За дахиад л би. Сая шинэ дуунуудаа санал болгосон юм чинь одоо дуртай дуунуудаа таньд хүргэе. Та мэддэг бол дагаад дуулсан ч болно. Мэдээж би аль болох хамгийн шилдэг дуунуудыг хүргэж байгаа. Цувралд маань та ч бас өөрийнхөө дуртай дууг санал болгож болно гэдгийг хэлэхэд таатай байна. За танилцацгаая.
1. Earth, Wind & Fire - Boogie wonderland (1979)
Залуусын шилдэг бүрдэл энэхүү хамтлагийг дэлхий дахинд бүгд таних байх. Хамтлагт нийт 13 гишүүн байсан. Яг энэ дууг тэд охидын Emotions хамтлагтай хамтарч дуулан тухайн үеийнхээ бүх залуусыг диско хөгжимд уруу татсан юм. Одоогийн диско бүжиг дэглээчдийн хамгийн их сонгох дуртай аяны нэг дээ.
Producer: Maurice White, Al McKay Label: ARC/Columbia Records
2. H-Town - Knockin' Da Boots (1993)
Тэднийг жинхэнэ дэлхий дахинд танил болгоход нөлөөлсөн уран бүтээл. 93онд энэ дуугаараа Soul train шилдэг шинэ залуу РнБ/соул хамтлаг болж байсан юм. Мэдээж мөн РнБ чартуудыг мөн тэргүүлсэн. Өвөрмөц нэг дуугаралт хоолойны чадал нь бүх америкчуудыг татаж чадсан юм.
Producer: Conners Label: Luke
3. En Vogue - My lovin' (1992)
Энэ хамтлагийг 90-д оны залуучууд бүгд сайн мэдэх байх. Мэдээж бүжиглэж л явсан байх. Угаасаа РнБ/поп дуунууд цэцэглэж байсан үе. Дуу жинхэнэ утгаараа охидын хамтлагыг алдартай болгосон. Нилээдгүй олон чартуудыг тэргүүлсэн. Дууг ч олон хүмүүс өөрсдийн дуундаа ашиглаж байдаг төдийгүй дуун дээр Maxine Jones болон Dawn Robinson-ы бүдүүн хоолой сонсогддог юм байна.
Producer: Maxine/Dawn Label: EastWest
4. Maxi Priest - Close to you (1990)
Ёооё энэ дуунд хичнээн их дуртай гэж санана. Ялангуяа энэ ард нь дуугараад байгаа дуугаралт их таалагддаг. Дууны үг ч бас маш сайн. Дуучныг хүмүүс бас тэр бүр мэдэхгүй хирнээ дууг нь бол сайн мэдэх байх гэж бодож байна. 90д оны Newjack урсгалын дуу. Гайхалтай гэж...
Producer: Handel Tucker Label: Ten Records Ltd
5. Glenn Lewis - Dont you forget it (2001)
Канадын РнБ/Соул дуучин залуугийн хит дууны нэг. Түүнд дуртай хүмүүс зөндөө юм байна лээ. Тэхээр энэ дууг нь мэдэх байх. Надад энэ дуу нь их таалагддаг. Аялгуу бас беат гээд л яг гоё хосолж чадсан. Бас монголын уран бүтээлчид маань заавал сонсох ёстой дууны нэг яах аргагүй мөн гэж...
Producer: Andre Harris Label: Epic Records
Хуучны дурсамж дүүрэн дуунууд
Шинэхэн ногоо
Заа блогтоо dолоо хоногт нэг л удаа мэдээ нэмж байх шив дээ. Ойрд ажил төрөл гээд блогтоо битгий хэл өөртөө цаг гаргаж чадахгүй урагшилсаар байна даа. Манайхан ойлгох байх. Бас блогоор минь зочилдог хүмүүс нэмэгдэж байгаад их баяртай байгаа. Маш их урам зоригоор дүүрээд авсан шүү. Мэдээж ажил ихтэй ч яаж шинэ дуунуудаас хоцрох вэ дээ. Бас сонсоод олоод авсан. Уламжлал ёсоор та бүхэндээ шинэ дуунуудыг хүргэж байна.
1. Johnta Austin - You May Never Know
За өнөөдөр хамгийн их таалагдаж байгаа дуугаараа эхлэе. Алдарт Stargate-ын ээлжит хит дуу гэж ойлгож болно. Дууны ерөнхий агуулга их таалагдсан. Шинэ залуу дуучин маань гайхалтай амилуулж чадсан төдийгүй зарим ашигласан эффэктүүд их таалагдаад байгаа. РнБ/поп тун гоё дуу гэж...
2. Melanie Fiona - Bang bang
За нилээдгүй цоглог ритмлэг дуу. Дуу ерөнхийдөө soul хэв шинжийнх ба Amy winehouse үнэртэхээр дуу. Rob Fusari хамтарч ажилласан болохоор тэр байх. Ямарч таний таалалд бүрэн нийцнэ. Удахгүй нилээд хит болох нь тодорхой. Түүний цомог мэдээж худалдаанд гараад удаагүй байгаа. Би татахаар тавьцан байгааг хэлэхэд таатай байна хэхэ.
3. Robin thicke - Dirty it up
За нөгөөх soul залуу чинь гэнэт гэнэт нэг ийм дуу гаргадаг тал бий. Мэдээж нөгөөх нь нилээдгүй өвөрмөц. Надад лав их таалагддаг. Хөгжим энтэр бол бусдаас өөр шүү дээ. Шив шинэхэн учраас яаг жинхэнэ дуу нь болоод нийтэд хүрэхээрээ нилээд сайн бичлэгтэй болох байх.
4. Cassie - Stamina
Хөөх. Жинхэнэ гайхтал авдаг дуу байна даа. Яг нэг 90-д оны сүүлийн лаг клуб РнБ дуунуудтай төстэй сонсогдох байх. Darkchild гэдэг залуу хааяа ингээд сайн дуунууд хийдийн. Ямар ч байсан их таалагдав. Мэдээж илүү ритмлэг талруугаа дуунд дуртай гаруудад бол шууд таалагдана гэж найдаж байна. Дуучин бүсгүйнхээ гарах гэж байгаа цомогт нь амжилт хүсэе дөө.
Би донтоод байна. Soul mix
Би сүүлийн үед дэндүү донтоод байнаа. Тэр дундаа Soul дуунд их домтсон. Намайг өөрийн эрхгүй донтуулах дуунууд зөндөө байнаа. Бас мэдээж өнөөх MCS-ын фанта-нд бүр донтсон. Орой болохоор уумаар санагддаг болсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Soul дууны хувьд өөрийн нэвтрүүлгээрээ Soul mix нэрийн доор хүргээд байгаа. Даанч сонсож байгаа тун цөөхөн юм шиг байна лээ. Жаахан сэтгэлээр унаад л байгаа. Удахгүй миний блогоор зочилдог хүн бас шоуг маань сонсдог хүн өшөө олон болох байх гэж найдаад л байна даа. хннннн...
1. Ryan Leslie - Addiction (Siik Remix)
Ёооё энэ дуунд жинхэнэ донтсон шдээ. Бүр сонсох бүр өөрийн эрхгүй дагаад аялаад л дуулаад л суудаг болоод байгаа. Энэ залууг угаасаа их ирээдүйтэй уран бүтээлч гэж боддог. Гэтэл өөрийнхөө фэн болгочихоод байгаа шдээ. Тэхдээ дууг рэмикс хийсэн гар дэндүү лаг юмаа. Заза олон үгээр яахав угаасаа та сонсоод л үз. Нээрээ дууны эмэгтэй vocal Cassie юм байна лээ.
2. Jose James - Lay you down
Мэдээж бас л дэндүү гоё дуу. Түүний шинэ дууны нэг гэсэн. Анх энэ дуучинг ДЛОБ ах санал болгож байсан. Угаасаа тэр үнэхээр лаг мэдлэгтэй мэдрэмжтэй л дээ. Надад энэ уран бүтээлч шууд л таалагдсан. Азаар түүний шинэ дууг олоод авцан. Дууны хамгийн гоё хэсэг нь дахилтын хэсэг нь...
3. M64 - Rhythm of the drum
За цоо шинэ уран бүтээлч үү эсвэл архаг гаруу гэдгийг ёстой мэдэхгүй байна. Ямарч байсан өмнө нь сонсож байгаагүй юм байна лээ. Тэхдээ мэдээж таалагдсан. Нэг хэмнэл өндөртэй soul дууны нэг жишээ юмуу? Надад иймэрхүү дуунууд таалагддаг. Ямарч байсан нилээд хөгжимлөг санагдсан шүү.
4. Questlove & Foreign Exchange & Zo - Purple flip
Жинхэнэ лагуудын хамтарч хийсэн дуу даа. Мэдээж сүүлийн үеийн Soul хөгжмийн онцлог бол өнөөх электрон дуугаралтыг жинхэнэ амид хөгжимтэй хослуулж чадаж байгаад оршиж байгаа юм. Тэхдээ хүний сэтгэлд хүрэхээр байж чаддаг нь гайхалтай. Энэ дуу ч бас үнэхээр сайн дуу.
5. Shano - Favorite City View
Анхны RnB/Soul уран бүтээлүүд мэдээж зүгээр аюлгуу байдаг байсныг бүгд мэдэх байх. Алдарт TeQuila анхны граммийн шагналыг RnB төрөлд хүртэж байсан юм. Орчин үед ч зөвхөн хөгжмөөс бүрдсэн (мэдээж дуучны хоолой бага зэрэг орно) уран бүтээл олон төрсөөр байгаа юм. Тэдний нэгийг хүргэж байна. Тэхдээ энэ үнэхээр сайн болсон уран бүтээл...
New New New
Устай бол устай, дуутай бол дуутай бороотой өдрийн мэнд хүргэе. Би ч үхтэл бороонд норж авах шив дээ. Халуун ус тасарцан байхад нэг бодлын амар. Усанд орцон. Мэргэжлийн ажилдаа ороод ойрд их завгүй гүйгээд л байна. Хөлөө олчвол ч учиртай болох байх. За тэр яахав. Мэдээж шинэ дуунуудаа санал болгы. Та сонсоод өөрийн бодлоо надад үлдээгээрэй.
1. Mario & Brandy - Boom in it
Мэдээж РнБ дуучдын хамтарч дуулахыг алийг тэр гэхэв. Энэ тэхдээ маш их таалагдсан. Ойрд ийм дажгүй уянгын поп/РнБ дуу сонсоогүй болоод ч тэр үү их онцолмоор санагдлаа. Уянгын аян дээр таарсан beat бас дээрээс нь онцлог найруулга дуулалт. Бусдыг нь та сонсоод өөрөө мэдэх байх.
2. Lemar - U got me
Продюсер Timbaland-ийн шинэхэн хийсэн дуу. Явж явж дажгүй дуучин дуулсан. Нилээд цоглог хэмнэлтэй болохоор мэдээж залуучуудад их таалагдах байх гэж бодож байна. Сүүлийн үеийн РнБ хэв маягийн уран бүтээл...
3. Ryan leslie - U R not my girl
Жинхэнэ давгүй дуу гэж байгаа. Яаджаахад тэр үг нь их давгүй. Ryan өөрөө дуугаа хийдэг болоод ч тэр үү бусдаас нэг өөр байдымаа. Жаахан 90-д оны дуугаралт сонсогдоод байдаг юм. Жинхэнэ гоё дуу.
4. BX ft Oki - Biography
Монголын РнБ дуучдын төлөөлөл шинэхэн дуунууд цомгоо гаргасаар байгаа билээ. Тэдний нэг BX. Түүний I have a dream цомгоос нэг дууг нь өнөөдөр санал болгож байна. Энэ дуу нь яагаад ч юм их таалагдсан. Тэхдээ Dream-ын продюсерласан дуунуудын өнгө аяс харагдаж байсан. Dream сонсогдсон гэх юмуу даа. Миний л бодол. Тэхдээ сайн уран бүтээл.
Би хүсэж байна.
Би ойрд нэг зүйлийг их хүсээд байгаа. Тэхдээ хэзээ болох юм гэдгийг нь мэдэхгүй байна. Магадгүй та гайхаж байгаа байхалдаа. Дэлгэрэнгүйг ороод үзээрэй.Үе үеийн шилдэг дуунаас
Үе үеийн хит дуунуудыг та бүхэндээ өөрийн бодлоор түүвэрлэн хүргэж байгаа билээ. Мэдээж энэ жагсаалтанд мартагдсан дуу байвал та санал болгож болно гэдгийг хэлэхэд таатай байна. Аль болох олонд хүрсэн зарим нэг нь магадгүй хүрээгүй байж болох ч үнэхээр гайхалтай дуу учраас санал болгож байгаа юм. Мэдээж та сонсоод өөрийн бодлоо хэлэх нь чухал юм.
1. Boz Scaggs - Lowdown (1976)
Энэ дуу нь хөгжим дуучид продюсер 3-ын төгс нийлмэл уран бүтээл юм. Хөгжмийн нарийн дуугаралтууд олон арын хоолой, мэдээж гоцлол дуучин, продюерийн нягт сэтгэлгээ жинхэнэ нэгэн үеийн гайхамшигт дууг бүтээхэд хүргэсэн юм. Тухайн үеийн чарт-д тийм өндөр байрыг эзлээгүй ч жинхэнэ хөгжил сонирхогчид энэ дуунд хайртай байдаг. Boz Scaggs-ын зохиосон дууг Joe Wissert найруулан 1976 онд бүтээжээ.
Producer: Joe Wissert Label: Columbia
2. Isley Brothers - Between the Sheets (1983)
Уг дуу юугаараа жинхэнэ хитүүдийн жагсаалтанд багтаж байгаан бол гэж та гайхаж магад. Тэхдээ зөвхөн аялгууг нь сонсоод шууд гайхах байх. Өнөөх бидний мэдэх хит дууны жинхэнэ анхны хувилбар гэдгийг нь мэдэх болно. Funk/Soul дууг мэдээж Isley-ын ах дүүсийн 2 нь хийж бүгд дуугаа зохиосон байна. Тухайн үеийн электрөн дуугаралт энэ дуунаас сонсогдоно. Энэ дууг нийт 29 гаруй уран бүтээлч sample хийн ашигласан байна.
Producer: Ronald Isley, Rudolph Isley Label: T-Neck
3. Maxwell - Ascension (Don't Ever Wonder) (1996)
Тиймээ жинхэнэ гайхалтай soul дуу. Зөөлөн аялгууг зөөлөн beat-тай хослуулсан уран бүтээл. Сонсох тусам нүдээ аниад бүжиглэмээр санагдах байх. Дууны нэг онцлог гитарын хурц дуугаралт юм. MUSZE продюсерээр ажилсан. MUSZE гэдэг нь мэдээж өнөөх Maxwell өөрөө шүү дээ. Өөрөө бичээд өөрөө дуулаад хөгжмийн найруулгыг мэдээж бас өөрөө.
4. Faith Evans - All Night Long (ft P.Diddy) (1999)
Бас л таны дуртай байсан дууны нэг гэдэгт итгэлтэй байна. Жинхэнэ club-ын дуу байх. Мэдээж дуунд өвөрмөц онцлог их олон бий. Дуугаралтууд нь маш сайхан санагддаг. Та ч бас сайн сонсоод үзээрэй. РнБ/хип хоп дуу бөгөөд продюсераар Sean Combs ажиллажээ. Тэр бол мэдээж P.Diddy шүү дээ.
Producer: Sean Combs Label: Bad boy

5. Allen Anthony - Alright (2004)
Шинэхэн дуучин. Энэ дуугаа гаргаснаас хойш ямар нэгэн дуу гаргаагүй байх. Тэхдээ энэ орчин үеийн шилдэг дууны нэг юм. Мэдээж Hifi чартад нилээдгүй олон долоон хоног багтсан. Миний өөрийн RnB шоуны 2007 оны шилдэг дууны нэг болсон юм. Мэдээж бит аялгууны хослол.
Producer: Freeway Label: White
Video video
Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Бас мэдээж Ардын хувьсгалын 88жилийн ойн мэндийг хүргэе. Блогтоо шинэ клип нимээгүй удсан байна. Тэхээр энэ удаа заавал шинэ гэлтгүй хуучны гоё клипүүдийг ч бас байрлуулахаар шийдлээ. Та бүхэн мэдээж татаад авч болно. Бүгд бичлэгийн хувьд сайн учир татгалзахгүй байх гэж найдаж байна.
1. Drake - Best i ever had
Rapidshare / DepositFiles
2. Keyshia cole - Love and Trust
Rapidshare / DepositFiles
Rapidshare / Depositfiles
3. Beyonce - Sweet dream
Rapidshare & Uploaded
Оддын гэр
Шинэ дуунууд
Шинэ дуунд дуртай хэн бүхэнд мэдээж би шинэ дуунуудыг санал болгон хүргэдэг. Долоо хоног бүр шинэ дуунууд олноороо мэдээж төрөж байгаа. Гэхдээ сайн дуу тийм ч олон биш байгааг хэлэх нь зөв байх. Мэдээж хамгийн сайн дууг нь таньд хүргэе. Намайг дэмжиж байгаа бол миний энэхүү блогийг цааш нь бусдад мэдэгдээрэй гэж... Бас та надад сэтгэгдэл үлдээж санал бодлоо байнга солилцож байгаарай.
1. Monica - Taxi
Мэдээж зөөлөн дуунд дуртай бол та энэ дуунаас татгалзахгүй байх. Надад лав үнэхээр давгүй санагдсан. Моника тун удахгүй өөрийнхөө цомгийг гаргах байх. Ямар ч байсан эхний дуу нь давгүй юм чинь цомог ямар байх нь ойлгомжтой байх.
2. Deborah Jordan - Breathe (Chamade Beat Remix)
За энэ долоо хоногийн хамгийн шилдэг дуу. Яагаад ч юм сонсох тусам дуртай болоод байгаагаа нуух юун. Мэдээж remix хувилбар нь ч гэсэн анхны дуунаасаа хэд дахин давж чадсан юм шиг санагдсан. Цоо шинэ RnB/soul дуучин бүсгүйн цомог их таалагдсан. Та өмнөх мэдээллээс цомгийг татаж авч болно гэдгийг хэлэхэд таатай байна.
3. Letoya Luckett - Don't Need You
Продюсер дуучин 2ын хамтын жинхэнэ үр дүнг энэ дуунаас сонсож болно. Надад лав их гоё санагдсан. Цохилт бас дээр нь төгөлдөр хуурын ая, мэдээж электрон дуугаралт бас сонсогдоно. За тэгээд та өөрөө сонсож үзээд мэдэх байх.
4. KJon - On The Ocean
Зөөлөн soul дуу. Дуучин нь үнэхээр гоё хоолоотой. Гитар хэмнэл 2 нээх гоё нийлсэн. Би бүр байнга сонсоод байгаа гэж болно шүү. Бас долоо хоногийн шилдэг дууны нэг. Амжилт хүсэе дуучин залууд.
New albums
Тиймээ RnB блогийг маань илүү гайхалтай болгож өгч байгаа Итгэл дүүдээ баярлалаа гэдгээ хэлэе. Мэдээж та бүхэнд өнөөдөр шинэхэн гайхалтай цомгуудыг санал болгох гэж байна. Цомгууд татахаар байгаа учраас хүссэнээрээ татаж сонсож болно. Ерөнхийдөө дэлхийн Soul/RnB урлаг хаана явааг энэ цомгуудаас сонсож болох юм. Магадгүй таны хайж байсан цомог ч энэ дуунд байхыг үгүйсгэхгүй. Поп/RnB цомог ч байгааг хэлэх нь зөв байх. За тэгээд татаад сонсоод байж. Бас санал бодлоо үлдээгээд байж дээ.
1. Maxwell - Black Summers
Tracklist
01. Bad Habits
02. Cold
03. Pretty Wings
04. Help Somebody
05. Stop The World
06. Love You
07. Fistful Of Tears
08. Playing Possum
09. Phoenix Rise
http://www.zshare.net/download/62105739c49351aa/
2. Jeremih - Jeremih
Tracklist
01. That Body
02. Birthday Sex
03. Break Up To Make Up
04. Runaway
05. Raindrops
06. Starting All Over
07. Imma Star (Everywhere We Are)
08. Jumpin
09. Hatin’ On Me
10. My Sunshine
11. My Ride
12. Buh Bye
13. Birthday Sex (Up-tempo) (Bonus Track)
http://www.mediafire.com/download.php?zddwhonnenz
3. Deborah Jordan - The Light
Tracklisting
01. The Light Intro 01:20
02. Brought To Life 05:08
03. Home (Feat. Replife) 04:27
04. You Could Be Here 04:39
05. Future Calling 03:24
06. Get Through 03:38
07. Want It Back 03:51
08. One 04:51
09. Slipping Away 05:37
10. Let Go 05:36
11. Nothing Lasts 03:44
12. Breathe 04:26
13. The Light 05:30
http://rapidshare.com/files/250197252/Deborah_Jordan-The_Light-2009-C4.rar
Password:www.mp3tera.org
Зөвхөн түүнд зориулж байна. MJ...
Тиймээ тэр жинхэнэ гайхамшиг байсан. RnB сонсдог бүх хүн гашуудсан байх гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн Soul RnB дуучид ч бас гашуудсаар л байна. Учир нь тэд хамгийн агуу нэгэн эрдэнэсээ алдчихсан юм. Түүнд зориулсан дуу бүхнийг бий та бүхэндээ олон хүргэхийг хичээлээ. Тэхдээ мэдээж бүгдийг нь олно гэдэг нөгөөх хэзээ ч дуусашгүй даваа болох байх. Та түүнд ч бас дуртай байсан бол надтай сэтгэгдлээ хуваалцаарай гэж хүсье. MJ чи бол бидний шүтээн...
Jamie Foxx feat Ne-Yo - I`Ll Be There (Bet)
The Game, Chris Brown, Diddy, Polow Da Don, Mario Winans, Usher, Boyz II Men - Better On The Other Side
The Roots feat Erykah Badu - I Wanna Be Where You Are
Lee Carr - Rock With You (Michael Jackson Cover)
Tank - Dream (feat. Omarion, Toni Braxton, Faith Evan, Unknow & Charlie Wilson)






