AIDS түүний эсрэг бүгдээрээ тэмцэцгээе.



…Чамд зориулсан магтаал, талархлын үгс чамайг зүхсэн хараал болон эгэх болно. Чам руу талимаарч байсан харц бусдыг л ширтдэг болно. Урин дуудаж байгаа инээмсэглэл бол үнэн хэрэг дээрээ чамайг ганцаардуулах гяндан юм шүү дээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ ба ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг өдөр. Энэ өдөр хүмүүс бие биенээсээ “Бид ХДХВ ба ДОХ-той бишгүй л тэмцлээ. Тэгээд тусыг олов уу?” гэж асуух нь олширчээ. Өнөөдөр манай оронд ХДХВ-ийн халдварын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нэг үеэ бодоход ХДХВ ба ДОХ-оос айж цэрвэн, сандарч, мэгэддэг нь багассан бололтой. Харин халдвар авсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь гачлантай. Нэг талаас хувь хүн ХДХВ ба ДОХ-ын асуудалд анхаарна уу байна уу, хамаагүй юм гэхэд улс орон яагаад ч чих дөжирч, дасал болж болохгүй. Анх дэлхий дахинаа ХДХВ-ийн вирус бүртгэгдсэнээс хойш хоёр зууныг дамжин гучаад жил болж байгаа ч хүн төрөлхтөний гайхамшигт ухаантнууд түүнийг анагаах эм танг нээн гаргаж чадаагүй нь бид бүхнийг хамгийн ихээр санаа зовоож байна. Хаа очиж урьдчилан сэргийлэх арга байгаа нь бидэнд аз юм даа.

Дэлгэрэнгүйг www.news.mn - s




1 Сэтгэгдэл байна .

  1. viky хэлэхдээ:

    sanamsargui taria maria ch gedimu tiim baidlar tussan humuus l aimr uruvdmuur..

Сэтгэгдэл үлдээх