За дахиад л би. Сая шинэ дуунуудаа санал болгосон юм чинь одоо дуртай дуунуудаа таньд хүргэе. Та мэддэг бол дагаад дуулсан ч болно. Мэдээж би аль болох хамгийн шилдэг дуунуудыг хүргэж байгаа. Цувралд маань та ч бас өөрийнхөө дуртай дууг санал болгож болно гэдгийг хэлэхэд таатай байна. За танилцацгаая.
1. Earth, Wind & Fire - Boogie wonderland (1979)
Залуусын шилдэг бүрдэл энэхүү хамтлагийг дэлхий дахинд бүгд таних байх. Хамтлагт нийт 13 гишүүн байсан. Яг энэ дууг тэд охидын Emotions хамтлагтай хамтарч дуулан тухайн үеийнхээ бүх залуусыг диско хөгжимд уруу татсан юм. Одоогийн диско бүжиг дэглээчдийн хамгийн их сонгох дуртай аяны нэг дээ.
Producer: Maurice White, Al McKay Label: ARC/Columbia Records
2. H-Town - Knockin' Da Boots (1993)
Тэднийг жинхэнэ дэлхий дахинд танил болгоход нөлөөлсөн уран бүтээл. 93онд энэ дуугаараа Soul train шилдэг шинэ залуу РнБ/соул хамтлаг болж байсан юм. Мэдээж мөн РнБ чартуудыг мөн тэргүүлсэн. Өвөрмөц нэг дуугаралт хоолойны чадал нь бүх америкчуудыг татаж чадсан юм.
Producer: Conners Label: Luke
3. En Vogue - My lovin' (1992)
Энэ хамтлагийг 90-д оны залуучууд бүгд сайн мэдэх байх. Мэдээж бүжиглэж л явсан байх. Угаасаа РнБ/поп дуунууд цэцэглэж байсан үе. Дуу жинхэнэ утгаараа охидын хамтлагыг алдартай болгосон. Нилээдгүй олон чартуудыг тэргүүлсэн. Дууг ч олон хүмүүс өөрсдийн дуундаа ашиглаж байдаг төдийгүй дуун дээр Maxine Jones болон Dawn Robinson-ы бүдүүн хоолой сонсогддог юм байна.
Producer: Maxine/Dawn Label: EastWest
4. Maxi Priest - Close to you (1990)
Ёооё энэ дуунд хичнээн их дуртай гэж санана. Ялангуяа энэ ард нь дуугараад байгаа дуугаралт их таалагддаг. Дууны үг ч бас маш сайн. Дуучныг хүмүүс бас тэр бүр мэдэхгүй хирнээ дууг нь бол сайн мэдэх байх гэж бодож байна. 90д оны Newjack урсгалын дуу. Гайхалтай гэж...
Producer: Handel Tucker Label: Ten Records Ltd
5. Glenn Lewis - Dont you forget it (2001)
Канадын РнБ/Соул дуучин залуугийн хит дууны нэг. Түүнд дуртай хүмүүс зөндөө юм байна лээ. Тэхээр энэ дууг нь мэдэх байх. Надад энэ дуу нь их таалагддаг. Аялгуу бас беат гээд л яг гоё хосолж чадсан. Бас монголын уран бүтээлчид маань заавал сонсох ёстой дууны нэг яах аргагүй мөн гэж...
Producer: Andre Harris Label: Epic Records
Хуучны дурсамж дүүрэн дуунууд
Ангилал:
Заавал сонсоx ёстой дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






0 сэтгэгдэл:
Post a Comment