Итгэл миний зүгээс таньд заавал сонсох ёстой дуунуудын жагсаалтыг үргэлжлүүлэн хүргэж байна. Мэдээж эдгээр дуунуудыг 100 болохоор нь та бүхэнд татахаар хүргэх тул хүлээж байгаад татан авах боломжтой. Анхны буюу жинхэнэ R&B/Soul дуунаас эхлээд орчин үеийн дуу хөгжим байгааг ч нуух юун. Миний бодлоор шилдгүүд тул та ч бас өөрийнхөө санал бодлыг тусгаж болно. Мэдээж сэтгэгдэл гэдгийг мэдэж байгаа.
1. Natalie williams - This will be (1975)
Жинхэнэ од болоход заавал царайлаг байх ёстой гэж боддог хүмүүс цөөнгүй бий. Харин энэ дуучин бүсгүй энэ бол тийм биш юм гэдгийн илэрхийлэл болсон дуучин. Энэ дуучны од болох гарааны дуу гэвэл зохих байх. Soul жанарт багтах ба нилээн олон киноныы дуу болж байсан болохоор та аягүй бол дагаад дуулах байх.
Producer: Chuck Jackson, Marvin Yancy Label: Capitol
2. Toshi Kubota - Masquerade (2001)
Энэ дуучин азийн Soul хөгжмийн хаан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Анхны Motown-ны ази дуучин. Гайхамшигтай аялгуу хоолой 2 нь нийлж жинхэнэ цогц дуунууд гаргадаг даа. Удахгүй шинэ цомог нь гарах гэж байгаа юм байна лээ. Япончууд аргагүй л бүхий л урлагийн төрлийн дэлхийн шилдэгүүдтэй өрсөлддөгийн нэг жишээ энэ юм.
Producer: Raphael Saddiq, Toshi kubota Label: Motown
3. Nikka Costa - Like a feather (2001)
Маш өвөрмөц хоолой бас дуугаралт нь түүнийг шилдэг гэж үзэгдэхэд хүргэсэн дуучин бүсгүй юм. Та клипыг үзээд ойлгох байх. Soul Funk R&B бүгд цогцолсон дуу гэж хэлж болно.
Producer: Nikka Costa, Justin Stanley, Mark Ronson Label:Virgin
4. Mary j blige & Lil Kim - I can love u (1997)
Hiphop/Soul хөгжмийн хатан хаан гэгдэх энэ алдарт дуучныг одоо мэддэггүй хүн гэж байхгүй байх. Бүгд түүнийг жинхэнэ утгаар нь хүндэтгэдэг. Түүнд сайн олон олон уран бүтээлүүд байгаа. Тэндээс таньд онцгойлох нэг дууг хүргэж байна. Дотоод сэтгэлээсээ сонсож чадвал жинхэнэ гайхамшигтай дуу.
Producer: Rodney Jerkins Label: MCA
5. Jonh legend - Another again (2006)
Жинхэнэ Soul энэ шүү дээ. Хөгжим нь хүртэл сонсох тусам аялгуунд уярмаар сайхан. Энэ дуучин жинхэнэ ховор эрдэнэ шиг авъястай нэгэн дээ.
Producer: Kanye West Raphael Saadiq Label: G.O.O.D. 
Заавал сонсох ёстой дуу цуврал
Цасан дундах тэмдэглэл
Би энэ цасанд хичнээн их хайртай гэж санана.Өчигдөр ажилаа тараад алхаж явахдаа сайхан цастанд дарагдах шивдээ. Хавар ирсэн ч гэсэн цас биднийг орхисонгүй. Утсаараа хэдэн зураг авлаа. Их муу зурагнууд байгаа байх. Тэхдээ сайхан байсан. Цаснууд надад хэдэн үг шивнэх шиг болсон доо. "Итгэлээ чи ганцаардаад байгаа юмуу. Би байна шдээ." гэх шиг болсон хэхэ. Ойрдоо жаахан уйтгартай байсан болохоор тэгж бодогдсон байх. За тэгээд цас орж газар дэлхийд чийг өгч удахгүй сайхан цэцэг ногоо ургана шүү дээ. Хаврын синдром нь хөдөлсөн хүмүүс хаа сайгүй байна лээ. Тэгээд тэднүүстээ амжилт хүсэе дээ. Та нар чаднаа гэж. Нээрээ гэнэт хэдэн мөрт орж ирлээ.
Цас чи ягаад сэнгэнэсэн зөөлөн юм бэ
Цаг үргэлж шижигнэн хаялдаг юм бэ
Сэтгэлийн гүндэх гунигийг хараад
Сэрээх гэж юунд будардаг юм бэ
Аргагүй дээ чи хүйтний илэрхийлэл
Алга болоод шингэчихдэг ус
Ганцаардал гэдгийг мэдэхгүй олон
Гялалзсан цагаан мөнгөн шигтгээ
Шинэ дуунууд
Шинэ дуунд дуртай залуучууд анхаарлаа хандуулаарай. Би та бүхэнд HI-FI 98.9 радио дээр Итгэлийн ритм нэвтрүүлгээрээ санал болгосон дуунуудаа хүргэж байгаа билээ. Илүү ихийг мэдий сонсы гэвэл намайг сонсоно биз. Тэхээр энэ долоо хоногт олонч гоё дуунууд байгаа. 2 хувааж хүргэе гэж бодлоо. Дуунуудыг хэрвээ та хүсээд сэтгэгдэл үлдээвэл би таньд татах хаягийг нь өгөх болноо.
1. London - Do to me (ft S.Christopher)
Шинэ залуу уран бүтээлч энэхүү залуу тун сайн дуу хийсэн байна. Надад маш их таалагдсан. Таньд ч бас тэгнэ гэж найдаж байна.
2. Rick Ross ft John legend - Magnificent
За энэ дуунд хэлэх үг алга. Анх сонсоод л таалагдсан дуу. Шууд бүжиглэмээр санагдсаныг нуух юун. 
3. Day 26 - Lemme Luv You Girl
4. Daniel Merriweather Ft Adele - Water And A Flame
Сонсох дуртай 2 Soul/RnB дуучдын шинэ дуу гэжаагаа.

Video
Ойрдоо гадаа цас энтэр ороод их сайхан байна шүү. Миний амьдрал ч энэ цастай өдрүүд шиг сайхан байлаа. Нилээдгүй олон хоног зав багатай байсныг нуугаад юу хийхэв.
За тэгээд цоо шинэ клипүүд ч нилээдгүй олон гарчиж. Татахаар олох гэж бас нилээдгүй цаг зарсан шүү. Сайн бичлэгтэйгээр та бүхэндээ тэгээд хүргэе. Татаж аваад хадгалахгүй юу дөө хүсэж байгаа нэг нь.
1. Ciara ft Justin - Love sex and magic
Rapidshare / Depositfiles
2. Dream ft Mariah carey - My love
Баяртай сургууль минь
Өнөөдөр сүүлчийн хичээл байлаа. Саяхан нэг хөдөөний хүүхэд дээд сургуулийн босго алхаж байсан чинь одоо төгслөө баяртай гээд явж байна даа. Гунигтай байна шүү. Инээд баясал, гомдол гуниг, хайр гээд л бүгд л байлаа. Хамт уух үедээ ууж, тоглох үедээ тоглож муудалцаж үзсэн... Ангийхандаа амжилт андуудаа.... Амьдралын шугамруу алхан орж байна даа. Нийт залуусдаа амжилт хүсэе. Бид чаднаа гэж... Тэгээд гэнэт зориг өгөх хэдэн дуу тавихаар шийдлээ.
1. Уяхан цэнхэр хавар
2. Сүүлчийн хонхны дуу
3. Нууц амраг чинь болъё
Оюутан нас ингээд ард үлдлээ. Хамгийн сайхан цаг мөч гэж хэлж болно шүү. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрчээ. Нэг л сэтгэл гонсоймоор л юм. Ингээд 20тойдоо амьдралын замруу нислээ дээ.
Баяртай баяртай сургууль, оюутан нас, багш нар, ангийн андууд минь...
Таны заавал сонсох ёстой дуунууд #7
За таны заавал сонсох ёстой R&B/Soul дуунууд үргэлжилж байна. Мэдээж энд дандаа шилдэг дуунууд байрлуулж байгааг та бүхэн гадарласан байх. За тэгээд энэ жагсаалтанд та өөрийнхөө дуртай дууг оруулахыг хүсвэл сэтгэгдэл маягаар үлдээж байгаарай гэж.
1. The Emotions - Best of my love (1977)
Дууны хувьд тухайн үеийн олонч чартуудыг тэргүүлсэн орчин үеийн залуус ч дуртай дууны нэг юм. Ерөнхийдөө диско soul дуу болсон бөгөөд орчин цагийн одод ч энэ дууг өөрийнхөөрөө дуулж байсан удаатай.
Producer : Maurice White Label : Columbia Records
2. James brown - Papa's Got a Brand New Bag Pt. 1 (1965)
Тэр бол жинхэнэ гайхамшиг шүү дээ. Бусдаас онцгойрохын тулд тэрээр R&B-Soul-Funk болсон гэж болно. Зарим нэг хүн түүнийг R&B биш гээд байдаг юм. Миний бодлоор бол тэр 60,70-аад оны жинхэнэ R&B од шүү.
Producer:James Brown Label: King
3. Tevin Campbell - Can we talk (1993)
Энэ 90-ээд оны шинэ жакын урсгалын дуунуудын нэг юм. Тэхдээ дууны ая үг энтэр бол янзын шүү дээ. Тэхдээ түүний алдартай дууны нэг бөгөөд үүн шиг гайхалтай дуу олон байдаг юм.
Producer: Babyface Label: Warner Bros. Records
4. Amy Winehouse - Stronger than me (2003)
Эми эми... Зак уул нь ч гайхалтай дуучин бүсгүй шүү. Түүнийг хараагүй байхдаа үнэн хөөрхөн царай бодогдож байсан. Гэвч хартал жинхэнэ харгиа баагий байсан шүү. Нэг тийм нь хар тамхи гээч зүйл түүнийг алаад байгаа юм. Өнгөрөгч оны Граммын шагналыг түүсэн ба бусад ёслолуудыг ч алгасаагүй бужигнуулсан даа.
Producer: Salaam Remi Label: Island
5. Dwele - Find a Way (2003)
Орчин үеийн хамгийн шилдэг Soul дуучин залуусын нэг юм. За тэгээд нилээдгүй олон цомгийг гаргаад амжсан энэ залуу 2008 онд ч өөрийн " Sketches of a Man" шилдэг цомгоо гаргасан. Тэхдээ энэ дуу нь түүний 2дох цомгийн төдийгүй түүнийг алдарын оргилд хөтөлсөн дуу гэж болно.
Producer:Timothy Maynor,Ronald Estill Label: Virgin Records
Шинэ Клип
Мэдээж шинэхэн гоё клипүүдийг уран бүтээлчид маань хийсээр байна. Одоохондоо Монгол шинэ R&B клип олж үзээгүй байна. За тэхээр нилээд клипүүд байгаа тэвчээртэй үзээрэй гэж...
1. Eric Benet - Chocolate Legs
Chocolate Legs @ Yahoo! Video
2. Jessy Boykins III - Pantyhosy
Jesse Boykins III- Pantyhose(Official Video) from Jesse Boykins III on Vimeo.
3. Jazmine Sullivan - Dream big
Rapidshare / Megaupload
Шинэ дуунууд
За тэхээр блогтоо шинэ дуунууд байнга санал болгож байна гэж хэлж байсан ёсоороо хэдэн дууг хүргэе. Надад таалагдсан шинэ дуунууд энэ долоо хоногт нилээдгүй байлаа. Гэхдээ тэндээс онцгой гэснийг нь хүргэж байгаадаа таатай байна. Миний блогийг хүмүүс мэддэг болж байгаад баяртай байна. Сэтгэгдэл үлдээдэг болбол би их баярлана шүү дээ.
1. Micheal jackson - Never can say goodbye (Beatnick remix)
Энэ алдарт Jackson 5 ах дүүсийн хамтлагын 1971 оны хит дууны шинэ хувилбар бөгөөд үнэн гоё болсон байнлээ. Гайхалтай шүү. 
Never Can Say Goodbye (Beatnick & K-Salaam Remix) - Michael Jackson
2. Lisa shaw - Feel
За түүний хувьд electro/soul , Uk garage жанараар дуулдаг. Өмнө нэг цомог гаргасан ба энэ дуу нь Free шинэ цомогт нь багтсан юм.

Feel - Lisa shaw
3. Montell Jordan & Cece Peniston - He say she say
Давгүй шинэхэн дуэт уран бүтээл. Мэдээж Soul дуу байгаа. Энэ мэтчилэн жаахан уянгын гоё дуу ойрдоо нээх гарсангүй.

|
4. Stevie Hoang - Shawty
Ази гаралтай энэ залуу овоо сайн юмнууд хийгээд байдаг юм. Одоо ч олон залуусыг байлдан дагуулах дуучдын нэг болох байх гэж итгэж байгаа. Хамгийн сүүлд гарсан нэг дууг нь найз Гэрэлт-Од маань дээр санал болгож байсан. Харин одоо би таньд санал болгож байна.

|






















