За ойрдоо маш их завгүй байгааг ойлгоорой. Блогтоо ч мэдээ тавиж чадахгүй байна. Төгсөх курс болохоор диплом бичээд...манайхан ойлгох байх. Тэхдээ мэдээж RnB-гаа бол орхихгүй байгаа. Шинэ дуунуудыг сонссоор л байгаа. Тэгээд та бүхэнд өөрт таалагдсан төдийгүй BBC радиогийн RnB dj нарын санал болгоод байгаа дуунаас хүргэе.
1. I-15 - Carried Away
Энэ долоо хоногт хамгийн их сонсох дуртай болсон дуу. Та сонсоод үзнэ биз адилхан таалагдах байх.
2. Teena Marie ft Faith Evans - Can't Last A Day
Сайхан хоолойтой 2 дуучин нийлээд дуу гаргачиж. Teena Marie шинэхэн цомгоо гаргаж байгаа юм байна. Цаашинд сайн дуунууд хийх байх. Шинэ дууг нь ойрд их сонсоод байгаа.
3. Omar - When you touch
Энэ дуучин байнга өвөрмөц юм хийдэг болоод ч тэрүү дууг нь олох гэж бөөн юм болно шдээ. Ерөөсөө олохгүй байж байгаад асуулт форумын гишүүний тусламжтай олсон юм. Түүнд баярлалаа гэдгээ дахин хэлэе.
4. Jyant Of Metro City - Swing Through
Хөнгөхөн хэмнэлтэй дуунд дуртай хүмүүсийн сонсох л дуу. Надад их давгүй санагдсан. Цаад аялгуу нь их таалагдаад байгаа. Та ч бас сонсоод үзээрэй.
Дууг татахыг хүсвэл надаас авч болно. Захидал илгээсэн тохиолдолд хэхэ. Itgel@hi-fi.mn
Мөн өөр гоё дуунууд сонсы гэвэл HIFI 98.9 сонсоорой.
Шинэхэн дуунууд
Ангилал:
Санал болгох дуунууд
Subscribe to:
Post Comments (Atom)






0 сэтгэгдэл:
Post a Comment