Шинэхэн будаг нь хатаагүй шинэ дуунууд олон олон төрлөө. Завтай байдаг бол өдөр бүр нэмээд л баймаар байна. Тэхдээ тэр олон шинэ дуунаас сонгон та бүхэнд зориулан хүргэж байна. Бүгд таалагдах байх. Зарим нэг нь манай радиогийн чартад орцон байгаа.
1. Uness - My time
Тун намуухан хэрнээ бас биттэй бас нээх гоё гитартай нэг ийм шинэ дууг санал болгох байна. Хамгийн эхэнд нь санал болгож байгаа нь их учиртай. Bad boy рекордсын Next selection group-ын уран бүтээлч энэ залуу ямар ч байсан тун өсөх ирээдүйтэй дуучин даа.
2. Razah - Higher
Яг үнэнийг хэлэхэд дэлхийн шилдэг RnB DJ нар тун гоё шинэ дуучдыг их гаргаж ирдэг. Боломж нь байсан бол би ч бас тээ хэхэхэ. Тэхдээ Razah-ыг монголын залуусдаа санал болгож байна. Өмнө нь түүний бороо гэдэг дууг нэвтрүүлгээрээ санал болгож байсан. Энэ дуу РнБ/Поп жанарын дуунд дуртай хүмүүст үнэхээр таалагдах байх. 
3. Ginuwine & Tyrese - One night stand
Жинхэнэ аялгуулаг дуу хөгжим бол РнБ гэдгийг баталсан дуу даа. Угаасаа гоё дуучид дуулсан дуу болоод ч тэр үү үнэхээр их таалагдсан шүү. Бусдыг өөрсдөө сонсоод хэлээрэй гэж.
4. Brandon Hines & Ryan Leslie - Find you
Аялгуу, сайхан хоолой энэ бүхэн нэгдсэн цогц уран бүтээл. Үнэхээр гоё дуу шүү. Цоо шинэхэн бас их nice дуу... Заавал сонсоорой.

Шинэков дуунууд
Ангилал:
Санал болгох дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






1 сэтгэгдэл:
Сайн уу, Итгэл ээ? Блог чинь гоё юм аа. Блог дээр байгаа дуунуудыг татъя гэвэл хаанаас, яаж авч болох вэ? Чимэгээ.
Post a Comment