RSS

Өөр...гэхдээ шинэ

Тиймээ миний зүгээс RnB/Soul-с бусад урсгалын дуунуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа ч бас хэд хэдэн маш их таалагдаад байгаа дуунаасаа хүргэе гэж шийдлээ. Зарим хүмүүс магад зөвхөн нэг урсгалд үнэнч байдаг байх. Миний хувьд тэр бүх урсгал нь нийлээд эцсийн эцэст хүнд таашаал өгөх гайхалшигт нэг цогц гэж боддог. Бүгдэд нь давуу тал бий учраас аль аль өнцгөөс харж ойлгохыг хичээдэг гэж болох юм. Өнөөдөр chillout, reggae, electro pop урсгалын шинэ дуунууд санал болгох гэж байна. Мэдээж таньд таалагдвал яаж ийж байгаад олоод авна гэдэгт итгэж байна. Бүр олдохгүй бол надад хандаарай.

1. Florence and the Machine - You've Got the Love (xx remix)
Маш өвөрмөц сонирхолтой дуу. Цаанаа л нэг хүнд эрч хүч өгдөг гэж болно. Аялгуулаг дуунд дуртай хүмүүст таалагдах байх. Хамтлаг 6 гишүүний бүрэлдэхүүнтэй 2 vocal 2уулаа гоё дуулна. Өөлөх юмгүй сайн уран бүтээл. Мэдээж ритмлэг хувилбар нь. Electro pop дуу.



2. Casker - Vague (ft Hey)

Солонгосыг бид өнөөх л хэцүү поп дуучид хамтлагуудаар төсөөлдөг. Гэвч энэ улсын урлаг Америкийн мэдлийн улс байсан болоод ч тэр үү үнэхээр гайхалтай хөгжсөн байдаг юм байна. Олж чадвал бусдыг алмайруулах продюсер, хамтлаг дуучид олон байдаг юм байна. Би хайж хайж нэг гайхалтай хамтлаг олсон юм. Бусад дуунуудыг нь сонирхоод үзээрэй. Хамтлаг 2 гишүүнтэй. Dj болон дуучин. Jazz chillout талдаа.



3.Rodney Hunter - Cool
Ази Америкийн эрлийз өнгөт аристан Dj. Яг энэ уран бүтээл нь ази аялгуутай ч гэсэн барууны хэлбэр шингэсэн chillout юм. Энэ төрлийн дуу хөгжим сонирхдог хүмүүс шүүмжлэнэ биздээ. Надад лав таалагдсан.



4. Rox - Rock Steady

За нөгөө халуун орны янзын хөгжим дөө. Дууг сонсоод л нөгөө ногоон улаан шар өнгө санаанд орох байх. Тэгээд далай эрэг, халуун нар санаанд орох байх. Reggae дуу. Уул нь soul дуучин юм байгаан.




За тэгээд дуунууд таалагдаж байна уу яаж байна сэтгэгдлээ үлдээгээрэй. Эндээс аль нэг зургийг нь сонгоод өмнөх тоог нь бичсэн ч болно. хэхэхэ.

1. http://www.emocutez.com 2. http://www.emocutez.com 3. http://www.emocutez.com 4. http://www.emocutez.com

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: