Тун удахгүй...


За өдрийн мэнд. Ажил амьдрал бүх зүйл тань хэвийн үргэлжилж байгаа гэдэгт итгэлтэй байна. Он гараад халуухан гайхалтай цомгууд нээлтээ хийх гэж байгаа мэдээг та бүхэндээ миний бие хүргэе. Бидний сайн мэдэх дууг сонсох дуртай Corinne Bailey Rae, Sade нар шинэхэн цомгоо гаргах гэж байна. Бүр эхний дуунууд нь аль хэдийн дэлхий нийтэд хүрээд эхэлсэн байна. Бүр клиптэй болцон. Тэхдээ дуугаа албан ёсоор гаргаагүй байна. Би та бүхэнд ямар ч байсан клипыг нь хүргэхээр шийдлээ.

Corinne Bailey Rae - The Sea

Цомог албан ёсоор 2010 оны 2-р сарын 1нд нээлтээ хийх бөгөөд хамгийн эхний дуу I'd "Do It All Again" нэртэйгээр яг энэ өдөр нээлтээ хийх юм байна. Энэ цомогт Corinne бүх бие сэтгэлээ зориулсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд түүний хамгийн их хайрлаж байгаа дуу нь өөрийн хайрт нөхөртөө зориулсан "Are You Here" юм байна. Түүний нөхөр энэ хорвоог харамсалтайгаар орхисон юм байна. За одоо бидэнд хүлээх л үлдэх шив дээ.

1. Are You Here
2. I'd Do It All Again
3. Feels Like The First Time
4. The Blackest Lily
5. Closer
6. Love's On Its Way
7. I Would Like To Call It Beauty
8. Paris Nights/New York Mornings
9. Paper Dolls
10. Diving For Hearts
11. The Sea



Sade - Soldier of Love


Английн хамгийн гайхалтай хамтлагийн нэг Sade хамтлаг шинэхэн цомгоо мөн ирэх онд 2010 оны 2-р сарын 8нд "Soldier of Love" нэртэйгээр гаргахаар болсон байна. Эхний дуу нь дэлхий дахинд аль хэдийн нээлтээ хийн яг одоо радио станцуудаар явж эхлээд байгаа юм байна. Тэдний 6дах энэхүү цомог Sony records-с гарч байгаа бөгөөд хамтлагийн дуучин бүсгүй Sade Adu болон Mike Pela нар продюсераар нь ажилсан байна.

1. The Moon and the Sky
2. Soldier of Love
3. Morning Bird
4. Baby Father
5. Long Hard Road
6. Be That Easy
7. Bring Me Home
8. In Another Time
9. Skin
10. The Safest Place



Одоо бүгдээрээ цомгоо хүлээн дуунуудыг нь сонсоод суух л үлдэх шив дээ...

1 Сэтгэгдэл байна .

  1. Anonymous хэлэхдээ:

    woow i liked this song ^^looking forward to hear New Album of Corine bailey .and luving this video , so deep .

Сэтгэгдэл үлдээх