RSS

Цас цас... Би энэ цасанд хичнээн дуртай гээч...

Би анх блог нээхэд бас цастай байсан шиг санаж байна. Бас нэг цасны тухай шүлэг бичиж байснаа санав... Дахиад л миний дуртай улирал ирж байна даа. Цас ороод л... Бүх зүйл амгалан бас зөөлөн. Цагаан өнгөөр бүх зүйл туяараад л цаанаа л нэг сайхан байдаг юм. Яахав нэг хэцүү нь өнөөх шуурга л байх. Бүгд дулаан хувцасаа өмсөөд цасан дээр алхлаад урагшаа гэж. Гэнэт нэг шүлэг тэрлэмээр санагдчихлаа. (яая яруу найрагч шиг тэ... халит мөрөөдөв )
Winter Энэ миний өмнө нь бичэж байсан шүлэг байна хэхэ.

Цас намайг чиглээд зөөлөн орж байна
Бодлын хязгаарт гэрэл болон цайрч
Сэтгэлийн гүнд чимэг болон гялалзаж
Хайрын галд оч нэмэн бадрааж
Будран хөврөн чимээгүй хаялаж байна.
Цас чамайг чиглээд зөөлөн орж байна.
Зүрхний хэмнэлд хүч болон царцаж
Зүүдний тэнд түүх болгон сэргээж
Амьдралын голд чийг болон шингэж
Хөвөрч будран чимээгүй хаялаж байна.
Цас намайг чамайг бүгдийг чиглээд
Цайран гялалзаж зөөлөн бударч байна.
Цас бодол хайр амьдарлыг чиглээд
Царцан өдөөж чимээгүй хаялаж байна.








  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: