Устай бол устай, дуутай бол дуутай бороотой өдрийн мэнд хүргэе. Би ч үхтэл бороонд норж авах шив дээ. Халуун ус тасарцан байхад нэг бодлын амар. Усанд орцон. Мэргэжлийн ажилдаа ороод ойрд их завгүй гүйгээд л байна. Хөлөө олчвол ч учиртай болох байх. За тэр яахав. Мэдээж шинэ дуунуудаа санал болгы. Та сонсоод өөрийн бодлоо надад үлдээгээрэй.
1. Mario & Brandy - Boom in it
Мэдээж РнБ дуучдын хамтарч дуулахыг алийг тэр гэхэв. Энэ тэхдээ маш их таалагдсан. Ойрд ийм дажгүй уянгын поп/РнБ дуу сонсоогүй болоод ч тэр үү их онцолмоор санагдлаа. Уянгын аян дээр таарсан beat бас дээрээс нь онцлог найруулга дуулалт. Бусдыг нь та сонсоод өөрөө мэдэх байх.
2. Lemar - U got me
Продюсер Timbaland-ийн шинэхэн хийсэн дуу. Явж явж дажгүй дуучин дуулсан. Нилээд цоглог хэмнэлтэй болохоор мэдээж залуучуудад их таалагдах байх гэж бодож байна. Сүүлийн үеийн РнБ хэв маягийн уран бүтээл...
3. Ryan leslie - U R not my girl
Жинхэнэ давгүй дуу гэж байгаа. Яаджаахад тэр үг нь их давгүй. Ryan өөрөө дуугаа хийдэг болоод ч тэр үү бусдаас нэг өөр байдымаа. Жаахан 90-д оны дуугаралт сонсогдоод байдаг юм. Жинхэнэ гоё дуу.
4. BX ft Oki - Biography
Монголын РнБ дуучдын төлөөлөл шинэхэн дуунууд цомгоо гаргасаар байгаа билээ. Тэдний нэг BX. Түүний I have a dream цомгоос нэг дууг нь өнөөдөр санал болгож байна. Энэ дуу нь яагаад ч юм их таалагдсан. Тэхдээ Dream-ын продюсерласан дуунуудын өнгө аяс харагдаж байсан. Dream сонсогдсон гэх юмуу даа. Миний л бодол. Тэхдээ сайн уран бүтээл.
New New New
Ангилал:
Санал болгох дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






1 сэтгэгдэл:
tnx goe duunudtai
amjil eddie 07
Post a Comment