Тиймээ өөрийн дуртай дуунуудаа та бүхэнд цувралаар би хүргэж байгаа билээ. Мэдээж ганцхан би дуртай ч биш РнБ сонирхогч залуус маань ч дуртай байх гэж найдаж байна. Зарим уран бүтээл нь тийм ч хит болж чадаагүй үнэхээр сайн дуу болсон ийм дуунуудыг бас та бүхэндээ хүргэхийг зориж байгаа. Сонсох тусам улам дуртай болдог нэг тийм дуунууд байдаг даа. Миний хувьд тийм л шилдэг дуунууд даа. Таньд таалагдаж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.
1. Blue Magic - The Side Show (1974)
Мэдээж дууг сонсоод л та энэ дууг хэрхэн ашиглаж байсныг мэдэх байх. Үнэхээр шилдэг дуу. Дууны ая дэндүү тансаг. Vinnie Barrett and Bobby Eli нар 1974 онд энэ дуугаар жинхэнэ тэсрэлт хийсэн бөгөөд тухайн үеийн алдартай бүх л чартуудыг тэргүүлж байсан юм.
Producer:Norman Harris Label: Atlantic
2. The Champs - Tequila (1958)
Энэ бол үнэн гайхалтай. Grammy awards-ийн анхны Rhytm and Blues шагналыг энэ уран бүтээл хүртэж байсан. Зарим хүмүүс R&B биш л гэдэг юм. Миний хувьд Ритм & Блюз-ын эхлэл уран бүтээл. Жинхэнэ алтан хит...
Producer:Daniel Flores Label: Challenge Records
3. Basic Black - Special Kind of Fool (1982)
Зөөлөн жинхэнэ доторлуу өнгийсөн уран бүтээл. Та дууг чин сэтгэлээсээ мэдрээд сонсвол жинхэнэ тайвшрал бас уяралыг мэдрэх болно. Бүр сонсох тусам улам л гүн гүнзгий орно гэж. Хүнийг ингэтлээ татаж чадна гэдэг энэ дууны хэр сайн уран бүтээл вэ гэдгийг харуулж байгаа юм. 
4. Glenn Lewis - Don't You Forget It (2001)
Хүмүүсийн нилээд хувь энэ дуунд дуртай байдаг юм байна лээ. Надад ч бас таалагддаг. Хэлэх юм алга. Канад гаралтай РнБ/Soul энэ дуучны хувьд 2001 онд энэ дуугаараа нилээдгүй нэрд гарсан бөгөөд олон ч шагналыг хүртсэн юм.
Producer: Andre Harris Label: Epic Records
5. Luther Vandross - Take you out (2003)
Ёооё жинхэнэ орчин үеийн RnB/Soul дуу. Шилдгийн шилдэг дуу шүү. Энэ дууны улаан ногоон шүтэн бишрэгч гэдгээ зарламаар байна. Үг бас аялгуу энтэр бол жинхэнэ давтагдашгүй. Яагаад би энэ дууг сонсоогүй явснаа мэдэхгүй байна. Саяхан сонссон л доо. Гайхалтай уран бүтээлч шидлэг дуу. Бүр шилдэгийн шилдэг дахин дахин хэлье.
Producer: Luther Vandross Label: J records
Тиймээ энэ дуу жинхэнэ гайхалтай...
Би энэ дуунуудад дуртай.
9 сарын 1 гэж...
Бүх сурагчид, оюутан залуустаа, бас цэцэрлэгийн бяцхан дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе гэж. Олон олон аав ээж хүүхдүүд догдлон тэсэн ядаж энэ өдрийг хүлээж байгаа байх. Би ч бас өнгөрсөн жил за маргаашнаас хичээлтэй гээд л бодож суусан. Одоо бодоход сайхан ч юм шиг... Амарч амарч уйдсан хүмүүс тэгээд нэг цуглараад бужигнуулж гарна шдээ. Яаж амарсан тухайгаа ярилцаад л... Хөгжилтэй шүү. Тэхдээ энэ өдөр сүүлийн үед шоу цэнгээний өдөр болсон юм шиг санагдаад байгаа. Хөдөөний оюутнууд маань тэгээд л эцэг эхийнхээ хамаг мөнгийг хамаж аваад л хотыг зорино. За тэгээд нэг уулзсан гээд Bar саванд орно шүү дээ. Эцэг эхийн хөлсөө дуслуулан байж олсон мөнгийг цацаж өгнө дөө. Хар усыг гударч гударч, ууж сураагүй нэг нь саваагүйтнэ. Тэгээд л хэн нэгний ирээдүй баларна. Аймшигтай ч юм шиг. Өнөөдөр л гэхэд гадуур битүү байна. Хот тэднийг ирэхээр нэг л дуу ороод явчих шиг санагдаад байдын. Өнөөх Bar савны ид орлого олдог үе нь шүү дээ. Маргааш ч яах болдоо... Нэг ийм шүүмж хэлмээр санагдлаа. Тэхдээ сурагч нас, оюутан цаг сайхаан. Энэ үедээ сурч мэдэж чадвал ирээдүйд ажил дээр гараад гялалзана шүү дээ залуусаа. Хичээдийм шүү. Сур сур бас дахин сур...
Шив шинэ видёо клипүүд
Аливаа дууг хүнд хүрэхэд томоохон нөлөө үзүүлдэг нэг зүйл нь түүний видёо клип юм. За тэхээр шинэ клипүүд нилээд их гарсан байна. Та бүхэн блогийн доод баган дээр дараад үзэж мэдээж болно. Тэхдээ бичлэг болгоод үлдээвэл бас их үзэх байх гэж бодлоо. Мэдээж барууны видёо клипүүд өнгө дүрсний хувьд үнэхээр сайн байдгийг нуух юун. Монголд HERO - л хамгийн сайн клипүүдийг хийж байгаа гэж хэлж болно. Удахгүй татахаар олдвол шууд хүргэнээ гэж...
1. The Foreign Exchange - House Of Cards (feat. Muhsinah)
2. Mary J. Blige - The One (feat. Drake)
3. Day26 - So Good
4. Marques Houston - Date
5. Chrisette Michele - What You Do
6. Razah - Higher
Чшшшшшш...Цоо шинэ цомог нууц шүү хэхэ
Нэг монгол цомог тавичихая. Хэхэ ингэвэл жинхэнэ балалнаа тэ. Заза наргиа байлаа. Юу гэж тэгэж монголынхоо уран бүтээлчдийг хорлох вэ дээ. Дэмий зүйл шүү дээ. Харин би гайхалтай 3 цомгийг та бүхэндээ санал болгоё. Таны хүсэн хүлээсэн цомгоод ч байгаа байх. Татчаад тэгээд надад сэтгэгдэл үлдээгээрэй дээ.
Whitney Houston - I Look To You
Artist : Whitney Houston
Album : I Look To You
Genre : R&B
Date : 26-08-2009
Label : Sony BGM
Release Date: 31.08.2009
Bitrate: VBR kbps
Lenght: 00:44:44
Size: 59.8 Mb
Track List
01.Million dollar bill
02.Nothin' but love
03.Call you tonight
04. I look to you
05.Like i never left (feat. Akon)
06.A song for you
07.I didn't know my own strength
08.Worth it
09.For the lovers
10.I got you
11.Salute

Artist/Group: Queen Latifah
Album: Persona
Label: Flavor Unit Entertainment
Release Date: August 25, 2009
Produced by: Dr. Dre, Cool and Dre, The Neptunes
Genre: R&B, Hip-Hop
Lenght: 1:04:49
Bitrate: VBR
File Size: 87 MbTracklist:
01. The Light
02. Fast Car (Feat. Missy Elliot)
03. Cue The Rain
04. My Couch (Feat. Cool & Dre)
05. Take Me (With You) (Feat. Marsha Ambrosius)
06. With You
07. Hard To Love Ya (Feat. Busta Rhymes, Shawn Stockman & Dre)
08. What's The Plan
09. Long Ass Week
10. Runnin
11. People (Feat. Mary J. Blige)
12. If He Wanna (Feat. Serani)
13. Over The Mountain
14. The World
Turbobit.net
Depositfiles.com
Creafile.com
Hotfile.com
LeToya Luckett - Lady Love

Artist: LeToya Luckett
Album: Lady Love
Genre: R'n'B
Release Date: 25 August 2009
Label: Capitol
Format: mp3
Quality: 205 kbps
Duration: 01:02:54
Size: 91,2 mb
Tracklist:
01 Lady Love
02 She Aint Got…
03 Not Anymore
04 Lazy
05 Good to Me
06 Over
07 Regret (feat. Ludacris)
08 I Need a U
09 Take Away Love (feat. Estelle)
10 After Party
11 Drained
12 Tears
13 Matter
14 Love Rollercoaster (feat. Mims)
15 Dont Need You
16 Swagger (feat. Bun-B, Killa Kyleon & Slim Thug)
Asian new rnb songs
За сүүлийн үед Азийн РнБ дуучдыг их судалж байгаа. Тэгээд хэд хэдэн дуунууд оллоо. Мэдээж цоо шинэ дуунууд. Азид РнБ гэхээсээ илүүтэйгээр поп урсгал хүчтэй байдаг болоод ч тэр юмуу ихэнх РнБ нь поп талдаа байх юм. Мэдээж алдарт Toshi kubota бол цэвэр Soul байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүн шиг сайн дуучныг одоо болтол олоогүй л байна даа. Яваандаа нуугдмал сайн дуучин олох л байх. Ингээд таалан сууж хүлээн аван сонсоно уу гэж хэхэхэ лаг бичсийшүү цаадах чинь...
1. Super Junior - Sorry sorry sorry (RnB remix)
Яасан ч олон гишүүнтэй юм дээ. Хэн нь дуулжаагааг мэдэх юм алга. За тэгээд энэ хамтлагийн РнБ remix нь тун дажгүй санагдсан. Солонгосчуудын хоолой чадалтай ч дуу нь гэж нөгөөх мөнгө хөөсөн урлаг гэхэд хэцүү юм байхын. Тэхдээ энэ дуу таалагдсан.
2. Insooni - Fantasia
За энэ ямар ч байсан RnB/Soul дуучин гэсэн. Уул нь африк гаралтай солонгос юм байна лээ. Тэхдээ нээх онц санагдаагүй гэж. Яагаад ч юм бас л нөгөө мөнгөний л дуу юм шиг санагдсан. Тэхдээ яахав шинэ дуу юм чинь хүргэе гэж.
3. Jay'ed - Cry For You
За японы шинэ залуу дуучин юм байна. Илүү хөгжимлөг РнБ/Поп дуучин байна. Саяхан шинэ single album гаргасан юм байна. Дууны хувьд бас давгүй шүү. Өнөөх neyo энтэр шиг сонсогдож байна шүү.
4. Wheesung - The Perfect Man
Dream-ыг хуулсан нэг баагийгийн дуу байна. Мэдээж сүүлийн үед Dream style азид гэлтгүй монголд ч хүчээ аваад байгаа. За тэгээд РнБ/Поп дуу гэж хэлж болно. Бас сонсоод байвал Stylistics хамтлагийн дуу сонсогдоод байна.
New songs
Энэ долоо хоногт шинэ маш гоё дуунууд олон төрлөө. Ойрын өдрүүдэд маш завгүй байлаа. 3-4 өдөр унталгүй явлаа. Тэхдээ нөгөөх чинь шинэ дуу хайх хайгуулаа орхисонгүй. Санал болгож байгаа дуунууд дунд нэг солонгос дуу бий. За тэгээд үлдсэн нь РнБ хөгжмийн өлгий нутгийн дуунууд гэжаагаа. Ойрын өдрүүдэд бас л So you think you can dance шоуны нэгдүгээр улирлыг үзлээ. Үнэхээр сайхан санагдсан шүү. Удахгүй та бүхэнд татахаар хүргэнээ гэж.
1. FDM - Stay With The Real Thing
Сүүлийн үед 90-д оны үеийх шиг охид хөвгүүдийн хамтлагууд их гарч ирж бусдыг байлдан дагуулаад байгаа билээ. Тэдний нэг цоо шинэ FDM хамтлаг. Өмнө нэг дууг нь би санал болгох байсан. Ритмлэг талдаа сайн дуу болсон байсан. Хамтлаг өөрсдийгөө сайн уран бүтээлчид гэдэгээ шинэхэн дуугаараа батлах шиг боллоо. Зөөлөн дээрээс аялгуулаг гайхалтай шинэхэн дуу. Долоо хоногийн хамгийн шилдэг нь гэж хэлж болно гэж...
2. Mary Mary Feat NeYo - God in Me Remix
Энэ 2 бүсгүйн стилл нилээдгүй өөрчлөгдөөд байгааг та бүхэн сонсож байгаа байх. Нөгөө орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхана гэдэг байх. Гэхдээ дуу их таалагдсан. Маш цоглог ритмлэг дуунууд дуулдаг Mary Mary энэ удаа ч яг хэвээрээ гайхалтай шинэ дуу гаргажээ.

3. B5 - Do it all over again
Ах дүүсийн цөөхөн хамтлагийн нэг дээ. Тэхдээ илүү поп талдаа дуунуудыг дуулдаг. За энэ хамтлаг P.Diddy-ын шоунаас гарч ирээд одоо л хүчээ авч эхэлж байна. Саяхан нэг цомгийн сураг гаргаад байсан бол одоо дуунууд нь хүрч эхлээд байгаа юм.
4. Ryan leslie - Ice cold
Та энэ дууны эхлэлийг сонсоод л шууд түүний дуу гэж танина. Яагаад гэвэл өвөрмөц латин ритм мэдрэгдэнэ. Угаасаа ритмлэг хэрнээ донжтой дуундуудыг хийдэг Ryan энэ ондоо дахин нэг цомог багтааж гаргаж ч магадгүй болоод байгаа юм. Шаргуу хөдөлмөрч дуучин юм даа.
Уйтгар гэдгийг март...
За нэг ийм нэртэй хошин шогийн хөтөлбөрийн нээлтийг үзлээ дээ. Угаасаа олон хүн цугласан тийм газарт дургүй би ээж энтэр хамт үзий гэхээр нь хүчээр явлаа. Шинэ үеийн тоглолт гэсэн. Хотод ирсэнээсээ хойш Тэнгист ч Өргөөд ч кино үзэж үзээгүй би ганц удаа нэг X түц-ийн тоглолт үзэж байсан. Даанч юун инээх нойр хүрээд таарсан. Хүмүүс ангайгаад л инээгээд л. Надад огт инээх юм байгаагүй. Өчигдөрийн тоглолт мөн л нэг онцгүй эхэллээ. Нөгөө гарууд чинь Gee - Hood дуун дээр үглээд л яджаахад амаа тааруулахгүй зөрж энтэр. Бас хип хоп болох гээд үнэн ядцан наасан. За балай хэсэг дуусч арай давгүй болж ирлээ. Ундармаа ч сайхан Монгол бүсгүй юмаа. Харц нэг газар тусаад л суулаа хэхэ. Тэгээд яг дундаасаа эхлээд хөгжилтэй бас сэтгэл хөдөлгөмөөр нэг номер гарав. Нэг гэр бүл. Хамгийн том эгч нь хөөрхий архичин юм. Тэгээд дүү нь хуримандаа оруулахгүй гэж үзнэ. Эгч нь дэндүү өрөвдөлтэй санагдав. Тэнд суугаа бүх хүн уйлах шиг болсон. Айл гэрийн нэг нь бусдынхаа зовлонг үүрч муу явдаг гэсэн бусад маань сайн явбал болоо... гээд л энэ үг үнэхээр эмзэглүүлсэн шүү. Би ч арай уйлсангүй ээ. Тэхдээ хүн л юм хойно өрөвдлөө. За тэгээд төгсгөлд нь Micheal Jackson-ыг бүгд дуйрааж бүжиглээд л Лхагваа бол яг байлээ. Хийсээд л. хэхэ. Давгүй шүү. Гэхдээ бас л нээх инээдтэй байгаагүй. Хүмүүс л татаж унаад л байлээ. Уйтгар гэдгийг мартаа гэж... Нэг дуртай хошин шогоо оруулмаар санагдчихлаа гэж...
Миний дуртай дуунууд гэж...
За бүх залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие ажил ихтэй завгүй байсан болохоор олигтой мэдээ нэмж чадахгүй байна уучилаарай гэж. Өнөөдөр өнөөх шилдэг дууны цувралаа хүргэж байна. Миний бодлоор таны заавал сонсох ёстой (хэхэ өөрөө ингээд тодорхойлцын) дуунуудыг хүргэж байгаа. Энэ удаагийн цувралд дуртай дуунуудаасаа нилээд оруулж байна. Та сонсоод санал хүсэлтээ хэлээрэй. Мэдээж би энэ урсгалын шилдгүүдийг сайн мэдэхгүй тул надад санал болгож болно шүү.
1. Jackie Wilson - Higher and higher (1967)
Тиймээ 1967оны хит дууны нэг энэ дууг та бүхэнд санал болгож байгаа даа баяртай байна. Яг энэ дууг 10 жилийн дараагаар Rita Coolidge дахин поп хувилбарт оруулж дахиад л хит болгож байсан. Жинхэнэ үе дамжсан хит шүү дээ. Анх дууг сонсоод битэнд нь тааруулаад бүждэг байлааа шдээ. Мэдээж Рок н Ролл дотроо ч нилээн нэр хүндтэй дуу байх.
Producer: Carl Davis Label: Brunswick
2. Donna Summer - Last dance (1978)
Эхлэл нь маш сайхан уянгалаг эхлээд тэгээд жинхэнэ хүчирхэг диско дуу болж эхлэнэ шдээ. 1970-д оны үеийн дуунууд үнэхээр ийм сайхан хүчирхэг байсан. Thank God It's Friday киноны гайхалтай дуу.Дуучны хувьд илүү поп хэмнэлтэй дуунууд дуулдаг байсан ч энэ дуу нь үнэхээр сайхан шүү. Диско бол жинхэнэ РнБ урсгалын Поп-руу уусах үе гэж хэлж болно.
Producer: Giorgio Moroder, Bob Esty Label: Casablanca 
3. Lauryn Hill & D'Angelo - Nothing Even Matters (1999)
2 Soul гайхалтай дуучны хамтарсан гоё дуу. Энэ дуунд ямар их дуртай гэж санана. Дотоод сэтгэлээс ундарч гарч байгаа дуу гэж болно. The Miseducation of Lauryn Hill цомог нь жинхэнэ шилдэг цомог болж байсан бөгөөд граммын шагналын 10 төрөлд нэр дэвшиж 5ыг нь хүртсэн гэж байгаа. Энэ амжилтыг үзүүлэхэд энэ дууны нөлөө бий.
Producer: Lauryn Hill, Vada Nobles Label: Lauryn Hill, Vada Nobles

4. Craig david & Sting - Rise and fall (2003)
Мэдээж алдарт Police хамтлагийн дуучин энэ залуу маш гоё дуунуудыг хийдэг. Энэ дууч үнэхээр гайхалтай. Craig david-тай хамтарснаар дууг илүү 2 step урсгалын болгож илүү аялгуулаг болгосон. Тухайн үедээ ямар хит болж байсныг миний үеийнхэн сайн мэдэх байх. Мэдээж та заавал сонсох ёстой байх хэхэ.
Producer: Mark Hill Label: Atlantic Records
5. Prince - Future baby mama (2007)
Мэдээж орчин үеийн РнБ хөгжмийг эхлэлийг хайрт Micheal болон Prince нар тависан гэж хэлж болно. Prince урлагийн тайзаа орхиогүй бөгөөд одоо ч өөрийнхөө дуунуудыг хийсээр байгаа юм. 2007 онд тэрээр маш гайхалтай орчин үетэй нийцсэн шилдэг цомгийг гаргасан бөгөөд яг энэ цомогт багтсан нэг гоё дууг таньд санал болгож байна. Зөөлөн бас уянгалаг...
Producer: Prince Label: NPG/Columbia
Hip hop сонсов гэж
За сүүлийн үед нилээд хип хоп дуу сонсоод байгаа. Мэдэхгүй угаасаа сонсох дуртай байсан гэж болно. Тэхдээ өнөөх үглээд л байдаг хүндхэнээс нь илүү хөгжимлөг талдаа дуунуудыг нь сонсдын. Тэгээд хэдэн дуу сонсчоод тануустайгаа хуваалцмаар санагдаад бичиж сууна даа. Нэг монгол уран бүтээл байгаа. За тэгээд үлдсэн нь мэдээж бидний хэлдгээр гадаадых хэхэ. Таалагдвал санал бодлоо үлдээгээрэй. Хойшдоо бас РнБ/Соул дуунуудыхаа хажуугаар хавчуулж байя. Мартаснаас гоё соул дуу надад санал болгох хүн байвал бичэлдээ. Их л хэрэгтэй байх юм. Заримдаа өөрөө өөртөө л юм бичиж үлдээгээд байгаа юм шиг санагдахын. Сэтгэгдэл үлдээсэн улсуудад талархлаа гэж.
1. Quiza - Хар дарсан зүүд
Юу хэлэх вэ? Жинхэнэ Монгол хип хоп. Энэ дууны цаад хөгжмийн аялгуу нь яаая. Өөрийн эрхгүй толгой хөдлөнө. Ирээдүй үнэхээр энэ дуу шиг болохвий гэж санаа алдмаар санагдлаа. Бид ухаарах болсон гэдгээ хэлмээр байлаа. Хамт үглээд байгаа хүнийг нь даанч ялгахгүй юм. Одко юм болов уу гэж бодож үзлээ хэхэхэ мэдэхгүй юм даа. Ямар ч байсан үнэн cool...
2. Lanu & Kero one - It's time
Жазз үнэртүүлсэн иймэрхүү дуунд майр дуртай гэжаагаа. Яджаахад ийм дуунууд төрөөд л байх юмаа. Ямар ч байсан 2 дуу энэ би байрлуулая. Та сонсоод үзээрэй. Эхний дуу зөөлөн хэрнээ бас их донжтой. Энэ дуугаралтыг үлээвэр хөгжим гэх юмуу хэхэхэ. Хөгжмийн мэдлэг дутав. Мэдээж наана нь дуугарч байгаа электрон зөөлөн дуугаралт нь ч бас гоё. 

3. Wax tailor - Say yes (feat ASM)
Энэ бас нэг жазз үнэртүүлсэн дуу. Тэхдээ арын аяыг нь сонсож байсан ч юм шиг гүү ч юм шиг. Франц хип хоп уран бүтээлч гэсэн. Их давгүй санагдсан шүү. Би олоод радиогоор хүргэсэн. Тэгээд чартад орооский гэж.
4. Mario Dones - Wavelength ft. Slo-Mo
За би хип хоп сайн мэдэх биш. Яагаад ч юм таалагдаад байгаа дуунуудаа энд байрлуулж байна. Энэ дууны зөөлөн аялгуу бас беит тэгээд үглэлт нь гоё санагдсан юм.

5. Theophilus London feat. Jesse Boykins III
За энэ дууг клиптэй нь хүргэвэл дээр байхаа. Арын vocal хийжаагаа дуучин бол майр уран бүтээлч нилээн хэдэн дуунд нь дуртай. Энэ дуунд дуртай болсон шалтгаан бараг л тэр байх.
Энэ долоо хоногийн шинэ дуунууд
Тиймээ. Сонсоод үз. Шив шинэ дуунуудыг бусдаас хамгийн түрүүнд хүргэж байна. Та өөрөө сонсоод үзээрэй. Таалагдах байх. Татахыг хүсвэл ямар ч арга хэрэглэж болно. Зөндөө л арга зам байгаа. Гоогле-дээд хай. Болохгүй бол элдэв программ ашиглаад үзэх хэрэгтэй.(Free Music Zilla) Энэ долоо хоногт давгүй дуу хэд хэд бий. Таньд лав таалагдана. Өнгөрөгч долоо хоногийг бодвол энэ долоо хоногт нээх шинэ дуунууд олон төрсөнгүй. Гоё дуу ч нээх олон байгаагүй. Харин ирэх долоо хоногт янзын дуунууд нээлтээ хийнэ дээ.
1. Mayer Hawthorne - Just ain't gonna work out
За долоо хоногийн шилдэг уран бүтээлч шүү. Майр таалагдаад байгааг хэлэх нь зөв байх. Баруунд РнБ шинэ стилл нэг иймэрхүү шилтэй сахалтай болоод байгаа хэхэ. Би ч удахгүй ийм болох санаа байгаа. Дууны хувьд бүх юм нь цогц уран бүтээл. Тэр дуугаралт, амьд хөгжим дуучны ур чадвар гээд л ёооё. Жинхэнэ алт шүү.
2. Queen Latifah & Mary J. Blige - People
Энэ бүсгүйчүүд нийлэхээрээ эвгүй эвгүй юм хийнэ шдээ. Мэдээж жүжигчин бүсгүйг rapper бас дуучин гэж мэдэх байх гэж найды. Шинэ цомог нь гарах гээд бугижнуулж байгаа шдээ. Дууны хувьд сайн дуэт уран бүтээл болсон. Энэ дуунд манай радиогийн нилээн хэдэн хөтлөгч дуртай болоод байгаа. Та ч бас аягүй бол дуртай болох байх хэхэ 

3. Whitney Houston - Million Dollar Bill
Заа энэ дуучныг гайхамшиг гэдгийг бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Гэтэл цаад чинь үнэхээр гоё нэг дуу гаргасан шдээ. Дууг Alicia keys түүнд зориулж бичиж өгсөн бөгөөд сайн ч продюсер түүнтэй хамтарч нэгэн гоё дуу бүтэж дээ. 
4. K.Jon - Doin it big
За дууг бол жинхэнэ хөгжимлөг уран бүтээл гэхээс өөр юу хэлхэвдээ. Мэдээж сайн дуучин дэндүү төгс юм хийсээр л байх юм даа. Цомог нь бол бүр лаг болсон гэжаагаа. Сонгодог хөгжим ашигласан нь үнэхээр таалагдсан. Би энэ дууны жинхэнэ бишрэгч болсон.








