RSS

New soul

Тиймээ жинхэнэ урлаг. Soul дууг сонсох тусам чихэнд зөөлөн уусдаг гэж болно. Амттай шоколад шиг л. Яая лаг зүйрлэсэн шүү. За тэгээд миний муу бяцхан блогоор зочилдог таньд баярлалаа. Та нар л надад эрч хүч урам зоригийг хайрладаг шүү. Ойрд сэтгэл санаа муу байлаа. Бүх юм бүтэхгүй. Тэхдээ энэ үед Soul дуунууд л намайг тайвшруулж аргадаж байлаа. Ер нь нилээн олон дуу байгаа. Тэндээс сонгож та бүхэндээ хүргэж байгаа. Магадгүй та бүгдийг нь шимтэн сонсохыг хүсвэл HiFi 98.9 дээр мягмар пүрэв гарагт 22-00 цагийн хооронд тэр дундаа 23.30-с сонсоорой гэж. Мэдээж сонсож үзсэн бол заавал санал бодлоо бичээрэй гэж. Мэддэг гоё Soul дуугаа хэлж өгвөл бүр их баярлана.


1. Monet - U Told Me
Маш зөөлөн хэрнээ хэмнэл ихтэй. Магадгүй та сонсоод өөрөө мэдрэх байх. Дуучны дуулах хэв маяг нь энгийн хэрнээ хоолой салгах нь чимэглээд л явна даа. Ер нь хөгжим нь чимсэн сайн дуу.



2. Shae fiol - Lonely & Lovely

Гитарын аялгуу soul хэв маягийн хослол. Дуучины хоолой цаанаа нэг гоё зөөлөн санагдаад байгаа. Аялгуу нь нээх гоё. Өөрөө дуугаа зохиогоод гитараа тоглоод дуулдаг дуучин. Шинэ дуучин амжилт амжилт. Soul дуучид өшөө олон болох болтугай.



3. Illastrate - Be Mine
Тиймээ гайхалтай. Anita Baker-ын дууг хэрхэн soul хэв маягт оруулсныг та сонсоорой. Dj залуун мэдрэмж үнэхээр гайхалтай. Сонсох бүр чихэнд нэг л уусаад ирнэ. Soul яагаад ийм гайхалтай байдаг юм бол?



4. Mayer Hawthorne - Shiny and New
Жинхэнэ 70-80д оны үеийн style мэдээж орчин үеийн бага зэргийн нэмэлт дуугаралт байгаа. Soul дууны нэг том онцлог нь дуучин, түүний дуулалт юм гэдгийг баталсан сайхан уран бүтээл. Дуу гэдэг мэдээж хөгжимөөс гадна дуучнаас шалтгаална. Үнэхээр шинэхэн гялалзаж байгаа уран бүтээлч. Motown ч нүдтэй юмаа.



5. Innosphere - Gotta Be Mine
Хип хоп продюсер, soul дуучин 2 нийлээд нэг хамтлаг байгуулсан байна. Kenny keys and Nina Rae. Soul хамтлаг нэгээр нэмэгдлээ гэж. Эхний уран бүтээл нь таалагдах байх.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 сэтгэгдэл:

Viky said...

Itgeliin rhymthm goy shd.(urvaj sharvaguishu etr..kk) Ugasa dandaa goy bna gj bhgui haaya yum butehgui muuhai bdag ldaa tehdee,goy yum bodood uudrug bhin bol neg l medhed muhai uye ungurtsun bdg. Mayer Hawthorne n aygu goyin blee.. tnx! ;)

Post a Comment

: