RSS

Цасан дунд ганцаар...

За чөлөөт цаг гэж надад бараг гарахаа байж. Ажилд явлаа. Ядарсан амьтан гэртээ орж ирээд ор хараад л нам. Тэгээд сэрээд дахиад явах бэлтгэлээ базаана. Тэгээд унтана. Ажилд дуудагдана. Гэрээс ажлын зүг. Нэг хэвийн тогтсон урсгалд баригдаж байх шиг байна даа. Яджаахад манай ажил сайн амрахыг шаарддаг. Тэгэхгүй бол нөгөө насны эцэст өвчний үүр уурхай болно гэсэн үг. Би нэг иймэрхүү байна даа. Блогтоо ч орж ч чадахгүй байх шив дээ. Тэхдээ аль болох чадхаараа мэдээ нэмээд л байна гэж амлая даа.


Өчигдөр үнэхээр гайхалтай өдөр байсныг нуух юун. Яг шөнө ажлаас буугаад гадаа гартал ёооё ямар гоё байсан гэж санана. Цасан зөөлөн хаялаж байдаг юмдаа. Баярлаад л алхахаар шийдлээ.Уул нь гэрлүү хүргэдэг унаа хүргэж өгдөг л дөө. Ийм сайхан байхад алхахаас өөр яахавдээ. Нэг дуу сонсоод л дагаж аяласан шиг алхлаа. Энэ дууг нэг жазз найз цаснаар сонсоорой гэж байсан лдаа. Тэхдээ угаасаа би So you think you can dance-с дууг нь түрүүлээд мэдцэн байсан юм. Тэгээд сонсоод аялаад бүжиглэх шахам явлаа гэж. Тэгээд та нарт бас энэ дуугаа санал болгоё гэж шийдлээ. Бүжигтэй нь хамт хэхэхэ.


Jamie Cullum - I Only Have Eyes For You



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: