RSS

Сонсох ёстой дууны жагсаалт

Би өөрийнхөө зүгээс та бүхэнд мэдээж өөртөө таалагддаг. Бас дэлхийн хөгжим шүүмжлээч бас сонирхогч хүмүүсийн хувьд шилдэг гэж бодож байгаа тэр дуунуудыг хүргэж байгаа. Энд тавигдаж байгаа бүх дуу шилдэг. Энэ удаа ч бас тун гоё дуунууд байгаа шүү. Олон сайхан уран бүтээлүүд их төрөөсэй гэдэг ерөөл дэвшүүлье.


1. Otis Redding - (Sittin' On) The Dock of the Bay (1968)
Гайхалтай дуу шүү. Түүний дуунууд нэг л намуухан хэрнээ цаанаа аялгуулаг сайхан байдаг. Жинхэнэ утгаараа soul уран бүтээлч дээ. Atlanta records-той гэрээ хийгээд хийсэн эхний уран бүтээл бөгөөд тухайн оныхоо бүх л сайн чартуудыг тэргүүлсэн дээ.
Producer:Steve Cropper Label: Atco




2. Micheal Jackson - Rock with you (1979)
Тэр бол дэлхий дахинийг байлдан дагуулсан жинхэнэ ховор дохиох авьястай нэгэн юм. Хэн ч энэнтэй маргахгүй байх гэж бодож байна. Одоо л амьдрал нь жаахан хэцүү байгааг эсвэл тооцвол сайхан шүү. Энэ дууг хийхдээ тэр 21хэн настай байсан ба дуугаа өөрөө продюсарласан гэж байгаа. Тухайн үедээ энэ дууны үзүүлсэн амжилтыг дурдана гэвэл нилээн юм болох байх.
Producer: Epic Records Label: Michael Jackson, Quincy Jones




3. Ginuwine - Pony (1996)
1993 онд бичүүлж байсан сайн уран бүтээлүүдийн нэг юм. Мэдээж producer Timbaland хийсэн сайн дуунуудын нэг. Тэрээр энэ үед жинхэнэ сайн Producer байсан. Ginuwine анх энэ дуугаар гарч ирсэн гэж болно. Лав RnB чартуудыг тэргүүлж чадсан юм.
Producer: Timbaland Label: 550/Epic




4. Daniel merriweather - She's got me (2004)
Энэ дууг таньд санал болгоогүй байснаа гайхаж байна. Үнэхээр сайн дуу шүү. Funk ч юм шиг. Цагаан аристай RnB уран бүтээлч. Тэхдээ бусдаас шал өөр, ондоо сэтгэлгээ харагддаг юм. Таньд ч бас таалагдах байхаа...
Producer: Mark ronson Label: Marlin Records




5. Anthony Hamilton - The Truth (2005)
Та Soul дуу хөгжимд дуртай юу? Тийм бол түүнд ч бас дуртай байх ёстой. Дуу бүрт нь яагаад ч юм уусаад орчдог юм. Өвөрмөц сөөнгдүү хэрнээ чадалтай хоолой сайхан аялгуу, ритмлэг бит энэ дуучны уран бүтээлүүдэд байдаг юм. Би түүний нэг сайхан дууг таньд санал болгож байна.
Producer: Raphael Saadiq Label: Zomba


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: