RSS

Шинэвтэр...

За тэхээр ойрдоо зав багатай байгаа болохоор блогоо түр хойш тависан байсан. Одоо ч зав бага л байна. Тийм учраас хэдэн шинэ дуунууд гялс байрлуулаадхая. Мэдээж шинэ олон олон гайхалтай дуунууд гарсан байгаа. Бас цомгууд гарсан. Татаад сонсож үзээд л байгаа. Миний блогоор зочилдог хүн нэмэгдэж байгаад баяртай байгаа. Энэ сэтгэгдэлүүд л надад блог хөтлөх урам зориг хайрлана шүү дээ. За тэгээд шимтэн сууж дуугаа сонсоод сэтгэгдлээ үлдээгээрэй гэж...

1. Rich Girl and NeYo - Shut up boy

Гэрэл гэгээ шиг гялалзаж яваа шинэхэн охидын хамтлаг нэг ийм дуу гаргаад амжсан байна. Мэдээж 2 долоо хоногийн өмнө бараг гарсан байх. Дууг тэр чигээр нь NeYo зохиосон бөгөөд өөрөө яаж дутах вэ. Хамт дуулаад амжсан байна. Таньд таалагдах байх.



2. Selah - Superstar
За шинэхэн дуучин энэ бүсгүй маш ирээдүйтэй уран бүтээлч. Тэхдээ дуу нь яахавдээ л санагдсан. Барууны радионууд энэ дууг тэхдээ бөмбөгдөөд байгаа. Тэдэнд их таалагдсан байх. Таньд ямар санагдаж байна даа.



3. Pixie Lott - If I Changed
Цагаан аристан РнБ/Soul гэжээгаа. Тэхдээ надад бол таалагддаг. Иx давгүй дуучин. Саяхан цомгоо гаргаад амжсан. Тэхдээ энэ дуу цомогт нь багтаагүй гэжаагаа хэхэхэ. Ер нь бол удаан хэмнэлтэй хүчтэй дуу.



4. Mr.Hudson - Time
Их өвөрмөц талдаа дуучин байна лээ. Яг цомгийг сонсож үзээгүй ч дуунуудых нь өнгө аяс Америкын Country music орцон давгүй санагдсан. Энэ дууны хувьд зөөлөн хэрнээ хүчтэй биттэй бас давгүй найруулгатай дуу.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 сэтгэгдэл:

music lover said...

Mr.Hudson davgui l sanaglaa sodon yum umnu ni Kanye tai "SuperNova" g duulj blu da te ?
Rich girl Shut up taalagdav .Ne-yo ch dundarshgu aviyastain ma gej keke

Post a Comment

: