RSS

Үе үеийн шилдэг дуунууд

За би өөрийнхөө дуртай РнБ дуунуудыг цуврал болгож та бүхэнд хүргэж байгаад нэг хэсэх орхигдуулсан юм шиг байна. Өнөөдөр хэдэн дуртай дуугаа санал болгоё. Та харин заавал сонсож үзээрэй. Тэгээд надад чи энэ дууг энэ жагсаалтандаа оруулаач гээд санал болгоод хэлбэл бүр л сайн байна. Миний блогоор зочлогсод нэмэгдэж байгаа гэж найдаж байна. Хэрвээ таны найз ч юмуу РнБ-д дуртай бол та миний блогийг санал болгох байх гэдэгт итгэж байна шүү цаад Итгэл чинь...

1. Big Mama Thornton - Hound Dog (1953)
Алдарт Hound dog дууг анх хэн дуулсан гэж санана. Мэдээж энэхүү Rock n Roll ,Blues болон Rhythm and Blues хөгжмийн ээж Бүдүүн ээж Thornton юм. Мэдээж 1953 онд дуу бүх дэлхийг доргиож чадсан төдийгүй дууны cover хувилбарууд он дарааллан гарсаар байсан ба тэдний нэг алдарт Elvis-ийн хувилбар юм.
Producer: Johnny Otis Label : Peacock Records



2. Zapp - I Heard It Through the Grapevine (1983)
Гайхалтай фанк хөгжим. Дээрээс орчин үеийн өнөөх электроник дуугаралт ч гэсэн байгаа. Ах дүүсийн алдарт хамтлагийн нэг энэ хамтлагийг мэдэхгүй бас 80-д оныхноос цөөхөн байдаг байх дөө.
Producer: Roger Troutman Label: Warner Bros



3. Xscape - Who Can I Run To (1995)
Охидын хүчтэй хамтлаг 90-д онд ид хүчээ авч байсныг бүгд мэдэх байх. Мэдээж тэдний нэг Xscape юм. Тэд The Jones Girls хамтлагийн 1979онд гаргасан дууг cover хийсэн бөгөөд РнБ чартуудыг дуу шууд тэргүүлж чадсан юм.
Producer: Jermaine Dupri Label: Columbia



4. Jamiroquai - Just Dance (2001)
Хуучны диско дууг санагдуулам жинхэнэ хэмнэл бүхий дуу. Энэ дууг сонсоод л та өөрийн эрхгүй бүжиглэх байх. Энэ залууг би хувьдаа их өндөр үнэлдэг. Үнэхээр уран бүтээлч бас хуучныг эрэлхийлсэн жинхэнэ алт гэж...
Producer: Rick Pope Label: Sony Soho Square



5. Eve & Gwen Stefani - Let Me Blow Ya Mind (2001)
За РнБ гэхээс илүү хип хоп гэж болохоор дуу. Гэхдээ миний хувьд РнБ талдаа юм шиг санагддаг. Клип мэдээж гоё. Gwen мэдээж халуухан. Нуль халуухан уран бүтээл. Энэ дууг нэг хэсэг хит болоогүй гэвэл алдас болох байлгүй дээ.
Producer: Dr. Dre, Scott Storch Label: Interscope

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

3 сэтгэгдэл:

жааззы said...

энэ Eve& Gwen stefanni багадаа сонсдог л бсым бн , бас нэг Eve& Alicia Keys 2 iin дуу бдаг даа , нээг гоё жийнс өмсцгөөцөн дуулдий шдээ

жааззы said...

водпод миксийн дуунууд нь давхцаж яваад бх шигээ, Xscape_who can i run to аргагүй л 90 ээд оны шилдэг бх шиг бн да тэ лүүүв ит.

R&B Итгэл said...

Hehe. Vodpod davhcval shuud pause hiichih. Tgd duunuudaa sonschihgui yu doo. GD L

Post a Comment

: