RSS

Шинэ ногоо

Шинэхэн дуу бүхнээс ихээхэн хөлс хөдөлмөр үнэртэж байдаг. За энэ долоо хоногт ч тун давгүй нилээн хэдэн шинэ дуунууд гарлаа. Тэр дундаа Монгол дуу хэд хэд байлаа. Таньд таалагдаад, дагаад дуулдаг болох байх гэдэгт итгэлтэй байна.


1. Chrisette Michele & Ne yo - What you do
Энэ долоо хоногийн хамгийн гоё дуу. Би бүр Chrisette Michele-ыг онцлох уран бүтээлчээр хүртэл тодруулаад байгаа. Дуу үнэхээр сайн дуу болсон. Удахгүй Монголын залуучууд маань бас над шиг дуртай болох байх гэж найдаж байгаа гэж...




2. Baji - Би буруутай

Lumino хамтлагын Бажи-г бүгд мэдэх байх. Тэрээр "R&B эхлэл" цомгийнхоо ажилд тун шургуу орсон байна. 3н дуу гараад цомог таг чиг байсан бол албан ёсны 4дөх дуу таны чихэнд энэ долоо хоногоос хүрч эхлээд байна.




3. Bx & Negun - Алдаа
Reggae хэмнэл үнэртэх энэ дуунд би маш их дуртай болоод байгаа. Ялангуяа дууны үг нь их таалагдаж байгаа юм. Дуучин BX 5сарын дундуур өөрийн албан ёсны 2дох бөгөөд яг цэвэр RnB дуунууд орсон "I have a dream" цомгоо гаргах гэж байгаа юм. За ямар ч байсан BX-дээ амжилт хүсье. Энэ дуу гоё байсан шүү.




4. Marsha Ambrosius - Sunshine (ft Phonte)
Хөгжилтэй цоглог дуу байна. Тэхдээ яг энэ долоо хоногт биш нилээдгүй удаж байгаа дуу. Та бүхэнд энэ долоо хоногт санал болгий. Нилээдгүй сайн дуу болсон гэдгийг хэлэх нь зөв байх.




За тэгээд өшөө илүүг шинэ бас хуучны гайхалтай R&B дуу хөгжмийг бусдаас түрүүнд сонсохыг хүсвэл HiFI 98.9 радиогаар "Итгэлийн ритм" нэвтрүүлгийг сонсоорой.
Мягмар Пүрэв 20-22 цагийн хооронд таньд хүрнэ.
www.hi-fi.mn

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: