Маш гоё шинэ дуунууд...
За залуустаа энэ долоо хоногийн шинэ дуунуудаа танилцуулая. Энэ долоо хоногт маш гайхалтай хэд хэдэн дуу олж сонслоо. Тун удахгүй он гараад гайхалтай дуучин өөрсдийн шинэ цомгоо гаргахаар товлосон байнлээ. Тухай бүрд нь хамгийн түрүүнд би та бүхэндээ хүргэх болноо. Уул нь дуунууд нь байгаа лдаа. Тэхдээ далд байлгаж байгаад он гарахаар нэг мөсөн цөм хийх гээд байнаа Итгэл чинь. Хуучин оноо дүгнэж оны шилдэг RnB/Soul 100н дууг бэлдэж жагсаах гэж байгаа. Таньд санал болгох дуу байвал хэлээрэй гэж...1. NLT - My Sweet Baby
Эргээд залуусын хамтлаг хүчээ авч байгааг бүгд мэдэх байх. Тэдний нэг миний сонсох дуртай NLT хамтлаг шинэ дуугаа гаргасан байна. Надад лав арай өөр, англи талын РнБ хамтлаг юм шиг санагдаад байгаан.

2. Mary J Blige Ft Jazmine Sullivan - Gonna Make It
Jazmine-ы хүчтэй хоолой энд жинхэнэ цөм авч байна даа. Ритмлэг Soul дуу гэж ихэнх хүмүүс үзсэн байна лээ. Угаасаа Jazmine РнБ/Поп юм хэзээ ч хийдэггүй. Надад лав их таалагдаж байна. Иймэрхүү дуу гараагүй удсан байна гэж...


3. Alicia Keys - Loverman
Үнэхээр гайхалтай дуу. Сонсох тусам улам унамаар. Надад зориулцан ч юм шиг хэхэхэ. Цомогт нь багтаагүй дуу болохоор бүр гоё айн. Best best best... I like it...

4. Usher - I Love You 2
Зөвхөн гитартай дуу. Тэхдээ нөгөө элдэв бусын дуугаралттай дуунуудын хажууд хол тасархай. Usher нэг л сонин сонин дуу гаргаад байсан энэ дуу нь жинхэнэ гайхалтай дуучин маань эргээд ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүллээ. Энэ дууны үгийг сужаагаад дуулнаа хэхэхэ. Маш гоё дуу.

За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.
0 Сэтгэгдэлүүд байна .
Сэтгэгдэл үлдээх