Үе үеийн хит дуунуудыг та бүхэндээ өөрийн бодлоор түүвэрлэн хүргэж байгаа билээ. Мэдээж энэ жагсаалтанд мартагдсан дуу байвал та санал болгож болно гэдгийг хэлэхэд таатай байна. Аль болох олонд хүрсэн зарим нэг нь магадгүй хүрээгүй байж болох ч үнэхээр гайхалтай дуу учраас санал болгож байгаа юм. Мэдээж та сонсоод өөрийн бодлоо хэлэх нь чухал юм.
1. Boz Scaggs - Lowdown (1976)
Энэ дуу нь хөгжим дуучид продюсер 3-ын төгс нийлмэл уран бүтээл юм. Хөгжмийн нарийн дуугаралтууд олон арын хоолой, мэдээж гоцлол дуучин, продюерийн нягт сэтгэлгээ жинхэнэ нэгэн үеийн гайхамшигт дууг бүтээхэд хүргэсэн юм. Тухайн үеийн чарт-д тийм өндөр байрыг эзлээгүй ч жинхэнэ хөгжил сонирхогчид энэ дуунд хайртай байдаг. Boz Scaggs-ын зохиосон дууг Joe Wissert найруулан 1976 онд бүтээжээ.
Producer: Joe Wissert Label: Columbia
2. Isley Brothers - Between the Sheets (1983)
Уг дуу юугаараа жинхэнэ хитүүдийн жагсаалтанд багтаж байгаан бол гэж та гайхаж магад. Тэхдээ зөвхөн аялгууг нь сонсоод шууд гайхах байх. Өнөөх бидний мэдэх хит дууны жинхэнэ анхны хувилбар гэдгийг нь мэдэх болно. Funk/Soul дууг мэдээж Isley-ын ах дүүсийн 2 нь хийж бүгд дуугаа зохиосон байна. Тухайн үеийн электрөн дуугаралт энэ дуунаас сонсогдоно. Энэ дууг нийт 29 гаруй уран бүтээлч sample хийн ашигласан байна.
Producer: Ronald Isley, Rudolph Isley Label: T-Neck
3. Maxwell - Ascension (Don't Ever Wonder) (1996)
Тиймээ жинхэнэ гайхалтай soul дуу. Зөөлөн аялгууг зөөлөн beat-тай хослуулсан уран бүтээл. Сонсох тусам нүдээ аниад бүжиглэмээр санагдах байх. Дууны нэг онцлог гитарын хурц дуугаралт юм. MUSZE продюсерээр ажилсан. MUSZE гэдэг нь мэдээж өнөөх Maxwell өөрөө шүү дээ. Өөрөө бичээд өөрөө дуулаад хөгжмийн найруулгыг мэдээж бас өөрөө.
4. Faith Evans - All Night Long (ft P.Diddy) (1999)
Бас л таны дуртай байсан дууны нэг гэдэгт итгэлтэй байна. Жинхэнэ club-ын дуу байх. Мэдээж дуунд өвөрмөц онцлог их олон бий. Дуугаралтууд нь маш сайхан санагддаг. Та ч бас сайн сонсоод үзээрэй. РнБ/хип хоп дуу бөгөөд продюсераар Sean Combs ажиллажээ. Тэр бол мэдээж P.Diddy шүү дээ.
Producer: Sean Combs Label: Bad boy

5. Allen Anthony - Alright (2004)
Шинэхэн дуучин. Энэ дуугаа гаргаснаас хойш ямар нэгэн дуу гаргаагүй байх. Тэхдээ энэ орчин үеийн шилдэг дууны нэг юм. Мэдээж Hifi чартад нилээдгүй олон долоон хоног багтсан. Миний өөрийн RnB шоуны 2007 оны шилдэг дууны нэг болсон юм. Мэдээж бит аялгууны хослол.
Producer: Freeway Label: White
Үе үеийн шилдэг дуунаас
Ангилал:
Заавал сонсоx ёстой дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






0 сэтгэгдэл:
Post a Comment