгдэж байгаа гэж найдаж байна. Хэрвээ таны найз ч юмуу РнБ-д дуртай бол та миний блогийг санал болгох байх гэдэгт итгэж байна шүү цаад Итгэл чинь...

1. Big Mama Thornton - Hound Dog (1953)
Алдарт Hound dog дууг анх хэн дуулсан гэж санана. Мэдээж энэхүү Rock n Roll ,Blues болон Rhythm and Blues хөгжмийн ээж Бүдүүн ээж Thornton юм. Мэдээж 1953 онд дуу бүх дэлхийг доргиож чадсан төдийгүй дууны cover хувилбарууд он дарааллан гарсаар байсан ба тэдний нэг алдарт Elvis-ийн хувилбар юм.
Producer: Johnny Otis Label : Peacock Records



2. Zapp - I Heard It Through the Grapevine (1983)
Гайхалтай фанк хөгжим. Дээрээс орчин үеийн өнөөх электроник дуугаралт ч гэсэн байгаа. Ах дүүсийн алдарт хамтлагийн нэг энэ хамтлагийг мэдэхгүй бас 80-д оныхноос цөөхөн байдаг байх дөө.
Producer: Roger Troutman Label: Warner Bros



3. Xscape - Who Can I Run To (1995)
Охидын хүчтэй хамтлаг 90-д онд ид хүчээ авч байсныг бүгд мэдэх байх. Мэдээж тэдний нэг Xscape юм. Тэд The Jones Girls хамтлагийн 1979онд гаргасан дууг cover хийсэн бөгөөд РнБ чартуудыг дуу шууд тэргүүлж чадсан юм.
Producer: Jermaine Dupri Label: Columbia



4. Jamiroquai - Just Dance (2001)
Хуучны диско дууг санагдуулам жинхэнэ хэмнэл бүхий дуу. Энэ дууг сонсоод л та өөрийн эрхгүй бүжиглэх байх. Энэ залууг би хувьдаа их өндөр үнэлдэг. Үнэхээр уран бүтээлч бас хуучныг эрэлхийлсэн жинхэнэ алт гэж...
Producer: Rick Pope Label: Sony Soho Square



5. Eve & Gwen Stefani - Let Me Blow Ya Mind (2001)
За РнБ гэхээс илүү хип хоп гэж болохоор дуу. Гэхдээ миний хувьд РнБ талдаа юм шиг санагддаг. Клип мэдээж гоё. Gwen мэдээж халуухан. Нуль халуухан уран бүтээл. Энэ дууг нэг хэсэг хит болоогүй гэвэл алдас болох байлгүй дээ.
Producer: Dr. Dre, Scott Storch Label: Interscope

Цааш нь унших

Jazz/Soul шинэхэн дуунууд


Шинэхэн дуунууд та бүхэндээ одоо хүргэе. Мэдээж сүүлийн үед RnB-с арай хазайж бусад урсгалын дуу хөгжмөөс сонирхож эхлээд байгаа. Нэг юманд хэт баригдах мэдээж тааруухан зүйлийн нэг. Тийм ч учраас илүү хөгжимлөг дуунуудруу цаадах чинь ороод байгаа. Энэ удаа би өөрөө л нэрлэчихлээ. Жазз Soul дуунууд хүргэе. Эдгээр дуунууд мэдээж жазз гэхдээ гайхалтай soul дуучид дуулсан гэхэд болно. Зарим нэг нь бүр хамтлаг. Ямар ч байсан хөгжимд хайртай, хөгжимлөг зүйлийг хүсдэг хүмүүст лавтай таалагдах нь гарцаагүй байх.

1. Dj Cam Quartet - Little Sunflower (ft Inlove)
Маш зөөлөн хирнээ маш гайхалтай дуу. Сонсох тусам та дуунд уусна гээд боддоо. Мэдээж Франц дуучин Inlove дууг жинхэнэ утгаар нь чимсэн гэж хэлж болно. Freddie Hubbard-д зориулсан гэсэн.



2. Excellent Gentleman - You gotta believe
Дууны ард маш зөөлхөн жазз аялгуу эгшиглэх болно. Тэхдээ илүү Smooth jazz талдаа гэх юмуу. Надад лав маш давгүй санагдсан шүү. Энэ тэхдээ нэг шоу л юм шиг байна. Хамтлагууд ордог. Би тэгж ойлголоо.



3. Quadron - Day
Жинхэнэ маш зөөлөн бас тэгээд тэнгэрт нисгэнэ гэдэг энэ байхдаа. Та хэвтэнгээ ч юмуу эсвэл машинд явж байхдаа нүдээ аниад сонсоод үзээрэй. Жинхэнэ гайхалтай мэдрэмж...

Цааш нь унших

Гэнэтийн бэлэг


За та бүхний амар амгаланг айлтгая. Цаадах чинь сайт хэсэж яваад нэг үнэн лаг хамтлагийн дуунуудыг оллоо. Тэхдээ энэ хамтлаг одоогоор ямар нэг цомог энтэр гаргаагүй. Тийм ч нэрд гарч амжаагүй хамтлаг юм байна. Ямар азаар дууг нь оловоо. Тоглолтынх нь бичлэг юм шиг байна лээ. Мэдээж одоогоор хуучны гайхалтай дуунуудыг өөрсдийн хэлбэрт оруулж дуулдаг ч гэсэн их таалагдаад байгаа шүү. Таньд ч бас таалагдах байх. Ерөнхийдөө Jazz/Soul хамтлаг гэжаагаа...

Foundcake



MJ Cover - Human Nature


Earth Wind and Fire - September

Цааш нь унших

Шинэхэн клипүүд


Цоо шинэ клипүүдийг таньд хүргэх гэж байна. Би чинь мэдээ мэдээллээс хол хүн болохоор зарим клип нь хуучин ч байж магад. Энэ хорвоод амьдарч байгаа нь үнэн юм даа хө. Яг энэ туулай шиг сэтгэж чадвал айн... Олон олон шинэ клипүүд гарсан бөгөөд тэднээс нэрлэхэд Alicia keys, Mayer hawthorne, Mario гээд л бүгдийн танил гаруудын клип гарсан байна.

Alicia Keys - Doesn't Mean Anything (live)



Mario - Thinkin About You


Mayer Hawthorne - Green Eyed Love


Jesse Boykins III - Shine



Raphael Saadiq - Let’s Take A Walk


The Foreign Exchange - I Wanna Know

Цааш нь унших

Ха Ха Ха...


За хааяа ч гэсэн нэг ийм инээдмийн шинж чанартай бичлэг оруулж байх нь зөв гэдэгт итгэлтэй байна. Сая нэт хисэж яваад нэг хэд хэдэн зураг оллоо шүү. Үнэнхүү алиа зурж. Зарим нь бүр дэндмээр ч юм шиг тэхдээ л хошин юмдаа. За тэгээд тухлан үзэж таалан болгоогоод сэтгэгдлээ бичээрэй хө...




Alicia Keys and Amy Winehouse


Aretha Franklin and Chaka Khan


Beyonce and Estelle


Christina Aguilera and Mariah Carey


James Brown and Ray Charles


Prince and Micheal Jackson


Stevie Wonder and Barry White


Whitney Houston and Tina Turner


R.Kelly and Justin Timberlake


Marvin Gaye and Luther Vandross


За тэгээд бусад одуудын хошин зургийг энэ хаягаар ороод үзээрэй гэж зөвлөе.
Orood uz
Цааш нь унших