Би сүүлийн үед дэндүү донтоод байнаа. Тэр дундаа Soul дуунд их домтсон. Намайг өөрийн эрхгүй донтуулах дуунууд зөндөө байнаа. Бас мэдээж өнөөх MCS-ын фанта-нд бүр донтсон. Орой болохоор уумаар санагддаг болсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Soul дууны хувьд өөрийн нэвтрүүлгээрээ Soul mix нэрийн доор хүргээд байгаа. Даанч сонсож байгаа тун цөөхөн юм шиг байна лээ. Жаахан сэтгэлээр унаад л байгаа. Удахгүй миний блогоор зочилдог хүн бас шоуг маань сонсдог хүн өшөө олон болох байх гэж найдаад л байна даа. хннннн...
1. Ryan Leslie - Addiction (Siik Remix)
Ёооё энэ дуунд жинхэнэ донтсон шдээ. Бүр сонсох бүр өөрийн эрхгүй дагаад аялаад л дуулаад л суудаг болоод байгаа. Энэ залууг угаасаа их ирээдүйтэй уран бүтээлч гэж боддог. Гэтэл өөрийнхөө фэн болгочихоод байгаа шдээ. Тэхдээ дууг рэмикс хийсэн гар дэндүү лаг юмаа. Заза олон үгээр яахав угаасаа та сонсоод л үз. Нээрээ дууны эмэгтэй vocal Cassie юм байна лээ.
2. Jose James - Lay you down
Мэдээж бас л дэндүү гоё дуу. Түүний шинэ дууны нэг гэсэн. Анх энэ дуучинг ДЛОБ ах санал болгож байсан. Угаасаа тэр үнэхээр лаг мэдлэгтэй мэдрэмжтэй л дээ. Надад энэ уран бүтээлч шууд л таалагдсан. Азаар түүний шинэ дууг олоод авцан. Дууны хамгийн гоё хэсэг нь дахилтын хэсэг нь...
3. M64 - Rhythm of the drum
За цоо шинэ уран бүтээлч үү эсвэл архаг гаруу гэдгийг ёстой мэдэхгүй байна. Ямарч байсан өмнө нь сонсож байгаагүй юм байна лээ. Тэхдээ мэдээж таалагдсан. Нэг хэмнэл өндөртэй soul дууны нэг жишээ юмуу? Надад иймэрхүү дуунууд таалагддаг. Ямарч байсан нилээд хөгжимлөг санагдсан шүү.
4. Questlove & Foreign Exchange & Zo - Purple flip
Жинхэнэ лагуудын хамтарч хийсэн дуу даа. Мэдээж сүүлийн үеийн Soul хөгжмийн онцлог бол өнөөх электрон дуугаралтыг жинхэнэ амид хөгжимтэй хослуулж чадаж байгаад оршиж байгаа юм. Тэхдээ хүний сэтгэлд хүрэхээр байж чаддаг нь гайхалтай. Энэ дуу ч бас үнэхээр сайн дуу.
5. Shano - Favorite City View
Анхны RnB/Soul уран бүтээлүүд мэдээж зүгээр аюлгуу байдаг байсныг бүгд мэдэх байх. Алдарт TeQuila анхны граммийн шагналыг RnB төрөлд хүртэж байсан юм. Орчин үед ч зөвхөн хөгжмөөс бүрдсэн (мэдээж дуучны хоолой бага зэрэг орно) уран бүтээл олон төрсөөр байгаа юм. Тэдний нэгийг хүргэж байна. Тэхдээ энэ үнэхээр сайн болсон уран бүтээл...
Би донтоод байна. Soul mix
Ангилал:
Санал болгох дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






1 сэтгэгдэл:
hey my addiction!
shine soul duunuud mair taalagdav !! ene goy blogiig naizuuddaa taraah bln oo !;)
Post a Comment