За нэг доор нилээд мэдээ нэмээд хийчий. Би сэтгэлээр их унаж байна. Уурламаар бас уйлмаар ч юм шиг даанч алийг нь ч хийхгүй юм даа. Заза миний асуудал юм дөө.
1. Stevie Wonder - Higher ground (1973)
Үнэлж барашгүй их авъяас, гайхамшигт хоолой нэг дор цогцолсон гайхамшиг... Мэдээж тэр motown лабелын нэг уран бүтээлч бөгөөд олон шилдэг дуунуудтай. Энэ дуу нь ч түүний гайхалтай дуунуудын нэг юм.
Producer: Stevie Wonder Label: Tamla-Motown
2. Mary Jane Girls - All night long (1983)
Охидын шилдэг хамтлагуудын нэг юм. Тэднийг алдарт Rick James гаргаж ирсэн гэж хэлж болно. Тэд R&B, soul, funk, disco жанараар дуулдаг бөгөөд энэ дуун дээр ч таньд мэдрэгдэх байх гэж бодож байна. Тэдний хамгийн алдартай шилдэг дууны нэг юм.
Producer: Rick James Label: Motown 
3. Boyz II men - Water Runs Dry (1995)
Тэдний хамгийн хит дуу гэж хэлэхгүй ч гоё сайн дуунуудых нь нэг юм. Энэ хөвгүүдийн хамтлагийг сонсож тэдэн шиг уран бүтээл хийхийг хүсдэг залуучууд олон байсан гэж хэлж болох байх. Монголын boyband-ууд жинхэнэ утгаараа тэднээс үлгэр авдаг байсан байх.
Producer: Babyface Label: Motown
4. Joss Stone - Super duper love (2004)
Мэдээж энэ дууг анх Sugar Billy анх дуулж олонд хүргэж байсан. Тэхдээ Joss-ын дуулсан хувилбар нь бас гоё тийм болохоор таньд санал болгож байна. Дуучин бүсгүйн хоолойнд унадаг залуучууд олон байх. Даанч тэрээр дэндүү залуухан одоо дөнгөж 22 настай юм.
Producer: Betty Wright, Steve Greenberg, Mike Mangini Label: Virgin
5. Duffy - Mercy (2008)
Жинхэнэ эрдэнэ шүү дээ. Түүний анхны цомог дэлхий дахиныг байлдан дагуулсан шүү. Тэгээд энд тэндхийн дууны шоу-даар дандаа л энэ дууг нь дуулна шдээ. Миний хувьд хамгийн дуртай дууны маань нэг юм. Та ч аягүй бол дуртай байхдаа.
Producer: Steve Booker Label: Mercury
Заавал сонсох дуунууд цуврал
Ангилал:
Заавал сонсоx ёстой дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






0 сэтгэгдэл:
Post a Comment