RSS

New Hot

Шинэ дуунууд зөндөө байна гээд байсан чинь сэтгэлд хүрэхээр дуу нь бас тийм ч их байсангүй. Тэхдээ энд санал болгож байгаа дуунууд хамгийн давгүй нь байлаа. Мэдээж монгол дуунууд байгаа удахгүй санал болгоноо. За тэгээд мэдээ нэмсээр л байна. Жаахан таагүй мэдээ сонссон сэтгэл санаа тиймхэн л байна. Micheal jackson байгаагүй бол орчин үеийн буюу Pop/RnB гэж байхгүй байх байсан. Түүнд баярлалаа. Дахин дахин.



1. Rich Girl - He ain wit me now tho
Шинэхэн охидын хамтлаг. Халит сонсвол Beyonce үнэртэнэ. Тэхдээ маш их таалагдсан. Иймэрхүү хүчтэй дуунд их дуртай.



2. Mary J Blige & T.I - Do it again
За шинэ цомгоо гаргаад байгаа дуучин шүү дээ. Уул нь зодгоо тайлна гэж байсан. Гэвч дахиад гоё дуу хийх хүч мэдээж байгаа. Цомогт нь амжилт хүсий. Дуу давгүй санагдсан шүү.



3. Amerie - Dear John
Ойрдоо дуучин бүсгүйчүүд маань их хүчтэй байгаа. Тэдний нэг Amerie шинэ дуунуудаа удаа дарааллан бидний чихэнд хүргэсээр байгаа. Энэ дуу нь синглүүдийг нь бодвол бас хамгийн гайгүй нь шүү.



4. United soul & Yanzarah - Soul clap (ft Phonte)
Шинэхэн Soul уран бүтээл ойрдоо лаг лаг Soul дуунууд их гараад байгаа. Дараа нь нэг мөсөн нэгтгээд санал болгоё дөө. Тэгээд энэ дуу үнэхээр гоё дуу болсон. Та ч бас сонсоод үзээрэй

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 сэтгэгдэл:

UGM said...

Rich girl, United soul 2 ih taalagdlaa. Rich girl neeree yag Beyonce solange 2 l sonsogdood bn shde kk

Anonymous said...

Xuux lag goy bolchixson bna sh dee. Zurag murgaa tawiad l ian? hehe

Perez Hiltoniig duuraij bgaa yum uu? :))

Post a Comment

: