RSS

Шинэ дуунууд

Шинэ дуунд дуртай хэн бүхэнд мэдээж би шинэ дуунуудыг санал болгон хүргэдэг. Долоо хоног бүр шинэ дуунууд олноороо мэдээж төрөж байгаа. Гэхдээ сайн дуу тийм ч олон биш байгааг хэлэх нь зөв байх. Мэдээж хамгийн сайн дууг нь таньд хүргэе. Намайг дэмжиж байгаа бол миний энэхүү блогийг цааш нь бусдад мэдэгдээрэй гэж... Бас та надад сэтгэгдэл үлдээж санал бодлоо байнга солилцож байгаарай.


1. Monica - Taxi
Мэдээж зөөлөн дуунд дуртай бол та энэ дуунаас татгалзахгүй байх. Надад лав үнэхээр давгүй санагдсан. Моника тун удахгүй өөрийнхөө цомгийг гаргах байх. Ямар ч байсан эхний дуу нь давгүй юм чинь цомог ямар байх нь ойлгомжтой байх.



2. Deborah Jordan - Breathe (Chamade Beat Remix)
За энэ долоо хоногийн хамгийн шилдэг дуу. Яагаад ч юм сонсох тусам дуртай болоод байгаагаа нуух юун. Мэдээж remix хувилбар нь ч гэсэн анхны дуунаасаа хэд дахин давж чадсан юм шиг санагдсан. Цоо шинэ RnB/soul дуучин бүсгүйн цомог их таалагдсан. Та өмнөх мэдээллээс цомгийг татаж авч болно гэдгийг хэлэхэд таатай байна.



3. Letoya Luckett - Don't Need You
Продюсер дуучин 2ын хамтын жинхэнэ үр дүнг энэ дуунаас сонсож болно. Надад лав их гоё санагдсан. Цохилт бас дээр нь төгөлдөр хуурын ая, мэдээж электрон дуугаралт бас сонсогдоно. За тэгээд та өөрөө сонсож үзээд мэдэх байх.



4. KJon - On The Ocean
Зөөлөн soul дуу. Дуучин нь үнэхээр гоё хоолоотой. Гитар хэмнэл 2 нээх гоё нийлсэн. Би бүр байнга сонсоод байгаа гэж болно шүү. Бас долоо хоногийн шилдэг дууны нэг. Амжилт хүсэе дуучин залууд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: