RSS

Шинэхэн ногоо

Заа блогтоо dолоо хоногт нэг л удаа мэдээ нэмж байх шив дээ. Ойрд ажил төрөл гээд блогтоо битгий хэл өөртөө цаг гаргаж чадахгүй урагшилсаар байна даа. Манайхан ойлгох байх. Бас блогоор минь зочилдог хүмүүс нэмэгдэж байгаад их баяртай байгаа. Маш их урам зоригоор дүүрээд авсан шүү. Мэдээж ажил ихтэй ч яаж шинэ дуунуудаас хоцрох вэ дээ. Бас сонсоод олоод авсан. Уламжлал ёсоор та бүхэндээ шинэ дуунуудыг хүргэж байна.


1. Johnta Austin - You May Never Know
За өнөөдөр хамгийн их таалагдаж байгаа дуугаараа эхлэе. Алдарт Stargate-ын ээлжит хит дуу гэж ойлгож болно. Дууны ерөнхий агуулга их таалагдсан. Шинэ залуу дуучин маань гайхалтай амилуулж чадсан төдийгүй зарим ашигласан эффэктүүд их таалагдаад байгаа. РнБ/поп тун гоё дуу гэж...



2. Melanie Fiona - Bang bang
За нилээдгүй цоглог ритмлэг дуу. Дуу ерөнхийдөө soul хэв шинжийнх ба Amy winehouse үнэртэхээр дуу. Rob Fusari хамтарч ажилласан болохоор тэр байх. Ямарч таний таалалд бүрэн нийцнэ. Удахгүй нилээд хит болох нь тодорхой. Түүний цомог мэдээж худалдаанд гараад удаагүй байгаа. Би татахаар тавьцан байгааг хэлэхэд таатай байна хэхэ.



3. Robin thicke - Dirty it up
За нөгөөх soul залуу чинь гэнэт гэнэт нэг ийм дуу гаргадаг тал бий. Мэдээж нөгөөх нь нилээдгүй өвөрмөц. Надад лав их таалагддаг. Хөгжим энтэр бол бусдаас өөр шүү дээ. Шив шинэхэн учраас яаг жинхэнэ дуу нь болоод нийтэд хүрэхээрээ нилээд сайн бичлэгтэй болох байх.



4. Cassie - Stamina
Хөөх. Жинхэнэ гайхтал авдаг дуу байна даа. Яг нэг 90-д оны сүүлийн лаг клуб РнБ дуунуудтай төстэй сонсогдох байх. Darkchild гэдэг залуу хааяа ингээд сайн дуунууд хийдийн. Ямар ч байсан их таалагдав. Мэдээж илүү ритмлэг талруугаа дуунд дуртай гаруудад бол шууд таалагдана гэж найдаж байна. Дуучин бүсгүйнхээ гарах гэж байгаа цомогт нь амжилт хүсэе дөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: