
Тиймээ. Өнөөдрөөс өдөр бүр мэдээ нэмж байхыг хичээнээ гэж. Тэхээр би өөрийн зүгээс таний заавал сонсох ёстой дуунуудыг санал болгосоор байгаа билээ. Энэ удаа мөн гайхалтай дуунуудыг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе.
1. Ray Charles - I got a woman (1955)
Жинхэнэ гайхалтай хүмүүсийн хамтарч хийсэн уран бүтээл. Мэдээж Ray өөрөө дуугаа зохиож продюсерээр нь RnB-ын амьд түүх ажилсан байна даа. Тэхээр энэ дуу тухай үедээ бүгдийг гайхуулж байсанд гайхах зүйлгүй байх. Одоо ч дууг ашиглаж хит дуу гаргасан уран бүтээлч цөөнгүй би шүү. Жинхэнэ гайхамшиг...
Producer: Jerry Wexler Label: Atlantic
2. XScape - Just kicking it (1993)
Охидын RnB хамтлагууд 90-д оны үед нилээдгүй олон байсан. Тэдний нэг XScape юм. 4н гишүүнтэй хамтлаг эхний дуугаараа л шилдэг жагсаалтуудыг тэргүүлж чадсан юм. Энэ дуу нь тэдний хамгийн өндөр амжилт дагуулсан уран бүтээл юм.
Producer: Jermaine Dupri Label: Sony BMG
3. Imajin - I'm feeling you (1999)
Энэ дууны намуухан хэрнээ ритмлэг аялгууг сонссон хүн бүр бараг дагаж дуулна байх. Таны мэддэг дуу л байх. Надад тэхдээ сонсохоор нэг л сайхан санагдаад байдаг юм. 1998 онд байгуулагдсан хөвгүүдийн хамтлаг. За тэгээд хөвгүүдийх гэдэг утгаараа их нарийхан шингэн хоолой сонсогдоно шүү дээ.
Producer: Lionel Bussey Label: Jive records
4. Robin thicke - Can you believe (2007)
Энэ бол гаднаа цагаан аристанч гэсэн дотроо жинхэнэ хар уран бүтээлч юм. Үнэхээр гайхалтай. Би нилээн олон дуунд нь дуртай. Тэр дундаа энэ дуунд дэндүү их дуртай. Дууны үг ая за тэгээд бусад хослол жинхэнэ Soul болсон доо. Мэдээж Hiphop/soul биш гэдгийг анхааруулья. Гайхалтай шилдэг өөр хэлэх үг алга даа.
Producer: Robin thicke Label: Interscope 
5. Duffy - Warwick Avenue (2008)
Энэ түүний хит Mercy дуу шиг амжилт үзүүлэйгүйч жинхэнэ гайхалтай дуу. Зөөлөн намуухан Soul дуунд дуртай нэгэнд нь хамгийн шилдэг дуу нь ч байж болох юм. Энэ гайхалтай дуучны аялан тоглолт одоо хүртэл үргэлжилсээр байгаа нь түүний цомог үнэхээр сайн болсон гэдгийг батлаж байгаа юм.
Producer: Jimmy Hogarth Label: Mercury records
HIT RnB
Ангилал:
Заавал сонсоx ёстой дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






0 сэтгэгдэл:
Post a Comment