Winter...


За сонин сайхан юу байцгаана залуусаа. Надаар сонин их байгөө. Хорио тавигдаад үнэн гоё байна. Дээрээс нь оны шилдэг дуунууд шалгаруулах энтэр гээд тэрүүхэндээ бас завгүй байлаа шдээ. Өвөл үргэлжлээд л гоё байнаа. Заримдаа дуу сонсонгоо гадуур цэвэр агаарт алхаад л. Тэхдээ цэвэр ч гэждээ мэдээж өнөөх утаагаар амисгална лдаа. Цаг хугацаа харавсан сум шиг л хурдлах юмаа. Он гарах болсон байдаг. 2009 онд би чинь юу хийж бүтээлээ гээд л бодлоо. Овоо их юм амжуулжээ. Тэрүүхэн тэнд өөрөөрөө бахархах сэтгэл төрж байв шүү. Та ч бас энэ талаар бодоод нэг үзээрэй. Шинэ жил гээд энд тэндгүй хүмүүс бэлдэж мэлдээд айн. ТВ-р нуль шинэ жилийн урамшуулал зарласан рекламууд. Аманд хүртэл шинэ жилийн дуу аялагдаад гоё байна шдээ. Тэхдээ яагаад ч юм яаг шинэ жилийн үдэш нээх онцгүй болчдын. Тэгэс ингэс гээд л шинэ он гардаг. Энэ жил өөр байлгах гээд үзнэ дээ. Ажилтай л таарчдаггүй юм бол. Нээрээ хэд хэдэн шинэ жилийн дуртай дуугаа оруулахаар шийдлээ бас цастай хөөрхөн клип. Сонсоод бас үзээд сэтгэгдлээ бичнэ биздээ.

Яаг цас орж байх үед хотын гудамжаар алхахдаа энэ дууг сонсоорой.



Харин энэ дууг хайртай хүнээ бодохдоо сонсвол ч...

2 Сэтгэгдэлүүд байна .

  1. 메리 크리스마스! хэлэхдээ:

    favourite Xmas songs :
    -Frank Sinatra let it snow ...
    -Silent night
    -All i want For Christmas
    Sarantuya - shinehen tsasnii bujig :D:D

  2. 메리 크리스마스! хэлэхдээ:

    ehnii duunii ner ni yu ve ? saak duu ve yadag ...yaag ter udur bolstiim shig boldog beeshd keke

Сэтгэгдэл үлдээх