RSS

New Hot

Шинэ дуунууд зөндөө байна гээд байсан чинь сэтгэлд хүрэхээр дуу нь бас тийм ч их байсангүй. Тэхдээ энд санал болгож байгаа дуунууд хамгийн давгүй нь байлаа. Мэдээж монгол дуунууд байгаа удахгүй санал болгоноо. За тэгээд мэдээ нэмсээр л байна. Жаахан таагүй мэдээ сонссон сэтгэл санаа тиймхэн л байна. Micheal jackson байгаагүй бол орчин үеийн буюу Pop/RnB гэж байхгүй байх байсан. Түүнд баярлалаа. Дахин дахин.



1. Rich Girl - He ain wit me now tho
Шинэхэн охидын хамтлаг. Халит сонсвол Beyonce үнэртэнэ. Тэхдээ маш их таалагдсан. Иймэрхүү хүчтэй дуунд их дуртай.



2. Mary J Blige & T.I - Do it again
За шинэ цомгоо гаргаад байгаа дуучин шүү дээ. Уул нь зодгоо тайлна гэж байсан. Гэвч дахиад гоё дуу хийх хүч мэдээж байгаа. Цомогт нь амжилт хүсий. Дуу давгүй санагдсан шүү.



3. Amerie - Dear John
Ойрдоо дуучин бүсгүйчүүд маань их хүчтэй байгаа. Тэдний нэг Amerie шинэ дуунуудаа удаа дарааллан бидний чихэнд хүргэсээр байгаа. Энэ дуу нь синглүүдийг нь бодвол бас хамгийн гайгүй нь шүү.



4. United soul & Yanzarah - Soul clap (ft Phonte)
Шинэхэн Soul уран бүтээл ойрдоо лаг лаг Soul дуунууд их гараад байгаа. Дараа нь нэг мөсөн нэгтгээд санал болгоё дөө. Тэгээд энэ дуу үнэхээр гоё дуу болсон. Та ч бас сонсоод үзээрэй

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

R&B-д дэндүү том гарз тохиолдлоо.

Тиймээ. Энэ бол дэлхийн гайхамшигт уран бүтээлч. Энэ дуучныг мэдэхгүй танихгүй хүн ховор байхаа даа. Би ч бас энэ дуучныг шүтдэг. Түүн шиг дуучин одоо ч дахиж гарч ирээгүй байгааг нуух юун. Гэвч жинхэнэ эрдэнэ маань 2009 оны 06-р сарын 25-ны үдэш Лос Анжелес дэх гэртээ зуурдаар таалал төгслөө. Гэхдээ тэр мэдээж үхээгүй. Энэ ертөнцөд хүн төрөлхтөн байгаа цагт түүний уран бүтээл заавал эгшиглэж бүх хүний сэтгэл дотор тэр амьдарсаар байх болно.







Түүний гайхалтай дуунууд их олон байдаг. За нэрлэнэ гэвэл бүх дууг n бараг нэрлэх байх.




  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

HIT RnB


Тиймээ. Өнөөдрөөс өдөр бүр мэдээ нэмж байхыг хичээнээ гэж. Тэхээр би өөрийн зүгээс таний заавал сонсох ёстой дуунуудыг санал болгосоор байгаа билээ. Энэ удаа мөн гайхалтай дуунуудыг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе.

1. Ray Charles - I got a woman (1955)
Жинхэнэ гайхалтай хүмүүсийн хамтарч хийсэн уран бүтээл. Мэдээж Ray өөрөө дуугаа зохиож продюсерээр нь RnB-ын амьд түүх ажилсан байна даа. Тэхээр энэ дуу тухай үедээ бүгдийг гайхуулж байсанд гайхах зүйлгүй байх. Одоо ч дууг ашиглаж хит дуу гаргасан уран бүтээлч цөөнгүй би шүү. Жинхэнэ гайхамшиг...
Producer: Jerry Wexler Label: Atlantic



2. XScape - Just kicking it
(1993)
Охидын RnB хамтлагууд 90-д оны үед нилээдгүй олон байсан. Тэдний нэг XScape юм. 4н гишүүнтэй хамтлаг эхний дуугаараа л шилдэг жагсаалтуудыг тэргүүлж чадсан юм. Энэ дуу нь тэдний хамгийн өндөр амжилт дагуулсан уран бүтээл юм.
Producer: Jermaine Dupri Label: Sony BMG




3. Imajin - I'm feeling you (1999)
Энэ дууны намуухан хэрнээ ритмлэг аялгууг сонссон хүн бүр бараг дагаж дуулна байх. Таны мэддэг дуу л байх. Надад тэхдээ сонсохоор нэг л сайхан санагдаад байдаг юм. 1998 онд байгуулагдсан хөвгүүдийн хамтлаг. За тэгээд хөвгүүдийх гэдэг утгаараа их нарийхан шингэн хоолой сонсогдоно шүү дээ.
Producer: Lionel Bussey Label: Jive records



4. Robin thicke - Can you believe (2007)
Энэ бол гаднаа цагаан аристанч гэсэн дотроо жинхэнэ хар уран бүтээлч юм. Үнэхээр гайхалтай. Би нилээн олон дуунд нь дуртай. Тэр дундаа энэ дуунд дэндүү их дуртай. Дууны үг ая за тэгээд бусад хослол жинхэнэ Soul болсон доо. Мэдээж Hiphop/soul биш гэдгийг анхааруулья. Гайхалтай шилдэг өөр хэлэх үг алга даа.
Producer: Robin thicke Label: Interscope




5. Duffy - Warwick Avenue (2008)
Энэ түүний хит Mercy дуу шиг амжилт үзүүлэйгүйч жинхэнэ гайхалтай дуу. Зөөлөн намуухан Soul дуунд дуртай нэгэнд нь хамгийн шилдэг дуу нь ч байж болох юм. Энэ гайхалтай дуучны аялан тоглолт одоо хүртэл үргэлжилсээр байгаа нь түүний цомог үнэхээр сайн болсон гэдгийг батлаж байгаа юм.
Producer: Jimmy Hogarth Label: Mercury records


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

New rnb дуунууд

Зак зак. Ингэж блогтоогоо мэндлэх гэж. Нээрээ би дипломоо хамгаалаад төгсцөн шүү. Миний хувьд маш том нэг алхамаа хийж байгаа явдал юм. Голч 4-с 3.91 шүү. Одоо ингээд ажилчин ангийн тоонд миний бие нэмэгдэж байна. Тэхдээ блогоо бас радиогаа орхихгүй ээ. Нэг хэсэг ерөөсөө блог битий хэл нэтэд орж чадахгүй байсан. Одоо харин сайн мэдээ нэмээд авья. Шинэ дуу од шиг их байна.

1. Frankie J - Bring it back
Frankie J латин rnb энэ залуу алдарт продюсер Stargate-тай хамтарч цоо шинэ тун давгүй дууг хийсэн байна. Дуунд латин үгнүүд оруулсан нь бүр их таалагдсан.



2. Omarion - Thanks for nothing
Энэ залуу ойрд ийм тийм дуу гаргахгүй байсын. Тэгсэн саяхан нэгэн шинэ дуугаа бичүүлсэн байна. Түүний цоглог хэрнээ уянгалаг аялгуу сонсогдсон сайхан дуу болсон байна. Та ч бас сонсоод үз...



3. Amerie - Tell me u love me
Түүний шинэ цомог тун удахгүй та бүхний гарт хүрэх юм. Гэхдээ энэ бүсгүй өөрxлөгдсөн байна уу гэдгийг мэдээж эхний дуунаас нь та харж болох юм. Ямар ч байсан цоо шинэ дууг нь таньд санал болгоё.


4. Sammie - Day n night
За энэ дууг өөрийн хэлбэрт оруулж дуулсан байна. Тэхдээ яагаад ч юм Sammie анх гарч байснаа бодвол нилээд суларсан санагдсан. Тэхдээ энэ дуу нь давгүй шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

So you think you can dance season 5

Энэ бол жинхэнэ гайхамшигтай шоу юм. FOX Тv-р гарч эхэллээ. Эхний дөрвөн шоу үнэхээр гайхамшигтай байсан болохоор энэ жилийх ч бас гайхалтай болно гэдэгт итгэж байна. За тэгээд өнөөдрөөс эхэлж шоуны долоо хоног бүрийн бүжгээс хүргэх болно. Энэ жилийн шалгаруулалт үнэхээр хатуу чанга байсан. Тийм ч болоод тэр үү оролцогчид үнэхээр сайн байсан нь эхний шоунаас шууд харагдаж байсан. Шилдэг 20-н бүжигчидыг та бүхэнд танилцуулъя. Уул нь NTv-р гардаг юм. Гэхдээ болоогүй байхалдаа.

Шилдэг 20-н бүжигчин

Орчин үеийн (Contemporary)

1. Ade Obayomi .................. 2. Caitlin Kinney

3. Jeanine Mason ................. 4. Paris Torres

5. Brandon Bryant ............... 6. Jason Glover

7. Vitolio Jeune .................. 8. Ashley Valerio


Jazz/Contemporary, Broadway

9. Evan Kasprzak ............ 10. Kayla Radomski

11. Karla Garcia .................. 12. Randi Evans


Hip hop , Popping

13. Tony Bellissimo ........14. Phillip Chbeeb


Salsa , Latin Ballroom

15. Jonathan Platero ........ 16. Janette Manrara

17. Max Kapitannikov ........... 18. Asuka Kondoh


Lyrical/Contemporary, Ballet

19. Kupono Aweau ........... 20. Melissa Sandvig


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS
: